Top StoriesТойм, анализ

“Гачлант 38”: Тойроггүй, жагсаалтад багтахгүй гишүүдийн айдас ҮХНӨ рүү хөтлөх үү

Гишүүдийн тоог олшруулах агуулгаар ҮХНӨ явуулна гэж тооцоод, бүтэн жил гаруй олон нийтийн  нөлөөлөл хийгээд эргэж харлаа. Олон нийт нь гэвч “Үгүй” гэж эрс хариулав. Бүр “Олшруулаад хэрэггүй шүү” гэдгээр парламентад даалгавар өгөв. Үүн дээр эрх баригчид зогсох хэцүү. Зогсохгүй байх нь бүр хэцүү байдалд орлоо. Одоо тэгээд хэрхэх вэ.


МАН-аас өөр “намгүй” ч...

Тэдний хамгийн энгийнээр авч болох арга хэмжээ нь, Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх алхам байв. Ингэхдээ мэдээж бусад улс төрийн нам, эвслүүдтэй хамтарсан. Ер нь тэдний санаа юм гэх агуулгаар танилцуулах шаардлага үүсэв. Бүр жилийн өмнөөс улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх агуулга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэргэд зангидагдаж байв. Эл бэлтгэлийн баазыг Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх саях агуулга дээр хэрэглэсэн нь харагдана.

Ингэхдээ эрх баригчид маш энгийн байдлаар сонгуулийг 38/38 харьцаа бүхий холимог тогтолцоогоор явуулахыг бусад улс төрийн намууд дэмжиж байгаа гэж онцлов. Үнэндээ Монголд, одоогийн нөхцөлд улс төрийн нам гээд МАН-тай дүйцүүлчихээр систем байхгүй болчихсон.

Бодит дүр зургаар бол Л.Оюун-Эрдэнийн хажууд Л.Гантөмөр суудал өнцөгдүүхэн займчаад ороод ирж болох. Тэгээд “Буян”-гийн Б.Жаргалсайхан, Б.Отгонбаатар, Т.Доржханд тэргүүтэй халаасандаа намын тамга тэмдэгтэй, эрт эдүгээгийн “галзуудуу” хэдэн хүн суугаад л болоо юм.

Тэд ингэж нэгдээд, Сонгуулийн хуулийг хавар өөрчлөхөөр ажиллах нь ээ. Нэгэнт байгаа бүл нь ийм хойно, яая ч гэхэв. Гол нь, тэдний энэ нэгдэл 2024 оны сонгуульд нэр дэвшинэ, намаасаа мандат авна гэж горилж байгаа 38 хүний хамрыг хага мөргөчихөж байгаа юм. Чухам үүгээрээ л тэд хүчтэй бөгөөд сүрийг үзүүлж чадлаа. Өнгөрсөн долоо хоногт парламент танхимаасаа гурван гишүүн “хөөх” ажилтай байсан тул энэ 38-ын тоон дээр фокус өгч, чухам юу болох талаарх бодох чөлөөг олон нийтэд өгсөнгүй. Гомдоллох боломжоор гишүүд нь хангагдсангүй өнгөрөв.

“Одоо тэд гомдоллоно”

Харин одоо бол тэд гомдоллоно. Гэхдээ ил гомдоллох маш хэцүү.

Намын дарга нь парламентаас явуулах гишүүдээр бүлэг дээр огт санал хураалт явуулахгүй, шууд улс төрийн шийдвэр гаргуулах чиглэл өгөхдөө “Олон юм яриад эсэргүүцвэл намын гишүүнээс тань түдгэлзүүлнэ. Энэ нь 2024 онд нэр дэвших мандат намаасаа авахгүй гэсэн үг шүү” гэж дипломат имиджээр тулгасан. Тэгэхээр одоо түүний хэдэн жил бодсон алхмыг ил шүүмжлэхэд намынханд нь хүнд тусах юм.

Гэтэл бодит байдал дээр МАН-аас нэр дэвших хүсэлтэй хар мянган горилогчдын ердөө 38 нь мандат авахаар болчихоод байна. Жагсаалтад багтах 38-ыг Л.Оюун-Эрдэнэ яаж ийгээд өөрийн хүслээр хайрцаглах гэж үзнэ. Дээрээс нь жагсаалтын 50 хувийг эмэгтэй байхаар тооцож буйгаа Засгийн газар онцолчихлоо.

Энэ тохиолдолд яаж ийгээд М.Энхболд, У.Хүрэлсүх нарын эвийг олж, нэр дэвших мандат олчихдог ахимаг, эрэгтэй гишүүдэд хамгийн их эрсдэл үүсэхээр байна.

Одоо олон нийт С.Батболдыг, Ч.Хүрэлбаатарыг, Б.Чойжилсүрэнг, Н.Энхбаярыг ч жагсаалтад ороход дургүйцнэ. Олон нийтэд таалагдахгүй өнцгийг нам нь эргүүлээд тэдний өмнөөс “Та бүхнийг ард түмэн дэмжихгүй байна” гээд ашиглачихаа мэдэлгүй л яахав. Чухам иймээс л 38 мандат гэдэг одоогийн парламентын гишүүдэд “уйлмаар” хүнд тулгалт болчхоод байна. Тэд далд бол уйлаад эхэлчихсэн. Ил энерцээ харин хэрхэн асгах вэ гэдэг нь л сонирхолтой юм.

Энэ энерци хаашаа чиглэх боломжтой вэ?             

ҮХНӨ-өө яг өөрийн санаснаар тэгээд өөрийнхөө хүчтэй үед л хийж авахыг чухалчилдаг нь Л.Оюун-Эрдэнийн ил харуулдаг үзэл санаа. Тэгэхээр олон нийтээс “Өөрчилж болохгүй” гэдэг анхааруулга ирсэн даруйд үгэнд нь ороод зогсчихно гэвэл бас түүн шиг худлаа логик үгүй юм. Нэг талд мухардлаа гэхэд өнгийг нь жаахан өөрчлөөд, өөр газраар оруулаад ирдэг аргыг МАН-ын одоогийн удирдлагууд түгээмэл хэрэглэж буй. Тэгэхээр Сонгуулийн хуулинд тусгахаар яригдаж буй энэ 38-ын тоо яваандаа ҮХНӨ рүү ч чиглэчихэж мэдэхээр.

Тойргоос ч, жагсаалтаас ч жийгдэх бүрэн боломжтой эрчүүдийн хүсэлд УИХ-ын гишүүдийн тоог олшруулах санаа одоо яв цав нийцэх юм. Парламент дахь аль мөнгөтэй, элдэв хор хутгалт, лоббинд адтай эрчүүд юу ч үгүй хоцрох нөхцөл байдалд орчхоод байна. Тэд Сонгуулийн хуулийн дараа магад зунжин тойргууддаа ҮХНӨ-өөр ажиллачихаж мэдэхээр.

Яг л Б.Чойжилсүрэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг дэмжихгүй байхаар баахан малчид дайчлаад, одоо ЗГ-т багтсан хойноо тэднийхээ учрыг олохоор эргэж ажиллаж байгаа шиг. “ҮХНӨ-ийг тойрогтоо яриад ир” гэхээр “Ард түмэн дургүйцэж байна” гэж намынхаа амыг тагладаг гишүүд сайн дураараа, маш их хүчин чармайлт гаргаж, тойргийнхондоо ухуулж болохыг намын удирдлагууд нь түрүүлээд харжээ.

Юун төлөө эрх барьж буй билээ. ҮХНӨ-ийг хэрэгжих огноог тэд хүслээрээ захирчих боломжтой тул намрын чуулганаар оруулах лобби ингэж хэрэгжих үү гэсэн битүү байдал үүсчээ. Ийм өөрчлөлт рүү явж чадахгүй байлаа гэхэд 38/38 харьцаа одоогийн МАН-ын удирдлагуудад алдаатай тусгал болохгүй. Тэд гол хүмүүсээ дэвшүүлж, үе солих операциа гишүүдийн тоо олширсон ч, олшроогүй ч өөрсдийн хүслээр хийчих давамгайлал нэгэнт үүсчхээд байна. Цаашдаа үүнийгээ улам лавшруулна л гэж үзнэ.

Д.Амарбаясгалангийн нарийн төлөвлөлт дор сүүлийн жилүүдэд тэд улс төрийн намуудаа жижиглэж, үйрүүлээд дуусгасан. Ингэж эвдэж баахан явсныхаа дараа ядаж АН-ыг эргүүлээд эвтэйхэн болгохоос өөр аргагүй нийгмийн шаардлагатай тэд тулгарсан. Гэвч өнөөдүүлийнх нь хагарал эвлэхэд хэцүү болжээ. АН хүртэл ингэж унасан үед намуудын босгыг 3 хувь болгож буурууллаа ч жагсаалт ба тойргоос тэд хожлын хөзөр атгах боломж асар хомс.

Гол нь МАН ганцаар бус хань хамсаатантай парламент, цаашлаад Засгийн газар байгуулах гэж зүтгэсэн болж харагдах л хэрэгтэй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гэрэл
Гэрэл
4 сар 3, 2023 09:01

Tegeh l yum bna l daa

Зочин
Зочин
4 сар 3, 2023 09:01

Мангаруудын өвөө нар хэцүүдэх нь ээ

Зочин
Зочин
4 сар 3, 2023 10:21

38/38 чинь харин аятайхан юм бишүү, гишүүний сандлаас явж өгдөггүй хэдэн өвгөсийн явуулаад гайгүйхэн з�##�уус гарч ирвэл уг нь зүгээрсэн

Зочин
Зочин
4 сар 3, 2023 10:23

Ерөнхий сайд тэгээд яг санаснаараа явж чадах уу, ах нар нь сүрээр д�##�айлгаад яг бахь байдгаараа байв�##� эднийх энэ сонгуульд унах биз

Иргэн
Иргэн
4 сар 3, 2023 11:11

Өдрийн мэнд. Чойжилсүрэн, Хүрэлбаатар 2-ыг УИХ-д нэр дэвшүүлж болохгүй. Нэр хүнд нь унасан. Улсад битгий хэл, Увсад нэр дэвших нүүр байхгүй. Сонгогдонгуутаа ард түмнээсээ нүүр буруулдаг, иргэдийг тоож уулздаггүй, уулз�##�т яриа хийдэггүй, зөвхөн тойрон хүрээлэгч нартайгаа цуглаж бүлэглэлийн хэмжээнд уулзаж ярилцдаг. Хүрэлбаатарын ах нар нь газар нутгаа гадаадынханд зарчихдаг нутгаа гэх сэтгэлгүй хүмүүс. 2024 онд Увсынхан энэ 2 нөхрийг хүлээж авахгүй гэж уулзах бүртээ ам амандаа ярьцгаадаг. Ийм л хүмүүс нэр хүнд муу хүмүүс шүү.

Зочин
Зочин
4 сар 3, 2023 15:28

Шун�##�гүй хулгайч биш 38 хан хүн олдох болов уу энэ улсаас

иргэн
иргэн
4 сар 3, 2023 15:31

Эд нарийг Хүрэлсүхтэйн цуг �######�уулах !!!!!!!!!

Иргэн
Иргэн
4 сар 4, 2023 18:21

Гатан ижий Сарангэрэлийг �######�уулаарай

Холбоотой мэдээ

Back to top button