УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Цэнгэлийг УИХ-ын дарга "хураагдсан машинуудын хуваарилалтыг будилуулагч" гэж цоллов

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2023.03.23/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэдээллийн дараа УИХ-ын дарга Г.Занданшатарын микрофон нээгдэж "Энэ арай хүндэтгэлгүй хандаж байна. Үүний хэлэлцэх асуудлын дарааллыг хойшлуулна. Юутай ч Б.Энх-Амгалан гишүүн асуучих" хэмээн уурсав.

Энэ дагуу УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Энэ тогтоолын төслийг дэмжиж байна. ТӨБЗГ ул суурьтай сайн судалж оруулж ирсэн байх. Рашаан сувилал зэрэг байгалийн цогцолборт газарт хийгдсэн зүйлсийг орон нутгийн өмчид шилжүүлэхэд ИТХ-аараа оруулаад хувьчилчихдаг. Газартай нь хүртэл зараад хаячихдаг байдал сая аудитын дүгнэлтээр гарч байна. Онц чухал объектуудынхаа жагсаалтыг эргэж харах шаардлага байна" гэж ярив.

Түүнийг ийн асуултаа асуусны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар "Б.Цэнгэл дарга аа, тэр хураагдсан машинуудын хуваарилалтыг та яаж будилуулж байгаа. Түүнийгээ бас яриарай" хэмээлээ.

Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы индэр дээрээс ТӨБЗГ-ын даргыг төрийн машины хуваарилалтыг будилуулагч хэмээн шууд цоллов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
төрөө цэвэрлээч
төрөө цэвэрлээч
2023-03-23 13:56

ийм хүнийг төрд ажлуулах хэрэг байна уу?

Зочин
Зочин
2023-03-23 16:43

Хамгийн сайн хулгайч нар нь ТӨБЗГ- дарга хийх юм. Тамгын газрын дарга Ганболд гээд нэг Өвөрхангайд цуутай хулгайч, Баянтээгийн нүүрсний уурхайн дарга байхдаа уурхайг дампуурт�##� хулгайлсан нөхөр ш дээ. Энэ Цэнгэл байна. Чононд хонь хадг�##�уулсан ш дээ. Ер бол бодлогоор хулгайлж байна даа

Зочин
Зочин
2023-03-23 19:52

Манай томчууд ИХ н хариуцлагатай индэр дээрээс нэгнийхээ хулгай луйврыг нүдэнд харагддат�##� ярьдаг ч тэр нь тэгээд юу болов гэмээр чимээгүй өнгөрдөг. Яагаав Баттулга Сү Батболд хоёр �##��##�ций гээд хуц�##�даад байсан биздээ. Одоо тэгээд наад Цэнгэлээ АТГ т өгөөч өчигдөрхөн хэлсэн үгээ мартаагүй л байлтай

Зочин
Зочин
2023-03-24 07:19

яагаад байлгаад байдаг сонин л байна хүрэлсүхийн найз биз дээ б�##�иар юмнууп болиоч дээ 100 гаруй машиныг өөрсдөө хямд үнээр авсан гэсэн биз дэ

Зочин
Зочин
2023-03-28 11:54

энэ цэнгэл бүх юмыг будилуулагч

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button