Б.Жавхлан: 1,095,352 хүүхдийн мөнгийг шилжүүлж эхэллээ

Хүүхдийн мөнгө иргэдийн дансанд хэрхэн орж буй талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгч байна.
Тэрбээр "Ажлын хэсэг ачаалалтай ажиллаж байна. Дөрөв хоногийн хугацаанд иргэд төрийн мэдээллийн санд байгаа Өрхийн мэдээллийн сангийн давхардсан, зөрүү үүссэн мэдээллийг засварлахаар ажиллаж байна. Энэ ажлыг нэлээд урагшлуулах үр дүн өгч байна. 1,095,352 хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлж эхэллээ. 2-3 цагийн процесс болно.
Нийт хүүхдийн 87 хувьд ямар нэг саадгүйгээр олгоно. Үлдэж буй 43,820 хүүхдийн мэдээлэл давхардсан, зөрүүтэй мэдээллийг засварлахаар ажиллаж байгаа. Үүнд эцэг, эхчүүд хамтарч ажиллах шаардлага гарч байгаа ч Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газрын ажилтнууд иргэдийг аль болох биеэр очих шаардлагагүй байхаар мэдээллийг нь засаж, зөрүүг арилгахаар ажиллаж байна" гэж хэллээ.
Б.Жавхлан сайд мэдээллийн төгсгөлд улсын бүртгэлийн бүртгэлээ лавлах сайт ажиллаж байгаа. Энэ нь иргэдэд хүндрэл учруулахгүй, биеэр очихгүйгээр мэдээллээ засах боломж олгож байгаа давуу талтай гэж танилцууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хүүхэд ялгаварлаж болохгүй.бүх хүүхэд мөнгө авах ёстой.
Хийх ажилгүй юмнууд больчих
Yu geed hudlaa hutsaad bgaa yum..buh huuhded olgo. Hiih ajilgyu m#lnuud..
Үндсэн хууль зөрчиж, хүүхдийг ялгаварлан гадуурхаж болохгүй шүү. Хүүхэд бүгд адилхан. Тэдний хэний нь өвөр, түрийнд мөнгө байхгүй. Эцэг, эх буруутай бол тэдэнд арга хэмжээ аваарай, Төр, Засгийнхан минь ээ. Мөнгөгүй хоцорсон гээд хүүхдүүд уйлж байна шүү. Би адилхан хүүхэд гэхээс өөр бодол тэдэнд байхгүй шүү. Тунгаагаарай даа.
Хүүхэд мөнгө өгнө гээд л бат##сан л бол сар бүрдээ асууд##гүй өгч болдоггүй л юм байх даа энэ улс төрд суугаа хулгайч нар
Заав## хэлээрэй ам болж өгнө.
Тэгээд л одоо хүүхдийн мөнгө өгнө гээл худлаа царайчлахаад л бөөн тв энэ тэр камер хараад л ярина. Өгөх ёстой л бол дуугүй л сар бүр дээ өгөөд л бай л даа.
Өөр хийх юм олддоггүй юм уу
Ерөнхийлөгч хүүхдийн мөнгө бол х##амж биш гэсэн шүү дээ монголын хүн амын бодлого гээ биз дээ иймээс хөрөнгө мөнгө хамаагүй эхнээсээ зөв тайлбарлахгүй ээж, аавуудыг бухимдуулчих юм даа бүгдэд нь өгөөрэй дөө хүүхэд бол монголын ирээдүй
Ойр хавийн өр зээлэндээ баригдсан хамаг л хүний хүүхдийн мөнгө хасагдсан байт## яаж 1 сая гаруй хүүхэд болоод байнаа