Нийгэм мэдээ

Д.Монголхүүг зургаан сар хорихоор боллоо

Д.Монголхүүг хорих эсэх талаарх шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Улмаар түүнийг хагас жил буюу зургаан сарын турш хорих шийдвэрийг гаргажээ. Тэрбээр зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр удаа зөрчсөн тул хорихоор болжээ.

Ингэснээр түүний зорчих эрхийг хязгаарласан ялыг хорих ял болгон өөрчлөв. Түүний өмгөөлөгч нь давж заалдах боломжтой юм.

Иргэн Д.Монголхүү зургаан цагдааг зодсон гэх хэргээр нэг жил буюу 12 сарын турш зорчих эрхээ хязгаарлуулаад байв. Улмаар түүнийг оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх ялыг оноож, цахим гав зүүлгэсэн байдаг.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 3, 2023 21:02

Гое нэртэй монголын дайсныг яхийт�##� суулга

Зочин
Зочин
4 сар 11, 2023 19:21

Ёстой хогын амьтад юмаа. Монгол улсын төлөө үг хэлсэн хүн бүрийг хорьж баына. Нямбаатар чинь ёстой хятадын тагнуул юм бишүү.

Холбоотой мэдээ

Back to top button