НИЙГЭМ

НИК ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням О.Дөлгөөний эмчилгээнд 10000$ хандивлажээ

НИК ХХК-ын ТУЗ-ын дарга Ч.Давааням АНУ-д хэвтэн эмчлүүлж буй тамирчин О.Дөлгөөний хандивын аянд нэгдэж, хувийн зүгээс $10,000 /27 сая гаруй төгрөг/ -ийг хандивласан байна.

Ойрын өдрүүдэд цахим орчныг давалгаалуулж буй #Pray4Dulguun хөдөлгөөнд олны танил, нэр хүндтэй хүмүүсийн дотроос Никитон хамтлагийнхан 2 сая төгрөг, Асашёорюү Д.Дагвадорж 10 сая төгрөг тус тус хандивласан бол бизнес эрхлэгчдээс мөнхүү НИК ХХК-ын ТУЗ-ын дарга Ч.Давааням $10,000 хандивласан нь хамгийн их  мөнгөн дүнд тооцогдож байна.

Ч.Давааням сайн санааны үйлсэд байнга тутам оролцон,  тусалж дэмжиж байдаг боловч хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах дургүй гэх яриа бий.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button