НИЙГЭМНийгэм мэдээ

"Гудамжны амьтдыг түр саатуулах байранд эмчилж, үрчлүүлнэ"

Иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд гудамжны муур, нохой устгах ажлыг нийслэлээс жил бүр явуулдаг. Тус ажлын хүрээнд 100 мянган нохой, муур устгах зориулалтаар 1.2 тэрбум төгрөгийн төсөв батлагддаг байна. Төсвийг нэгж хэсэгт хуваавал нэг нохойг устгалд оруулахад 12,000 төгрөг зарцуулдаг аж. Үүнд устгал хийж буй ажилчны цалин, шатахуун, устгал хийх хэрэгслийн хангамж зэрэг багтдаг байна.

Гэвч амьтан устгагч байгууллагууд тус төсвийг бага хэмээн гомдол мэдүүлдэг аж. Иймд ирэх 2024 оноос нэг амьтныг устгах зардлыг 24,000 төгрөг болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж буйг албаны эх сурвалж мэдээллээ. 

"Гудамжны амьтдыг шууд устгахын оронд түр саатуулах байранд байрлуулж бусдад үрчлүүлэх, заслага, эмчилгээ хийх арга хэмжээ авна"

Тодруулбал,  "Жил бүр их хэмжээгээр устгалын ажил явуулсан ч амьтан тэжээгч иргэдийн ухамсаргүй байдлаас болж золбин муур нохойн тоо нэмэгдэх хандлагатай байдаг. Иймд тэжээвэр болон гудамжны нохой, муурын судалгааг эхлээд хийнэ. Манай улсад 2017 оноос хойш ийм төрлийн судалгаа хийгдээгүй. 

Судалгаат ажлын дараагаар гэрийн тэжээвэр амьтдад спей заслагыг нэгдсэн журмаар хийж, чип суулгуулна. Мөн гудамжны амьтдад зориулсан түр саатуулах байр нээгдэж байгаа. Энд амьтдыг авчран эзэн таниулах ажил хийнэ. Хэрэв эзэн олдохгүй бол бусдад үрчлүүлэх, спей засалга, эмчилгээ хийх зэрэг үйл явц явагдана. 

Гэхдээ зайлшгүй устгалд оруулах шаардлага гэж байгаа. Халдварт өвчтэй, зэрлэгшсэн нохой, муурыг устгалд оруулахаас өөр арга байхгүй. Харин ингэхдээ унтуулга тариа ашиглахаар судалж байна” гэв. 

Муур нохойн устгалын асуудалд амьтанд хайртай хүмүүс болон амьтны эрхийн төлөөх ТББ-ууд сөрөг байр суурьтай байдгаа илэрхийллээ. 

"Хэрэв үнэхээр хүн рүү дайраагүй номхон амьтан байвал түүнийг устгалд оруулах шаардлага байхгүй. Улс мал эмнэлэгтэйгээ хамтраад заслага хийж, үржлийг нь хаагаад буцаагаад тавих нь зөв. Амьтан ч гэсэн хүн шиг амьдрах бүрэн эрхтэй. 

Хүн хазаж дайр ч байвал өөр хэрэг. Нэгэнт галзуурсан нохойг устгах сонголт л байгаа.

Аль болох иргэд өөрсдөө тэжээж буй амьтандаа хариуцлагатай хандах хэрэгтэй байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-28 14:51

Энэ зөв шүү нөхөдөө золбин тэнэмэл гээд л устгаад байж болохгүй байх.Харин үржлийг нь зогссох хэрэгтэй наадуул чинь хамаагүй хүссэн үедээ хүчин хийгээд яваад байгаа юм.Хотод золбин нохой муурнууд хян�##�таас гарв�##� жинхэнэ х�##�дварт өвчний эх үүсвэрүүд тавигдана �##�ахыг нь �##�аад авч үлдэхийг нь авч үлдэх хэрэгтэй гэж ойлголоо нохой их уха�##�аг амьтан аягүй бол хоолтой ундтай байсан газраасаа явахгүй дээ харин наад газраа маш сайн өргөжүүлж ариун цэвэр х�##�дварын ажлыг нь шинжлэх ухааны үндэслэлтэй шийдээд сайн эрүүл нохой муурыг өсгөөд Солонгос Хятад Вьтнамд экспортоор нийлүүлье нөхөдөө надад идэж уугаад байгаа мөнгөнөөсөө нэг их наядыг өгчихөө би арван их наяд болгоод өгчий

Холбоотой мэдээ

Back to top button