Top StoriesНийгэм ярилцлагаЭдийн засгийн ярилцлага

Т.Мөнхчулуун: Бид үйлдвэрлэгч байх албагүй, франчайзингаа зарж, эдийн засгаа солонгоруулах боломжтой

Олон улсын франчайзингийн холбооны гүйцэтгэх захирал Т.Мөнхчулууныг өнөөдрийн зочноор урилаа. Түүнтэй франчайзинг гэж юу болох, дэлхийн улс орнууд хэрхэн ашигладаг хийгээд манай улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар ярилцсан юм.

-Масс үйлдвэрлэл явуулснаар дундаас нь ашиг олно-

-Франчайзинг гэж юу болох, хэдий үед үүссэн талаар ярилцаж, яриагаа эхлүүлцгээе?

-1800-аад оны үеэс дэлхий даяар аж үйлдвэрлэлийн хувьсгал бий болсон. Энэ бүхэн АНУ-ын гангийн үйлдвэрлэлээс эхлэлтэй. Үүний дараагаар Европын орнууд уг салбар руу орж, хөгжиж эхэлсэн. Улмаар ОХУ, БНХАУ гэх мэтээр үйлдвэрлэл шилжсэн юм.

Энэ үед аж үйлдвэрээс асар их ашиг олж тогтож байсан нийгэм үйлдвэрлэлийн давуу байдлаа алдаж эхэлсэн. АНУ болон Европын улс орнууд аж үйлдвэрийн өрсөлдөх чадвараа БНХАУ-д алдсанаар эдийн засгаа аврах гарц хайж эхэлсэн байдаг. Салбарын мэргэжилтнүүд болох цөөн тооны еврей гаралтай иргэд уг өрсөлдөөнөөс АНУ-ын эдийн засгийг хэрхэн гаргаж ирэх талаарх шийдлийг хайх явцдаа франчайзингийг гаргаж ирсэн юм.

Улмаар АНУ төвтэй олон улсын оюуны өмчийг хамгаалах хууль, конвенцыг бий болгосон. Товчоор бол аж үйлдвэрээс үйлчилгээний салбарт суурилсан эдийн засаг руу ийн шилжсэн хэрэг. Үйлчилгээний салбар гэгчид франчайзинг хамаарна.

Хүнд орон зай цаг хугацаанаас үл хамааран хамгийн их ашиг өгөх салбар бол үйлчилгээний салбар юм. Оюуны өмчөө бүртгүүлсний дараа түүнийгээ бусдад дамжуулан зарж байгаа хэлбэрийг л франчайзинг хэмээн нэрлэдэг. Үүнээс эрх шилжүүлэх гэрээ үүснэ. Эрх шилжүүлсний гэрээ гэх ашгийг оюуны өмчөө бүртгүүлсэн этгээд хүртнэ. Үүнд бараа бүтээгдэхүүн үйлчилгээг өөрөө үйлдвэрлэгч биш атлаа үйлдвэрлэгч орноос дамжуулан нийлүүлснийхээ төлөө ашгийг нэмэлтээр хүртэх юм.

-Жишээгээр тайлбарлавал?

-"Zara" хувцасны брэндээр жишээ авъя. Тус брэнд өөрийн гэсэн үйлдвэргүй. Харин загвар зохион бүтээгчтэй. Бангладеш, Энэтхэг эсвэл Хятадын үйлдвэрт найман ам.доллароор хувцсаа оёулаад дэлгүүрт 69 ам.доллароор зардаг. Хамгийн гол нь хувцас зарах дэлгүүр бас л уг брэндийнх биш. Харин брэндийн эрхийг худалдаж авсан хүн өөрийн хөрөнгөөр объект барьж, хүний нөөц бүрдүүлж, бүс нутагтаа сурталчилгаа явуулж байгаа юм. Улмаар ашгийнхаа 60-80 хувийг брэнд эзэмшигчид өгдөг.

Үйлдвэрлэгч байснаараа хүчирхэг байгаа юм биш. Их хэмжээгээр масс үйлдвэрлэл явуулснаар дундаас нь ашиг унагаж чадаж байгаа гэсэн үг.

-Тэгвэл оюуны өмчийг хуулбарлавал яах вэ?

-АНУ төвтэй Европын орнууд оюуны өмчийг хамгаалах хуулиар үүнийг шийдвэрлэдэг. Өөрсдийнхөө эдийн засгийг хамгаалж буй хэлбэр юм. Үйлдвэрлэгч бага ашиг олж, брэнд эзэмшигч нь илүү ашиг олж буй нөхцөл байдал. Энэ системийг дэлхий даяар нэвтрүүлж, франчайзингийн оюуны өмчөө хамгаалдаг.

-Бэлэн бизнес загварыг нутагшуулж байгаа тул энэ төрлийн бизнес эрсдэлгүй байдаг-

-Тэгвэл брэнд эзэмшигч их хэмжээний мөнгө авч байна гэдэг нь эрхийг нь авсан улсынх мөнгөний урсгал гадагшилж байгаа гэсэн үг үү?

-Лаос эсвэл Камбожид салбар нээх гэж байна гэж бодъё. Ямарваа нэгэн франчайзингийн эрх шилжүүлэх гэрээ нь 2.5 сая ам.доллар байдаг. Дээр нь нэмээд судалгаа, маркетинг, сургалт гэх мэтэд 500 мянгаас нэг орчим сая ам.долларын төлбөр төлдөг. Мөн борлуулалтаас 3-5 хувийн ашиг авна. Ийм хэмжээний мөнгөн урсгал гадагшилна гэсэн үг. Гэхдээ үүнийг дэлхийн улс орны дундаж үнээр жишээлж хэлж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Учир нь үнийн дүн нь харилцан адилгүй байдаг бөгөөд гэрээнд зааснаараа өөр өөр байх юм.

Ямарваа нэгэн зах зээлд франчайзинг хэт элбэгших аваас эх компани руу дээрх мөнгөний урсгал гадагшлах нь тодорхой. Ингэхийн тулд л франчайзинг бий болсон хэрэг.

Энэ бол сөрөг тал нь. Тиймээс дэлхийн улс орнууд үүнээс сэргийлэхийн тулд хаалттай, нээлттэй, хагас нээлттэй гэсэн гурван төрлийн хууль эрх зүйн орчинтой. АНУ-ын зах зээл рүү франчайзингаа гаргахын тулд 100 хувийн татвар төлнө. Харин тус улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол татвар төлөхгүй. Энэ бол хаалттай эрх зүйн орчин. Европ ч ялгаагүй.

Хөгжиж буй болон буурай орны эрх зүйн зах зээл нь нээлттэй байдаг. Хагас нээлттэй гэдэг нь тодорхой хэмжээний шаардлагыг хангасан бол франчайзингаа гаргаж болно гэх заалттай. Тиймээс франчайзинг эзэмшигчдийн дийлэнх нь АНУ-д брэндээ оюуны өмчид бүртгүүлж, толгой компаниа тус улсад байрлуулсан нь давуу тал болдог.

-Ийм хэмжээний төлбөр төлөөд франчайзинг эзэмшиж байгаа давуу тал нь юу вэ?

-Бэлэн бизнес загварыг ямар ч эрсдэлгүйгээр авч байгаа хэрэг. Нэг брэндийг тухайн бүс нутагт таниулахын тулд багадаа 8-15 жилийг зарцуулдаг. Нэгдүгээрт, цаг хугацааны хувьд хэмнэлттэйгээр олон улсад танигдсан брэндийн бизнес загварыг авч байгаа юм. Брэндбүүкийг бүтээх, багаа бүрдүүлэхийн тулд багадаа нэг жилийг зарцуулдаг. Хугацаа уртсах тусам хөрөнгө оруулалт нэмэгддэг. Үүнд зарцуулж буй цагийг багасгаж байгаа нь энэ бизнес загварын гол онцлог. Байнгын сургалт, менежментийг нь хийж өгөх хүмүүс бэлэн толгой компанид байдаг юм.

Мөн хотын шийдэж чадаагүй ариун цэврийн өрөөний асуудлыг шийдсэн. Найман нэрийн дэлгүүрт байх ёстой үйлчилгээний соёлыг түгээж байна. Утсаа цэнэглэх, өглөөний цай уух гэх мэт тав тух, аятай байдлыг бий болгож, үйлчилгээ гэж юу болохыг ойлгуулж байгаа юм.

Тиймээс GS25 болон CU-тэй өрсөлдөх чадваргүй байж тэднийг муулж, зах зээлээс гаргахыг хүсэх нь утгагүй. Бид тэдэнтэй өрсөлдөж чадахгүй. Учир нь зах зээлийн нийгэмд шилжээд дөнгөж 30 жил болж байгаа тул 300 жил оршин буй улс орны сүлжээтэй өрсөлдөх боломжгүй юм. Энэ бүх хугацаанд тэд хүний сэтгэл санаанд тулгуурласан маркетинг, сурталчилгаа хийж, уг бизнес загварыг хөгжүүлсээр байна.

Олон хүнийг цагийн ажилтай болгож, бид бүхэнд стандарт гэж юу байдгийг ойлгуулж байна. Эцэстээ гэхэд бизнес эрхлэгчдэд энэ чиглэл зайлшгүй шаардлагатай. Харин тэдэнд юу дутаж байна вэ гэвэл луйврын системээс сэргийлэх явдал юм.

-Луйврын систем гэдгээ дэлгэрүүлэхгүй юү. Ямар шалтгааны улмаас луйвардуулах нөхцөл үүсэх вэ?

-Манай улсад энэ бизнес загварын хэд хэдэн удаагийн луйврын тохиолдол гарч байсан. Франчайзын гэрээгээ хатуу нөхцөлөөр толгой компанитай хийсний улмаас энэ төрлийн луйврын хохирогч болдог. Тухайлбал, стандартаа гурван удаа зөрчсөн тохиолдолд гэрээгээ дуусгавар болгоно гэх заалтыг оруулснаар их хэмжээний зардлын улмаас луйвардуулдаг юм. Танд 2.5 сая ам.доллароор франчайзаа зарснаа гурван удаагийн зөрчлийн дараа таны эрхийг өөр нэгэнд шилжүүлэх тохиолдол гэсэн үг.

Гэрээтэй таницаж, мэдлэг өгөх, хэлэлцээрт туслах мэргэжилтэнг хайхраагүйн улмаас манай бизнес эрхлэгчид хохирч байсан энэ мэт тохиолдлууд бий.

Мөн зах зээлийн үнээс нь өндөр ханшаар франчайзинг эрх авах магадлал өндөр байдаг. Хөрөнгийн зах зээл шиг брокер дилерээр дамжуулан зах зээлийн үнээс нь хямдаар ч авах боломжтой байдаг гэдгийг тэр бүр мэдээд байдаггүй.

-Дотоодын үйлчилгээний газраас илүү стандартын шаардлага хангасан болохоор Төрийн ордонд сүлжээ дэлгүүр орсон-

-Төрийн ордонд GS25 сүлжээ дэлгүүрийн салбар нээгдсэн нь нийгмийг талцуулаад байна. Нэг хэсэг нь дотоодын үйлчилгээг шахаж гаргасан гэх бол нөгөө хэсэг нь чөлөөт зах зээлийн зарчмаар өрсөлдсөн хэмээж байгаа?

-Яагаад үүнд ач холбогдол өгөх ёстой гэж. Тендерийн шалгуурт тэнцсэн болохоор л тухайн газрыг түрээсэлж байна шүү дээ. Стандартын шаардлага хангаж буйгаараа шалгараад л гарсан. Дотоодын үйлчилгээний газраас илүү стандартын шаардлагыг нь хангасан болоод л тэр.

Төрийн ордонд зөвхөн УИХ-ын гишүүд байдаггүй. Тэдний туслах, үйлчлэгч, харуул, хамгаалалт гээд олон салбарт ажиллаж буй хүмүүс байгаа. Тэд ч гэсэн тухтай үйлчилгээ авах эрхтэй. Тендерт шалгарсан нь дотоодын эсвэл гадаадынх байх нь хамаагүй. Франчайзинг авсан байлаа ч монгол эзэн, ажилчидтай компани байгаа. Хэрэв гаднын толгой бүхий компани гэж гадуурхаж байгаа бол анхнаасаа зах зээлийг нь хаалттай байлгах эрх зүйн зохицуулалттай байх хэрэгтэй. Бид дотоодын франчайзингийг хангалттай хэмжээнд хөгжүүлж чадаагүй. Эцэстээ өрсөлдөгч байхгүй бол тухайн компанийн өрсөлдөх чадвар тэг болно. Өрсөлдөгчтэй байж гэмээн бизнесийг хөгжүүлэх хөшүүрэг болдог.

-Франчайзинг бизнес дотоодын үйлчилгээгээ шахаж гаргаад байгаа хэрэг үү, бодит байдалд?

-Өрсөлдөөнд хэн давуу талтай нь л зах зээлээ базна. Чөлөөт зах зээлийн нийгэм шүү дээ.

-Бид хамтардаггүй мөн стандарт хангаж ажилладаггүй нь уг салбарыг хөгжүүлэх боломжийг хаадаг-

-Үндэсний франчайзингийг хөгжүүлэх боломж хэр байна. Энэ салбар дахь бидний ирээдүй хэрхэх вэ?

-Бид хамтарч сураагүй, жижиг дунд үйлдвэрлэл хөгжөөгүй, стандарт барьж чаддагүй явдал нь дотоодын франчайзинг хөгжих боломжгүй болгож байна. Хамгийн энгийн жишээ хэлэхэд хоолны газрын салбаруудынх нь амт өөр өөр байдаг.

Манай улс эдийн засгаа солонгоруулан хэмээж буй. Монгол Улсыг хөгжүүлэх нэг гарц нь франчайзингийн брэндийг бий болгох явдал юм. Далайд гарцгүй, хоёр том хүчирхэг гүрний дунд орших улсын хувьд үйлдвэрлэл хөгжүүллээ гээд хөрш улсуудтайгаа өрсөлдөж чадахгүй. ОХУ, БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлтэй бид өрсөлдөж чадах бололцоо бага шүү дээ.

Тиймээс дотоодод франчайзинг хөгжиж байгаа шиг бид энэ загвараар гаднын улс руу франчайзингаа гаргах хэрэгтэй. Бид үйлдвэрлэгч байх албагүй. Гэхдээ франчайзингаа зарах хэрэгтэй. Дотооддоо ганц  франчайзинг бий болгоход үүнийг дагаад жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө.

-Тухайлбал?

-Оюун ухааны академи байж болно. Манай улс Гиннесийн олон амжилтыг эзэмшдэг. Сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлэх, Гиннесийн амжилт эзэмшигчдийн стандартын дагуу суралцах боломжийг гадаадын улсуудад сурталчлах юм. Улсаас багахан дэмжээд өгөхөд л болно.

Улмаар тэдний стандартыг даган сурах бичиг, оньсон тоглоом хийх, хэвлэх жижиг үйлдвэрлэлүүд хөгжих юм.

Хэрэв нэгэнт франчайзинг аваад, улсдаа оруулаад ирсэн бол үүнийг хуулийн зохицуулалтаар шийдэх боломжтой. Эдгээр сүлжээ дэлгүүрүүдийн борлуулж буй бараа бүтээгдэхүүний 30-50 хувийг нь дотоодын бүтээгдэхүүнээр хангана гэх мэтээр хуулийн зохицуулалт хийх бүрэн эрх манайд бий. Эсвэл зөвхөн кофены аяга, соруул гэх мэт нэг удаагийн бүтээгдэхүүнийг дотоодоос хангах ёстой гэх заалтыг ч оруулах боломжтой. Ийм байдлаар дагалдах жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж болно.

-Зах зээлийн нийгэм маань залуухан. Бид дараагийн 30 жилд ч энэ боломжийг ашиглаж, эдийн засгаа хөгжүүлж чадахгүй юу?

-Боломж маш бага. Учир нь бид эхлээд хөрсөн дээрээ франчайзинг гэж юу болохоо ойлгохгүй байна. Дараа нь мэргэжилтнүүд дутмаг байгаа. Уул уурхайгаа л дэмжиж, түүнийгээ түшиглэдэг болохоор бусад боломж бололцоогоо хардаггүй.

Манай улсад жижиг, дунд үйлдвэрлэл хөгжихгүй байгаа шалтгаан нь тэднийг дэмждэггүй, татварын дарамтад унагаах, төр нь бизнестэйгээ өрсөлддөг гэх мэт шалтгаантай холбоотой. Үйлдвэрлэл хөгжүүлнэ хэмээдэг ч хүний нөөцийн хомсдолтой. Үүний оронд өөрийн брэндийн эрхийг зарж, хямд өртгөөр ажиллах хүч ихтэй улсад олон нийтэд, дэлхийд зориулсан их хувиар үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнийг бий болгох нь бидэнд давуу байдлыг үүсгэнэ.

Дотооддоо үйлдвэрлэхгүйгээр боломж бололцоотой гаднын улсад хямд өртгөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өөр нэгэн улсад зарж буй явцаас өмнө нь дурдсан хэд хэдэн төрлийн ашиг, орлого, хураамжийг авах боломжтой. Бидний одоогийн нөхцөл байдал энэ боломжийг олж харахгүй байна. Бидэнд ганц франчайзинг эрх байхад л хангалттай.

-Өндөр хөгжилтэй улсууд франчайзингаа ямар улсуудад ямар бодлогоор нэвтрүүлдэг вэ?

-Өмнө нь хэлсэн хатуу нөхцөлтэй гэрээ хийх байдлаар, луйвар хийх нь бий. Нөгөө талаас судалгаа хийж, танай зах зээл рүү орох боломжгүй тул франчайзингаа өгөхгүй гэх компани ч бий. Тухайн компанийн бодлгоос шууд хамааралтай гэсэн үг.

Ихэнх газрууд франчайзингийн эрхийг өгөхдөө нээлттэй эрх зүйн орчинтой улс руу чиглэдэг. Зах зээл эдийн засаг нь гүйцэд хөгжөөгүй улс орон эрх зүйн хувьд нээлттэй байдаг. Ийм төрлийнх нь буурай болон хөгжиж буй улс орон юм.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2023-03-30 08:04

ingej bolohgyi ene hun buruu yarij buruu setgej bn aa chi sursan gazartaa ochij amidar

Зочин
Зочин
2023-03-30 10:17

Энэ зөв шүү. Үйлдвэр бол бүтээгдэхүүнээс илүү их хог хаягд�##� үйлдвэрлэдэг байна шүү

Хулихдуулж ханав
Хулихдуулж ханав
2023-03-30 11:59

За одоо манайхан дэлхий глоб�##�чл�##� энээ тэрээ худлаа цаг нь болоогүй гэдгийг энэ дайн харуулж бна. Иймд гол үйлдвэрлэл болох ган хайлуулах аж үйлдвэр , хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр, нефть гэх мэт хэцүү үед хараат бус амьдарч чадах голлох с�##�бараа босгож ирэх хэрэгтэй заав�##� нүсэр том байх �##�багүйшдээ ингэж байж монгол улс эрүүл аж төрж ирээдүйдээ итгэх итгэлтэй жаахан амс хийнэшүү

Зочин
Зочин
2023-03-30 12:29

З�##�хуу хүн өөрөөр яаж сэтгэхв дээ

Зочин
Зочин
2023-03-30 12:46

Үйлдвэрлэгч байх ёстой. Тэгж байж л ямар ч нөхцөлд бу дын царай харахгүй. 30 жил наймаачны сэтгэхүйгээр л хэдэн бизнeсмэнүүд нь явж ирлээ

Zochin
Zochin
2023-03-30 19:59

globalchlal gedeg chine demii yum bna. Bidnii tsuuhun MGL-chuud uursduu l buhniig hiij chaddag baih heregtei. Amia l bodson ni deer yum gedgiig delhiin uls tur oilguulaad baina.

Эгэл
Эгэл
2023-03-30 21:35

Үйлдвэрлэхгүй бол болдоггүй гэдгийг ковидын 2жил ямар ч мулгуу хүнд ойлгохоор харуулсан.

Зочин яана даагжүүлэхийг
Зочин яана даагжүүлэхийг
2023-04-02 22:21

үйлдвэр хөгжүүлэхийн эсрэг харийн бодлого байна.хөгжихгүй байлгах жоохон мөнгийг гадагш нь урсгах суваг

Холбоотой мэдээ

Back to top button