Top StoriesНИЙГЭМСурвалжилга

"Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэсээр хоолоо ч хийж амждаггүй"

Сурагчид гэрийн даалгавраа хийхэд дунджаар нэгээс хоёр цаг зарцуулдаг байна. Эцэг эхчүүдийн ярьж буйгаар нэг хүүхэд ээж аавтайгаа хамтарч даалгавраа хийвэл 1-2 цаг, ганцаараа хийхдээ 3-4 цагийг зарцуулдаг аж. Энэ нь хүүхдийг хэт их ачаалуулж, өөр зүйлсэд цаг гаргах боломжгүй болгодог байна.

-Хүүхдийн гэрийн даалгаврын ачаалал гэр бүлийн уур амьсгалд ч сөргөөр нөлөөлдөг-

Эцэг эхийн төлөөлөл: Манай хүүхдийн гэрийн даалгавар маш их санагддаг. Ганцхан математикийн хичээл дээр гэхэд амралтын өдрүүдэд дөрвөн нүүр, бусад өдөр хоёр нүүр бодлого өгдөг.  Нөхөр бид хоёр оролцож байж арай гэж 1-2 цагт дуусгадаг. Хэрвээ ганцаараа хийвэл гурав, дөрвөн цаг зарцуулна. Ингэхээр хүүхдэд өөрийгөө хөгжүүлэх, тоглох ч зав олддоггүй. 

Хүүхдийн гэрийн даалгаврын ачаалал гэр бүлийн уур амьсгалд ч сөргөөр нөлөөлж байна.  Ажлаасаа орж ирээд шууд хүүхдийн даалгавар хийлгэх нь энгийн үеэс илүү их ядраадаг. Би багш биш учраас хүүхдэдээ даалгаврыг нь ойлгуулах гэж эвээр ярьж үзнэ, заримдаа уурлана үүнээс үүдэж гэрт хэрүүл болох ч тохиолдол байгаа. Ер нь бага даалгавар өгөөд үлдсэн агуулгаа хичээл дээр нь ойлгуулах нь чухал санагддаг.

No description available.
No description available.
No description available.

-БШУЯ-наас сурагчдын даалгаврыг багасгах зөвлөмж өгсөн ч бодит байдал дээр хэрэгжихгүй байна-

2019 оноос хойш сурагчдын гэрийн даалгаврыг багасгах тухай БШУ-ы яам хэлэлцсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хүүхдэд очих ачаалал, дарамт багасаагүй байна. 

2022 оны хоёрдугаар сард Боловсролын хүрээлэнгээс 1-12 дугаар ангийн хичээлийн хөтөлбөр, сурах бичгүүдэд үнэлгээ хийсэн. Тус үнэлгээгээр бусад оронтой харьцуулахад манай улсын хөтөлбөрийн агуулга хүнд, хичээлүүдийн тоо нь их байгаа нь батлагдсан байна. Мөн багш нар хичээл дээр үзэж амжаагүй агуулгаа гэрийн даалгаварт өгдөг нь хүүхдийг хэт их ачаалуулж, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг аж.

Иймд БШУЯ Л.Энх-Амгалан сурагчдад гэрийн даалгавар, бие даалт өгөхдөө ачааллыг нь тооцож, сэтгэл зүйн байдлыг харгалзан үзэж даалгавар өгөх зөвлөмжийг ЕБС-иудад өгсөн. 

-Заримдаа гэрийн даалгавраа хийж амждаггүй-

Бага ангийн сурагч: Би нэгдүгээр анги. Гэрийн даалгавраас болж зөндөө их ядардаг. Унтмаар санагдаад байдаг болохоор заримдаа даалгавраа дуусгалгүй шууд унтах үе бий. Ээж, аав заримдаа загнана, заримдаа унтуулна. Багш маргааш нь чи яагаад даалгавраа хийгээгүй юм гэж бага зэрэг загнадаг. 

Гэртээ очоод хоолоо идсэний дараа тоглож амжаагүй байхад даалгавраа хийж эхэлдэг.

Улирлын даалгаварт багш нэг хүүхдэд 15 даалгавар өгсөн. Би арвыг нь л хийж амжсан. Бусад хүүхдүүд бүгдийг нь хийсэн байвал жаахан ичдэг. 

Дунд ангийн сурагч: Гэрийн даалгавар их санагддаг. Чадлаараа хийдэг ч заримдаа даалгавраа хийхгүй хичээлдээ очих тохиолдол байгаа. Гэрийн даалгавраас гадна бие даалт өгдөг. Би одоо наймдугаар анги. Бүх багш нэг ангид ганцхан хичээл ордог юм шиг маш их даалгавар өгдөг. Заримдаа даалгавраа хийж амжаагүй үед шийтгэл гээд өмнөх даалгавар дээрээ дахиад нэмж даалгавар өгдөг. 

Би ойролцоогоор шөнө 1-2 цагийн хооронд унтдаг. Хэрвээ гэрийн даалгавраа эрт дуусгавал 12 цагт унтах боломжтой. Одоо улирлын даалгавраа бага л өгөөсэй гэж бодож байна. 

-Их даалгавар, түгжрэл ээж аавуудын "толгойны өвчин" болж байна-

Бас нэгэн ээж ярихдаа "Ажил тарж очоод бага ангийнхаа хүүхдийн даалгаврыг хийлгэсээр байгаад хоолоо ч хийж амждаггүй, бусад хүүхдүүдэдээ ч цаг гаргаж ярилцаж чаддаггүй. Багыгаа өрөвдөөд бушуухан л амраахын түүс болж, зарим хичээлийг нь өөрөө ч хийх тохиолдол бий. Ер нь бага ангийн багш нар хичээлийн цагаар үндсэн хичээлдээ анхаараад туслах хичээлийг эцэг, эхчүүдэд даатгаад байх шиг санагддаг. Хүүхэд өөрөө хэчнээн нялх ч даалгавартаа санаа зовж бас стресстдэг" гэв.

Аав, ээжүүд түгжрэл, өөрсдийн ажлын нөхцөл байдлаас шалтгаалж боломжтой бол өдөр өнжүүлэхэд өгөхийг илүүд үзэж байна. Учир нь тэнд гэрийн даалгаврыг нь хийлгэчихдэг болохоор ээжүүд орой гэртээ цаг гаргах боломж олддог. Зарим аав, ээжүүд ахлах ангийн хүүхдийнхээ даалгаврыг ойлгодоггүй болохоор өөрт нь даатгадаг. Шөнө 1-2 цаг хүртэл сууж харагддаг. Тэгээд эцэг, эхийн хуралд суухаар хүүхдүүд даалгавраа хийхгүй байна гэж багш нь хэлдэг гэж ярив.

Өнөөдөр бидний нийтлэг амьдралын дүр зургаар, бид сурагч хүүхдийнхээ гэрийн даалгаварт "дарлуулан" амьдарч буй. Түгжрэл дундуур арайхийн хариад хүүхдийнхээ даалгавар руу орно. Хүүхдээ загнана, аргадна, өрөвдөнө. Манай орон олон улсын гэрийн даалгаврын ачааллын жишгээс хэтэрсэн гэх үнэлгээ авсан гэдэг. Хэдийгээр салбарын яамнаас энэ тал дээр уян хатан байх чиглэл өгсөн ч бодит байдал дээр хэрэгжихгүй явсаар. Дунд сургуулийн багш нарт хичээл заахаас гадна ажлаа тайлагнах, дүгнүүлэх, үнэлүүлэх гээд бичиг цаасны хэзээ ч дуусдаггүй их ажил байдаг. Магадгүй энэ бүхнээ яв цав тохируулан хийхэд энэ их даалгавар тус болдог л байх. Гэвч бодит байдал дээр ихэнх гэр бүлд ачааллаас хэтийдсэн энэ их даалгавар асуудал болж, хүүхдүүд халширч, ядарч тэр хэрээр хоцрогдол нэмэгдэж буй...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-21 09:06

Arai l ih geriin daalgawar ogoh yma angid zaaj angidaa l hiic?hvvl boloo ym bish v

Гишүүн
Гишүүн
2023-03-21 09:28

Хүүхдийг багаас нь гэрийн да�##�гаврын ача�##�лаар зүрхийг нь үхүүлж сур�##�цах дур сонирхолгүй болгож байна аймшигтай тогтолцоо. Багш нарыг бас л аймаар дарамтанд ажиллуулдаг шүү.

ААВ ЭЭЖ
ААВ ЭЭЖ
2023-03-21 10:14

1 рАНГИИН ХҮҮХДИЙГ НЭГ МИНУТАД 150 үг УНШУУЛ ГЭДЭГ НӨГӨӨХ НЬ ХУРДАН УНШИЖ Л БАЙВАЛ ЮУ УНШИЖ БАЙГАА БАРАГ МЭДДЭГҮЙ АРАЙ БАГШ НАР ЗААХ АРГЫН 50 ХУВИЙГ ЭЦЭГ ЭХЧҮҮД ХИЙДЭГ БИД АЖЛАА ХЭЗЭЭ НЬ ХИИХ ЮМ БЭ? САЙД АА?????

батаа
батаа
2023-03-21 10:16

гэрийн да�##�гавар хэтэрхий их өгдөг хүүхэд ирээд цай хоолоо идээд л шууд да�##�гавараа хийдэг 3 4 цаг зарцуулдаг хамжв�##� арай хурдан манай хүүхэд хичээлээ хийхээс их з�##�хдаг болоод худлаа ярина хийсэн гэж нууна ш�##�гахгүй бол 12 цаг хүртэл энүүхэнд унтуулмаар байдаг эртхэн нэг л болохгүй байна

Зочин
Зочин
2023-03-21 10:26

Амр�##�тын өдөр ч да�##�гавраар дараастай, яг яаж амьдар гэж бган бэ?

зочин
зочин
2023-03-21 10:30

Ийм л хачин юм яриад байдаг болчихсон. Гэрийн да�##�гавар авахыг хүссэн нь авдаг. Хүсээгүйд нь өгдөггүй болгочихмоор юм байна дөө. Ер нь тэгээд хичээлээс гадуур нэмэлт хичээл авах, гүнзгийрүүлэх, төрөлжүүлсэн хичээл төлбөртэй орох асуудлыг хүсээд байгаа юм байна. Comfort zone доо байх дуртай хэсэг нь хамрагдах шаардлагагүй байхаар л зохицуулахыг хүсээд байх шиг байна. Хүссэн юм хүзүүгээр татна гэдэг нь болох бий дээ.

Зочин
Зочин
2023-03-21 10:38

манай 1р ангийн 6хан настай хүүхэд да�##�гавраа хийчээд тогломоор байна гэдэг. Гэтэл унтах цаг нь болчдог, да�##�гавраар хэт дарж байнаа

САЙД ӨӨРӨӨ ЗАРИМ СУРГУУЛИЙН ДААЛГАВРЫГ ҮЗМЭЭР ЮМ
САЙД ӨӨРӨӨ ЗАРИМ СУРГУУЛИЙН ДААЛГАВРЫГ ҮЗМЭЭР ЮМ
2023-03-21 12:07

11 зэрэг сургуулиуд хүүхдийг өндийх аргагүй их да�##�гавраар дардаг. Багш нар нь бас их дарамттай. Эцэг эхүүд нь юу ч хэлж чадахгүй хэмжээнд хүртлээ захир�##�д нь бас дарамтлуулаастай. Эрхэм сайд ярьж попррохоос хэтрэхгүй юм. Ерөнхий боловсролын газартаа үүрэг өгөөд нэг сайн ш�##�гуулаач. Тэгвэл ноцтой юмс илрэх байх шүү.

Зочин
Зочин
2023-03-21 12:21

Аав ээж болчихоод машин бариад явахаараа 30-40 км/ц хурдтай мөлхөж яваа хүний хүүхэд хэд сурах нь ойлгомжтой ш дээ.Цаг хугацааг хэмнэж байж би хөгжих бус уу.

Зочин
Зочин
2023-03-21 12:33

Да�##�гавар ч хүүхэд байх эрхэд хэт х�##�даж бгаа шүү

Зочин
Зочин
2023-03-21 12:35

Toglood niigemsheed yavah yostoi huuhed denduu ih tsagaa bichig tsaas daalgavartai notsoldoj unuruuldeg. Ene ohin shig l zovj bna daa mgl huuhduud

Zochin bgd irgenzochin
Zochin bgd irgenzochin
2023-03-21 16:00

их даагавар хүүхдийг з�##�хаадаг багш нар хичээлээ ойлгуулж заахгүй з�##�хуураад их да�##�гавар өгдөг !!!!""

zochinzochinee daalgavraa hiiseer bgaad untah yum
zochinzochinee daalgavraa hiiseer bgaad untah yum
2023-03-21 16:08

harin tiim

Зочин
Зочин
2023-03-21 17:22

гэрийн даа-лгаврын ачаа-ла-л их учраас хүүхэддээ байнга үглэж за-лхаах, эсвэл өөрсдөө туслах нэрээр үл ойлголцол үүсгэх гм ер нь л асууда-л дагуулах нь түгээмэл бдаг.
одоо үзэж сатаарах бусад зүйл их болсон учраас хүүхэд төвлөрөөд дан даа-лгавраа хийнэ гэдэг худлаа л харагдах.
нэг л зөв хэмнэл, хэвшилтэй явж чадахгүй л бна

Зочин
Зочин
2023-03-21 17:48

Боловсролын яам зөвлөмж өгөх биш хичээлийн хөтөлбөрийн ача�##�лыг багасгаж гэрийн да�##�гвар өгөхийг болиулах удирдамж гаргах хэрэгтэй

Зочин
Зочин
2023-03-21 17:51

Denduu ugdug baga angiin huuhduuded gert ni amralt bolvol bur ih amarch chadahgui daalgawar hiigeed ordog ih daramttai bdag huuhduuded

Зочин
Зочин
2023-03-21 18:09

Geriin daalgavraas bolj muuhai aashtai,muu eej bolood bna.Huuhdiinhee daalgavriig oroi ochood yaj hiilgenee gej bodood stressdej bna!

Иргэн
Иргэн
2023-03-21 22:11

Бага ангиин хүүхдийн гэрийн да�##�гавар хэтэрхий их бдаг.ялангуяа орос сургуулийнх зуны амр�##�т,улир�##�ын амр�##�таар бараг ном шиг да�##�гавар хичээл бүр дээр өгдөгийг болимоор бн.хүүхдүүд амарч тоглох цаггүй байдаг.

Зочин
Зочин
2023-03-22 02:18

manai ene bolovsroliin sistem uneheer butehgui, neg ni hiisen nertei nuguuh ni zaasan nertei. tgd 10 jiliin hicheelees niigemd hun bolj humuujih 1 ch hicheel bhgui

Зочин
Зочин
2023-03-22 08:10

Хүүхдүүд дотроо янз янз л даа. Сурах дуртай дургүй. Оюун сэтгэхүйн төвшин өөр өөр. Цаашид арай гүнзгий сурах ирээдүйтэй, дуртай хэсгийг нь нэг анги болгомоор юм уу. Да�##�гавар хийх дургүйчүүд нь да�##�гавар хийхгүй хөгжихгүй, ирээдүйд ажилчин анги болно гэсэн бэлтгэлтэй л байх хэрэгтэй байх даа. Бидний үед 8 настай сургуульд ордог учраас ача�##��##� гэж бага байхад санагддаггүй байжээ да�##�гавар. Тиймээс 6 настай сургуульд орно гэсэн шийдвэрээ эргэн харж 7 настай болгоод, зарим нь хүсвэл 6-тайдаа ороод явах. 1-р ангид нь маш бага да�##�гавар өгөх. Тэр да�##�гавар нь Японы шиг эцэг эхдээ хоол хийхэд туслах, хүн шиг хүн болоход чиглэсэн баймаар байна. Япон, Нидерланд мэт өндөр хөгжилтэй оронд сурагчдыг хооронд нь өрсөлдүүлж дүн тавихгүй, өөр гоё гоё сург�##�тын арга барил байх юм. Манайх яагаад ингээд хөгждөггүй, багш нь ч сурагч нь ч да�##�гавар тайлангийн дарамтад ороод байж байдаг байна аа. Боловсролын сайд аа. Өөрөө з�##�уу хүн байна. Сэтгэлээсээ ажилдаа анхаарна уу. Гэхдээ сурах дуртай хэсгийг бас хохироож болохгүй.

Холбоотой мэдээ

Back to top button