Улс төрийн мэдээ

Д.Тогтохсүрэн: Нэр дэвшигч тойрогт эсвэл жагсаалтын аль нэгэнд нэр дэвшинэ

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2023.04.05/ өргөн мэдүүллээ.

Хуулийн төслийг Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл, Л.Мөнхбаатар, Т.Доржханд, С.Одонтуяа, Н.Энхболд нар ахалж өргөн мэдүүлэв.

Сонгуулийг 50:50 зохицуулалттайгаар явуулахаар болсон. Тэгвэл төслийг өргөн мэдүүлж буйтай холбоотойгоор Н.Энхболд "Улс төрийн намууд улсын хэмжээний бодлого дэвшүүлж, тойргуудын эрх ашгийг харгалзаж, бодолцох үүднээс холимог тогтолцоог сонгосон. Энэ тогтолцоог сонгосноор нийгмийн бүлгүүдийн эрх ашиг нь УИХ-д тусгалаа олж, олон бүлэглэлийн дуу хоолойг нэгтгэж чадна.

Мөн гадаадад сурч, амьдарч буй иргэдийн санал, оролцоог нэмэхийн тулд санал өгөх хугацааг нэмсэн. Сонгууль эхлэхээс нэг жилийн өмнө уг хуулийг баталсэан байх ёстой. Тиймээс зургаадугаар сарын 20 гэхэд Сонгуулийн тухай хуулийн шинэчлэлийг батласан байх ёстой тул цаашид хэлэлцэж явах болно" гэв.

Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Эмэгтэйчүүдийн квотод мэдээлэл өгөхгүй юү?

Н.Энхболд: Нийт эмэгтэй гишүүний тоог 30-аас доошгүй хувьтай байна гэдгээрээ хуульд тусгасан. Жагсаалтад 50 хувь нь эмэгтэй, 50 хувь нь эрэгтэй байхаар хуулийн төсөлд тусгаж явуулсан ч хэлэлцүүлгийн үеэр хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй байна.

-Жагсаалтаар 38 нэр дэвшигч орж ирнэ гэдэг нь сонгуулийн хуудас ном болох юм биш үү?

Н.Э: Нэр дэвшсэн хүний нэрийг дугуйлна гэдгийг юуны өмнө хэлье. Урьд өмнөх сонгуультай харьцуулахад олон хүний нэр байх нь гарцаагүй. Иргэдийн хувьд хариуцлагатай хандахад чиглүүлсэн хуулийн төсөл юм. Бидний төсөөлж буйгаар гурван босоо шугамтай байх төлөвтэй байна. Нам, гишүүн, тойрог гэх гурван босоо шугамнаас сонгох боломжтой хэмээн тооцоолж байгаа.

Д.Тогтохсүрэн: Жагсаалттай холбоотой хоёр шүүмж бий. Бид үүнийг хаасан гэж бодож байна. Нэгдүгээрт, намын нэрийн ард янз бүрийн хүн сонгогдож гарах боломжтой гэх хардлага бий. Үүнээс сэргийлэхийн тулд намд санал өгч болно, үгүй бол нэр дэвшигчид саналаа өгөх боломжтой. Тиймээс улс төрийн намууд хамгийн их санал авах боломжтой гишүүнээ өрсөлдүүлэх юм.

Хоёрт, тойрогт унасан ч жагсаалтаар орж ирлээ гэх шүүмж бий. Тэгвэл үүнийг хуулийн заалтаар зохицуулсан. Тойрогт болон жагсаалтад нэр дэвшихгүй. Аль нэгэнд нь нэр дэвшинэ гэсэн үг.

-Босгын хувийн талаар мэдээлэл өгөөч?

-Санаачлагчдын зүгээс гурван хувиар явж байгаа. Засгийн газраас ирсэн саналаар харзнахаар байна. Гурав ба түүнээс дээш нам эвсээд нэр дэвшвэл хэрхэх талаар судалж байна. Бид тав, долоо гэх мэтээр тооцоолж байгаа.

Хоёр нам эвсэл болж орвол таван хувь, гурваас дээш нам эвсвэл долоон хувь гэх мэтээр тооцоолж байгаа. Энэ бол олон улсын жишиг. Хэлэлцүүлгээр эцсийн байдлаар тодорхой болно. Нам болгон нэр дэвшээд гарч ирэх боломж бага тул эвслүүд их байна гэдэгт итгэлтэй байгаа.

-УИХ-аар хуулийн төслийг хэдийгээр хэлэлцэх бол?

-Ирэх долоо хоногоос албан ёсны хэлэлцүүлгүүдийг эхлүүлэх товтой байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дангаасүрэн
Дангаасүрэн
4 сар 5, 2023 13:55

Бага б�##�айрцгаа.Хуучнаараа яв.Та нарт гишгэх газар байхгүй.Нүдний булайнууд.

Ганбат
Ганбат
4 сар 5, 2023 18:03

УИХ-ын гишүүнийг сонгохдоо зөвхөн нэр дэвшсэн хүнийг сонгодог, нэрсийн жагса�##�тыг сонгох ёсгүй ш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button