ДЭЛХИЙ

"Spirited away" анимейшн "Toy story 4"-с хоёр дахин их орлого олжээ

Японы “Spirited Away” анимейшн Хятадад нээлтээ хийсэн долоо хоногтоо шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлж, “Disney” компанийн “Toy Story 4” киноноос хоёр дахин их орлого олжээ.

Хятадын тасалбар худалдааны томоохон хавсралт болох “Maoyan”-ы мэдээлснээр, “Ghibli” студийн уран бүтээл “Spirited Away” 27.7 сая ам.долларын орлого олжээ. Энэхүү анимейшн 2001 онд үзэгчдийн хүртээл болж байсан боловч 18 жилийн дараа Хятадад нээлтээ хийж буй нь энэ юм. Хятадын олон үзэгч тус анимейшнийг “DVD”-гээр болон интернэтээс хууль бусаар татан үзжээ. “Artisan Gateway” фирмийн мэдээлснээр, “Toy Story 4” хүүхэлдэйн кино эхний долоо хоногтоо 13.2 сая ам.долларын орлого олсон гэнэ.

Японы алдарт найруулагч Хаяао Миязакигийн “Spirited Away” кинонд Чихиро гэдэг 10 настай охин аав ээжийнхээ хамтаар мартагдсан парк руу орсны дараа ид шидийн өвөрмөц ертөнцөд очдог талаар өгүүлдэг юм. Тус кино маш олон шагналуудыг хүртсэн бөгөөд “Ghibli” студийн хамгийн их ашиг орлого олсон уран бүтээл. Түүнчлэн Оскарын шагнал хүртсэн анхны гадаад хэлээрх анимейшн киногоор шалгарч байжээ.

Мөн  "Миний хөрш Тоторо" анимейшн дэлгэцнээ гарснаас 30 жилийн дараа буюу өнгөрсөн онд Хятадад нээлтээ хийсэн билээ. Хятад улс нь үзэгчдэд үзүүлэх гадаадын киноны тоо хэмжээндээ хатуу хязгаар тогтоодог аж.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button