Нийгмийн

Ж.Мөнхбат: Би хууль бусаар баяжаагүй, Ёс зүйн дэд хорооны хуралдааны үеэр нээлттэй мэдээлэл өгнө

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Л.Болд гэсэн гурван гишүүний хөрөнгө, орлого огцом нэмэгдсэн байна гэж “Бид уучлахгүй” ТББ-аас мэдэгдэж, УИХ дахь Ёс зүйн дэд хороогоор энэ асуудлыг хэлэлцэхийг шаардсан билээ. Энэ шаардлагын дагуу Ёс зүйн дэд хороо уржигдар /2019.10.16/ хуралдсан ч гишүүд эзгүй, томилолтой яваа гэсэн шалтгаанаар хойшилсон. Ёс зүйн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүн Ж.Мөнхбатыг болон бусад хоёр гишүүнийг хөрөнгө, орлого нь яагаад нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй хэмээн мэдээлсэн билээ.

Өнөөдөр /2019.10.18/ УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат энэ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ, “ТББ-аас энэ асуудлаар Ёс зүйн дэд хороонд өргөдөл ирсэн юм билээ. Энэ асуудлаар Ёс зүйн дэд хороо хуралдах байсан ч ирц нь хүрэхгүй хоёр, гурван удаа хойшилсон байх. Дэд хорооноос надад энэ талаар тайлбар өгнө үү гэсэн албан бичиг ирүүлсэн. Энэ хүрээнд тайлбараа гаргаж өгч байна. Үндэслэлгүйгээр, хууль зөрчиж хөрөнгөжсөн зүйл байхгүй. Хөрөнгө орлогоо бөглөж өгсний төлөө хүний нэр төрд халдаж, гэм буруутай зүйл хийсэн юм шиг шуугиж болохгүй. Тэр хуульд нь өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж бодож байна. Хууль зөрчсөн, хууль бусаар баяжсан юм байхгүй. Удахгүй Ёс зүйн дэд хороо энэ асуудлыг хэлэлцэх байх. Тэр үеэр нь би нээлттэй мэдээлэл өгнө” гэлээ.

Ямар орлогоор тэрбум давсан мөнгө олсон талаар сэтгүүлчид асуухад ямар нэг хариулт өгөөгүй юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сми
сми
2019-10-18 14:46

монголд өстэй юм шиг хэдэн хулгайч нарыг �##�ах юмсан. сөхөрлөө шдээ эх орон чинь

Зочин
Зочин
2019-10-18 15:17

Энэ ч асууд�##�тай даа. Харж л байя

баты
баты
2019-10-18 15:47

Энэ новш Баярсайхан банз�##� хүүхнийг ТНБД аар тавьж байсан, түүний нөхөр сүмийн пастор, шүлс амараа энэ гуравт танай засаг яасан их өртэй юм бэ яамдыг хүртэл боловсролгүй шашны хар массаар дүүргэж байна

Jugi
Jugi
2019-10-19 02:46

Ene g###giig amaaraa shoroo vmhej vhehiig n harah ymsan. Bagiin l hulgaich hvvhed bsan. Am figurnees uur ymarch medleg bolovsrolgui ulaan banzal novsh uls turd garaad hulgai hiij bayjihiig estoi vzvvlj bgaa novsh doo.

Холбоотой мэдээ

Back to top button