НИЙГЭМНийгэм мэдээ

Ахмадууд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон гэмт хэрэг 35 хувиар өсжээ

Монгол Улсын хэмжээнд 344,766 ахмад настан бүртгэлтэй байдаг. Тэгвэл гэр бүлийн хүчирхийллийн улмаас зөрчлийн гэмт хэрэгт хохирсон ахмадын тоо 35 хувиар өссөн байна. Тодруулбал, 2021 онд 632 байсан бол 2022 онд 968 болж нэмэгджээ.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 2020-2022 оны хооронд нийт 8092 хүн хандаж, зөвлөгөө үйлчилгээ авсны 690 нь ахмад настан ажээ. Энэ бол ердөө ХЭҮТ-д бүртгэлтэй мэдээлэл бөгөөд үүний цаана далд байдлаар хэчнээн ахмад настан хүчирхийллийн хохирогч болж буй нь тодорхойгүй юм.

Тэгвэл тэднийг ямар төрлийн хүчирхийлэлд хамгийн их өртдөг хэлбэрээр нь үзвэл сэтгэл санааны хүчирхийлэл хамгийн өндөр байгаа талаар Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэв. Үүнд,

  • Сэтгэл санааны хүчирхийлэл - 64
  • Бие махбодын хүчирхийлэл - 47
  • Эдийн засгийн хүчирхийлэл - 36
  • Үл хайхрагдах байдал - 21
  • Бэлгийн хүчирхийлэл - 0.1 хувийг тус тус эзэлжээ.

Зөвхөн ХЭҮТ-д ирсэн мэдээлэлд үндэслэвэл давхардсан байдлаар ахмадууд дээрх төрлийн хүчирхийллийн хохирогч болж буй. Үүнээс эдийн засгийн хүчирхийллийг онцлон, сэтгэл зүйн хүчирхийллийн хэлбэртэй холбон ахмадууд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж буй талаар тайлбарлая.

Улсын хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар НДС-аас 245 мянган ахмад настан тэтгэврийн мөнгөний доод хэмжээ буюу 500 мянган төгрөгийг авч байна. Энэ нь цалингийн доод хэмжээтэй арай чүү дөхнө.

Нөгөө талаас нийгмийн харилцаанаас гэнэт холдох нь тэдний сэтгэл зүйд асар их нөлөө үзүүлж буй. Үүний голлох жишээ бол хөдөлмөр эрхлэлт юм. Хөдөлмөр эрхлэх нь тэдний хоёр ч асуудлыг шийднэ. Нэгдүгээрт орлого, хоёрдугаарт сэтгэл зүй.

Тиймээс ч тэтгэвэрт гарсан ахмадуудын 68 хувь нь ямар нэгэн байдлаар хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ажээ. Хөдөлмөр эрхэлж буй 39 мянган ахмад байгаагаас 9000 нь байнгын ажлын байртай аж. Энэ нь нийт ахмадын тоотой харьцуулахад хангалттай үзүүлэлт биш.

Товчоор бол тэтгэвэрт гарна гэдэг нь нийгмээс тусгаарлагдаж, өөрийгөө ямар нэгэн байдлаар үнэ цэнгүй болсон хэмээн үзэж сэтгэл гутралд орох эхний алхам болж буй. Хангалттай тэтгэвэр авч чадахгүй, эдийн засгийн хувьд гэр бүлийн бусад гишүүүдээс хараат байх нь тэдний гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болох хамгийн том шалтгаанууд болсоор байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button