Top StoriesСурвалжилга, Нийтлэл

БНХАУ-ын нүүрс худалдан авалт багасах нь айдаст автуулж, шоконд оруулах зүйл биш

-Удаан үргэлжлэх нь манайд хохиролтой ч айх хэрэггүй-

Хятад улс Австрали улсад тавьсан хоригоо цуцалснаар Монголын нүүрс өмнөд хөршийн зах зээлээс гарч болзошгүй. Хятад улс шашны /Х Богд/ шалтгаантайгаар Монголд “хориг” тавьж болзошгүй.

Яг ийм агуулга бүхий нийтлэлүүд сүүлийн хоёр гурав хоног хөврөв. Үнэхээр Монгол Улсад дээрх шиг асуудал үүсчихсэн үү, хэр бодитой вэ гэх асуулт үүсээд буй юм.

Юун түрүүнд нэг тооцоолол уншуулъя: "Эрдэнэс Тавантолгой" ХК 2023 оны хоёрдугаар сарын 09-ний өдрөөс эхлэсэн дөрвөн удаагийн цахим арилжаагаар 192 мянган тонн нүүрс борлуулжээ. Ингэхдээ тонн тутмыг нь 182.1 ам.доллароор арилжжээ. Энэ нь 28.6 сая ам.доллар буюу 100 гаруй тэрбум төгрөг болж. Хуучин ам нөхцөлөөр 100-110 ам.доллароор худалдаалдаг байснаасаа даруй 45-50 тэрбум төгрөгөөр илүү орлого орж ирсэн гэсэн үг.

Манайд илүү орлого орж ирж буй эл тооноос мэр сэр асуудал эхэлж байж болох.

Улс төрийн ньюансууд:

-Баяннуур аймгаас асуудлууд босгож буй ч, БНХАУ-ынх биш-

Баяннуурын нүүрс худалдан авагчдын зүгээс “бойкот” зарлах болсон талаарх мэдээлэл гараад буй. Үүнийг холбогдох албаныхан үгүйсгэхгүй байгаа юм. Тодруулбал, манай нүүрсээ хил үнээр биржээр борлуулдаг болсон нь Баяннуур аймгийн төсвийн орлого багасч, компаниудынх нь ашиг орлого буурсан. Тэгэхээр энэ зүгээр гоморхол яалт ч үгүй гарч байгаа аж.

Манайхаас аваачсан нүүрс Гашуунсухайтаар дамжаад Хятадын Баяннуур аймагт буудаг. Тиймээс аймгаас тоос, тортогтой холбоотойгоор байгаль орчны асуудал хөндөж тавихаар төлөвлөж байгаа сурагтай.

Тэгэхээр нэг аймгийн сөрөг риакшн, хүсэлтийг БНХАУ-ын бүр Засгийн газрынх нь түвшний асуудал гэж харах нь одоохондоо өрөөсгөл юм.

Учир нь өмнөд хөршийн Засгийн газраас ч юм уу яг улстөрийн түвшинд манай талд ирүүлсэн албан ёсны гоморхол, татгалзал одоогоор байхгүй гэдгийг тодотгоё.

Түүнчлэн Баяннуур аймгийнхантай ижил ам буюу хямд үнээр авч байсан компаниудын зүгээс ч "үнээ жаахан уян хатан байлгаж бууруулаач" гэсэн хүсэлтүүд ирж буй аж.

Харин чанартай нүүрсийг биржийн үнээр авсан цөөн компаниуд дахин шинжилгээ авах, дахин хиллэх зэрэг хатуу үйлдлүүд гаргаж буй нь ч үнэн аж.

-Биржийн арилжаа эхэлснээр худалдан авагчид цөөрсөн нь үнэн-

Нүүрсээ биржээр бус ам нөхцөлөөр худалдаалдаг байхад манайх 178 худалдан авагчтай байжээ. Харин биржээр худалдаалж эхлэхийн өмнөхөн 50 компани бүртгүүлсэн байна. Одоо яг худалдаж авч буй дөрвөн компани бий аж. Дөрвөн удаа биржээр арилжаалахад үнэ хаялцаад бизнесийн зарчмаар худалдаж авсан дөрөв гэсэн үг.

Манайхаас нүүрс авдаг газруудын хамгийн хол нь Бээжин. Цаашлаад Шанхайгаас хүртэл нүүрс худалдан авах санал хүсэлт гаргаж, дэнчингээ тавьчихсан компани хүртэл бий гэнэ.

Эндээс чухам: Хятад улс Австрали улсад тавьсан хоригоо цуцалсан биш хоригийн хугацаа дуусч буй цаг үе таарсан. Мөн Х Богдтой холбоотой асуудал бодитоор үүсээгүй гэх логикууд гарч ирж байна.

Энэ бүхэн харин манайх нүүрсээ ам нөхцөлөөр 100-110 ам.доллароор биш хил нөхцөлөөр 170-180 ам.доллароор худалдаж эхэлсэн нь тэднийг түр зуурын шоконд оруулах нь зайлшгүй гэж ойлгож болно. Хариу гаргах үйлдэл нь ч түр зуурынх нь байх юм.


Харин геополитик талаас нь хэрхэн харах вэ:

Манайхны санаа зовох гол шалтгаан нь БНХАУ Монголоос нүүрс худалдаж авахгүй байх бүрэн чадамжтайд оршиж буй. Нүүрс бол эдийн засгаас гадна улс төр байдаг тул санаа зовох нь аргагүй. Гэхдээ одоо байгаа нөхцөл байдал цэвэр эдийн засгийн шалтгаантай бөгөөд үүнийг хэвлэлүүд “Нүүрсийг биржийн үнээр зарах журам” гарснаас хойш л тогтмол бичиж байсныг энд сануулах нь зүйтэй болов уу. Одоогоос сар гаруйн өмнө бид мөн энэ сэдвийг хөндөж, Монголын тал худалдааны дүрмээ өөрчилсөн нь БНХАУ-ын худалдан авагчдад шинэ нөхцөл үүсгэх талаар бичсэн билээ.

Нүүрсний биет хэмжээ багасах ч орлогод нөлөөлөхгүй

Манайх биржийн үнээр зардаг болсноор БНХАУ-ын худалдан авагчид манай нүүрсэнд илүү өндөр үнэ төлөх болсныг дээр өгүүлсэн. Нүүрсийг ашигт малтмалын гэхээсээ илүүтэй ложистикийн бизнес гэж ярьдаг. Энэ утгаараа шинэ дүрмээр ашиггүй болсон газрууд нь манайхаас авахаа болиод илүү ашигтай газраасаа авна. ӨМӨЗО-д дүүрэн уурхай байгаа. Өнгөрсөн жил гэхэд л 1 тэрбум 170 сая тонн нүүрс олборлосон, энэ жил 1 тэрбум 250 сая тонныг олборлох зорилт тавиад ажиллаж буй /эндээс харна уу/. Жилд 6 хувиар өсгөх зорилт тавихад л өсөлтийн биет хэмжээ нь 80 сая тонн буюу манай энэ жилийн зорилтоос /36 сая тонн/ хоёр дахин их байх жишээтэй.

Тиймээс манайхаас нүүрс авдаг байсан зарим компани дотоодын уурхайгаасаа авна.

Манай нүүрсийг авах компанийн байршил улсын хилд ойртож, тоо нь цөөрөх ч огт авахгүй гэсэн үг биш.

Учир нь биржийн үнэ гэдэг нэгэндээ тулган хүлээлгэх байдлаар тогтдоггүй. Санал болгож чадах дээд үнээ л хэлдэг зарчим шүү дээ.

Австралиас нүүрс экспортлох эрхийг БНХАУ China Datang Corp, China Huaneng Group, China Energy Investment Corporation, China Baowu Steel Group гэх дөрвөн компанид олгосон ч тэд нь зүүн өмнөд эргийн дагуу байрласан буюу Австралиас далайн хямд тээврээр ирж буй нүүрсийг авах зайлшгүй шаардлагатай компани байна.

Нөгөө талаар, Австралиас авсан коксжих нүүрс хэтэрхий үнэтэй, авч буй зуучлагч компанидаа ямар ч ашиггүй, Монгол, ОХУ-аас авах нь хавьгүй хямд байгаа тухай /эндээс харна уу/, Австралиас нүүрс авч эхэлсэн нь эдийн засгийн гэхээсээ илүү дипломат бодлого гэсэн дүгнэлт ч байгаа юм. Дипломат бодлого гэдэг нь харилцаагаа хүндэтгэхээс гадна гадаад худалдааны балансыг тэнцвэржүүлэх зорилготой холбоотой.

Манай дээр жишээ нь, Монголоос нүүрс авахаа больбол өөрсдөө бидэнд бараагаа зарж чадахаа болино гэж тайлбарламаар ч юм уу. Өөр нэг өнцөг, хэрвээ ийм байдал үүсгэвэл Монголд улс төрийн хямрал нүүрлэнэ, тэр нь Бээжинд ашиггүй.

Том зургаар нь харвал, одоогийн нөхцөлд ОХУ, БНХАУ аль, аль нь хажуу хавирганыхаа улсыг хясан боох нь маш ашиггүй байдлыг үүсгэнэ. Тиймээс хоёул дундын бүс буюу аль алинтай нь хил залгадаг улс орнуудыг улс төрийн хувьд маш тогтвортой нэг цул болгохыг хүсэж байгаа. Энэ ажлаа хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл, хамтарсан төслүүд хэрэгжүүлэх замаар хэрэгжүүлэх бодлого барьж буй. Үүнийгээ зөрчих том шалтгаан бараг байхгүй дээ.

Тэгэхээр, "БНХАУ нүүрс худалдаж авахаа больсон нь манай талаас бий болгосон худалдааны “Шинэ дүрэм”-д дасах үйл явц үргэлжилж байгаатай холбоотой" гэхээс өөр бодитой тайлбар өнөөдөр алга.

Энэ үйл явц нь удаан үргэлжилбэл манайд хохиролтой ч, айх зүйл биш. Анх биржийн тухай хууль санаачлахдаа л энэ эрсдлийг харсан байх учиртай.

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин ОХУ-д айлчилж буй. Үр дүнд нь Оросоос авах нүүрсний хэмжээ өсөж магад. Гэсэн ч үнэ хямдрахаас өөр нөлөөлөл бага гэдгийг шинжээчид онцолж байгаа юм.

Х.БАТСАЙХАН

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинzochin
Зочинzochin
2023-03-22 08:41

Мөнгө авсан сэтгүүлчид л ийм юм бичнэ.Бодит байд�##� бол ш�##� өөр.Нэг ёсны бид хятадын эдийн засгийн хоригт орчихоод бна.Тиймээ нүүрс бол улс төр болсон.Яагаад гэвэл хулгайч улс төрчидтэй улс ингэдэг юм.Өчнөөн уул уурхай үйл ажиллагаа явуулж бна.Бүгд тэр хүний өмч мэт ашиглаж улсад тхтвараа төлөхгүй,орлогоо нуун дарагдуулна.Уул уурхайгаас олсон орлого улс оронд өгөөжөө өгөхгүй бна.Нүүрсээ биржээр зарах нь зөв.Гэхдээ аажмаар энэ замруу орох байсан юм.Гэнэт л ааштай авгай шиг аашлаад л гэрээнүүдээ цуцлаад л.Тархи нь илжирчихсэн өмхий сэтгүүлч ухаантай новш минь.Чамд боловсрол гэж юм бна уу.Хилийн цаана Ганц мод боомтонд хүргэж өгөх үнэ 182 доллар.Үүнд ТТгоос Цагаан хад орох тээврийн зард�##�,ЦХ буулгах ачих Нүүрс ачиж буулгах т�##�байн зард�##�,ЦХнаас Ганц мод боомтруу ээвэрлэх богины тээврийн зард�##�,дээрээс нь га�##�ийн татвар гээд энэ бүхнийг уурхай төлөөд аваачиж өгөхөөр амнаас зардаг баыса н үнээсээ доошоо орчихоод бгаа юм.Наад м�##�нууд чинь буруу юм хийснээ дарга нараасаа айгаад хэлэхгүй бгаа.Энэ будилуулж байх хооронд Энержи ресурс бүх орон зайг була�##�ааж аваад ача�##��##�аа дийлэхгүй болтлоо ажиллаж бна.Хятадууд тэндээс аны үнээр нь худ�##�даж аваад бгаа.Үр дүнд нь улсад ямар ашиггүй луйварчидын хувийн уурхай цөм баяжаад улсынх нь дампуурах гээд бна.Учраа мэдэж хуцаарай та нар

Зочин
Зочин
2023-03-22 11:32

Нүүрсний чанар сав баглаа боодол, шуурхай тогтмол ажиллагааг хэвшүүлэх нэг ёсондоо Австр�##�и чанарт бид хүрэх хэрэгтэй юм байна.Харин хол ойроос авах нь хэрэглэгчийн асууд�##�.Хятад улс бидэнд хориг тавихгүй тэгэж бодоогүй байх

Зочин
Зочин
2023-03-23 06:14

Ер нь нүүрс ав�##�тын компаниуд тоо эрс багасжээ.үүнтэй уялдаад хэмжээ нь мөн багасна.Бие даасан улс л юм бол өөр юм бодох л хэрэгтэй.Төмөр зам олон боомт гээд бөөн мөнгө гаргасан.Үүнийгээ барьж дуусаагүй байхад асууд�##� босож бна даа.

Холбоотой мэдээ

Back to top button