Top StoriesУлс төрийн халуун сэдэв

"Жу" ирлээ: Тэр "Алтай" Х.Бат-Эрдэнээс Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, хамгийн томдоо М.Энхболдыг ТАТАЖ УНАГАНА

Таван жилийн өмнө "УАЗ-469" автомашинд суугаад хилээр гарсан Т.Бадамжунай өчигдөр, өнөө цагийн ХЗДХ-ийн сайд, АТГ-ын дэд дарга, Эрүүгийн цагдаагийн албаны дарга нарын хамт, Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор эх орондоо эргэж ирлээ.

Тэр нисэх онгоцны буудлаас хар зам дээр хөл тавьсан дороо саатуулагдав.

Т.Бадамжунайг байхгүй хооронд түүний тухай мэдээлэл олон янзаар хөөсөрсөн. Хамгийн том авлигач, хор найруулагч, зохицуулагч, зөвлөгч гээд л, уран зөгнөл явж өгсөн. "Сахал" Д.Эрдэнэбилэгийг нэгэнтээ Монголын Эль Чапо гээд дуудчихсан шиг, эгээ л Монголын Вито Корлеони гэж нэрлэгдэхээ шахсан.

Т.Бадамжунайг авчирсан улс төрийн шалтгаан мэдээж бий. Араас нь, тэр мэдүүлэг өгөхдөө хэн хэний нэрийг хэлэх вэ, хэн хэнийг араасаа татаж унагах вэ, эсвэл хэнийг хамгаалж үлдэх вэ гэдэг нь л бүгдийн анхаарлыг татаж байна. Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэгчээр, тэр хэдий "Шувуу" ажиллагааны хүрээнд зүс буурал, хоёр талдаа идэрмэг эрээр сугадуулан АТГ-ын машинд суусан нэгэн ч өнгөрсөн таван жилийн уран зөгнөлүүд нэг их хол зөрөхгүй.

Тэр үнэхээр Монголын улс төр, бизнесийн ертөнцөд далд суудлын "удирдаач" байв.

"Жу" ирэхийн урьтал

Т.Бадамжунай 2018 онд хилээр гарч одохынхоо өмнө "Алтай констракшн"-ы барьсан Twin Tower дахь оффистоо авлига авч байгаад баригдсан гэдэг. Энэ түүний хамгийн ил тод бөгөөд хамгийн сүүлд өрнөсөн авлигын хэрэг.

Чухам эл жижиг оффист нь нөлөө бүхий улс төрчид нам эвсэл харгалзалгүй ирж, бизнес хүрээллийнхэн, бөхчүүд хүртэл цугладаг, гуйдаг, тохирдог, асуудаг, зөвлөлддөг байв. Тэр л оффист нь чагнах төхөөрөмж байршуулчихсныг мэдээд Т.Бадамжунай чимээгүйхэн гараад явсан ч гэдэг.

Гэхдээ нарийндаа М.Энхболдын нөлөөлөл хүчгүйдэх, хэзээ нэгэн цагт өөр лүү нь ноцох залуус Л.Оюун-Эрдэнэ нарын зүгээс бэлтгэгдэх зэргийг мэдрээд л 69 машинд суугаад зугтаж одсон юм даг уу. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд ялагдсанаас жилийн дараа юм. Тэр ёсоор нь ч боллоо. Түүнийг авчирлаа.

Гэхдээ энэ Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын хөрс, суурийг нь бэлтгэж байгаад давшсан, дайрсан, тооцоот, төлөвлөгөөт үйлдэл гэдгийг харж болохоор байна.

Учир нь Т.Бадамжунай энэ удаагийн гол бай.

Өмнө нь "сахал" Д.Эрдэнэбилэгийг буулгаж авахын тулд "Эрдэнэт"-ийн 49, Хөгжлийн банкны хэргээр хэрхэн скандал үлээлээ. Яг түүн шиг, Т.Бадамжунайг ирэхийн өмнө түүхий хамгийн их нэр холбогдох учиртай Улаанбаатар хотын газар олголтыг цахимжуулах үүрэг өгч, эхнээс нь ил болгоод буйг санууштай.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цагаан сарын баярын үеэр МҮОНТ-д ярилцлага өгөхдөө "Одоо газрын наймаа руу орно" гэсэн нь санамсаргүй хэрэг биш.

Мөн Т.Бадамжунайд ойр шадар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарыг ч бүрэн эрхээс нь түдгэлзүүлчихсэн байдаг. "Алтай" Х.Бат-Эрдэнэ, "Бэрэн"-гийн Б.Мөнхтөр гээд бизнесийн салбарын том, жижиг хамтрагч нар нь Хөгжлийн банкны хэргээр шалгуулаад хүндхэн байгаа. Цавын цаанаа дахиад л нөгөө "Зэс" бүлэглэл, М.Энхболдын фракц зэрэг суурь нөхцөлүүд ч халуун хэвээр байгаа. Л.Оюун-Эрдэнийн шударга тав М.Энхболд руу ноцож, Засгийн эрхэнд гарцгаасныг нэхэн бодууштай.

Энэ дүр зургаар нь харвал Т.Бадамжунай санамсаргүй хэрэг биш, бодож төлөвлөж, цаг хугацааны хувьд ч ихээхэн тооцсон ажил. Аа, тооцсон байх тусмаа маапаантай. Т.Бадамжунайг тойрох авлига, албан тушаалын олон хэрэг байх боломжтой ч тэдгээрээс алийг, хэнийг сугалж үлдэхээ ярилцчихсан, тохирчихсон ирсэн үү гэдэг нь харин хардлага юм.

Ингэхдээ ЗГ өөрийн тодорхой зорилго, үлээх шүглийн хүрээнд Т.Бадамжунайг ашиглах, бүр сайн тохирч авсан аваас хамгийн ихдээ М.Энхболдыг "татаж унагах" амбиц бий.

Түүний мэдүүлэг өгөх багц асуудлууд

Улстөрийн хүрээнд "Жу" гэж дууддаг Т.Бадамжунай ерөнхий хүрээндээ хэдэн багц асуудалд нэр холбогдож явдаг.

Эхнийх нь, дээр дурдсанчлан Улаанбаатар хотын газрын асуудал. Тэр М.Энхболдыг хотын дарга байхад хотын менежерийн алба хашиж байсан. Барилгажилт, бүтээн байгуулалт, бизнес нахиалан дэлбээлж байх цагт тэр газар наймаалцаж, баяжсан гэдэг.

2004 он хүртэл Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ажиллаад тэр УИХ-ын гишүүн болсон. М.Энхболд ч яг зэрэгцээд парламентад хөл тавьсан. Энэ үедээ харин МАН-ын хүний нөөцийн академи, сонгуулийн менежерийн амбицыг өөр хэн ч орлуулж чадашгүй сонгодог хэлбэрээр бүтээсэн гэдэг.

М.Энхболдын хамт УИХ-д хөл тавьсны дараа өнөө хэр яригддаг "Хотын фракц"-ын эхлэлийг үүтгэж, газраас халин, албан тушаалын наймаанд дадсан.

Тэгэхээр хоёр дахь асуудал нь, албан тушаалын наймаа.

2008 онд С.Баяр Засгийн газраа бүрдүүлэхэд цаана нь Т.Бадамжунай "Тэр тохирно, түүнийг дэмж" гэх мэтээр дохиж суусан л гэлцдэг. Тэр өөрөө ХХААХҮ-ийн сайдаар томилогдож, 2012 онд буусан билээ. Сайд байсан хугацаандаа "Атар-3" аяныг амжилттай зохион байгуулсан ч хүнс, хөдөө аж ахуйн салбарт захирсан мөнгө нь бас дахиад маргаан дагуулдаг. Түүнтэй "Гацуурт"-ын Л.Чинбат хүртэл нэг ТББ-тай.

Эл үес Н.Энхбаяртай ч улс төрийн дөрөө харшуулсан нь тод, томоор тэмдэглэгдэж үлдэх түүх юм.

Иймд гурав дахь асуудал нь, сайдын алба хашиж байсан үетэй нь холбогдоно.

2012 оноос хойш харин тэр Монголоос зугтталаа төрийн өндөр алба хашаагүй ч хүч нөлөөтэй хэвээр байлаа. Тэр Ж.Мөнхбатыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болгож, Ё.Баатарбилэг, Т.Аюурсайханыг дэмжиж, нэг үгээр залуусыг ч "крандаж" суулаа. Тэр ер Архангайн фракцын ардах хүн. 2016 онд УИХ-ын дарга болоход Засгийн газрын тэргүүнээр Ж.Эрдэнэбатыг зүтгүүлсэн хүн мөн л Т.Бадамжунай.

Дээрх бүгдээс гадна “Цагаан залаа агвет” ХХК-тай  хуйвалдан улсын төсвөөс 360 сая төгрөг “идсэн”, Солонгосчуудад 330 мянган га газар зарсан, Алтжингийн Г.Алтангаас авлига авсан, 800 мянган ам.долларын үнэтэй хоёр ширхэг цагийг Швейцарь луу захиж хийлгэсэн зэрэг цөөнгүй асуудал яригддаг.

Харин яллагдагчаар татагдан шалгуулж байгаа нь энэ, АНХ УДАА ЮМ.

Хэн айж, хэн баярлах вэ

Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын зүгээс түүний ил тод хэлэлцэгддэг Twin Tower дахь авлига, ХХААХҮ-ийн сайд байхдаа ЖДҮХС-гийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг асуудлын хүрээнд шалгаж, ял өгөөд ӨНГӨРӨӨХГҮЙ дүр зурагтай. Тийм бол түүнийг хамгийн түрүүнд авчирч, АТГ-ын машинд сууж буйг нь хэвлэлээр нэг харуулахгүй.

Т.Бадамжунайг заавал бусадтай наана, сүүдрээс нь илчилнэ, нийгэмд дараагийн багц асуудлыг ил болгоно л гэж үзнэ. Эхнээсээ Улаанбаатар хотын газар олголтын мэдээллийг шилэн болгох шийдвэр гаргаснаас нь үүнийг харж болно. Гэхдээ Т.Бадамжунай өөрөө хэн, хэнийг нэрлэх вэ, ямар хүрээнд ярих вэ гэдгээс хуулийн бүхий л процесс хамаарч таарна л даа.

Жижгээсээ тэр "Алтай" Х.Бат-Эрдэнэ, "Бэрэн"-гийн Б.Мөнхтөр болоод өдгөө УИХ-ын гишүүний бүрэн эрхээ алдаад буй Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын тухай ярих магадлалтай. Харин томроод, томроод М.Энхболд нард хүрч очвоос 2023 оны авлигатай тэмцсэн хамгийн том скандал гэх тодотголыг Т.Бадамжунайг авчирсан явдал хүлээж болох юм.

Т.Бадамжунайг АН-аас ч Х.Баттулга, Ц.Элбэгдорж, О.Баасанхүү, Д.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар тойрч, тойглож гүйдэг байсан гэх мэдээллүүд бий л. Харин одоо тэднээр төдийлөн оролдоод байхгүй болов уу. Ер нь түүний ойр тойрны хүрээллийг нэг татаад хөврүүлбэл утасны үзүүрт хэн ч торойж үлдэх эрсдэлтэй. "Хэний яанаагүй" гэдэг шиг л.

Харин "сахал" Д.Эрдэнэбилэг Т.Бадамжунай хоёр холбогдоно.

Товчоор хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хөрсөө бэлдэж байгаад авчирсан шигээ зорьсон хүрээндээ л Т.Бадамжунайг ашиглах дүр зурагтай. Аль болох урьдын "Эрдэнэт"-ийн 49 хувь, Хөгжлийн банк, магадгүй Оюу толгой, тэгээд цоо шинэ багц асуудал болох газар олголт. Л.Оюун-Эрдэнийн хэлснээр "Эрдэнэс Монгол" дээр буюу төрийн өмчит уул уурхайн компаниуд дээр дараагийн акц өрнөх учиртай.

Т.Бадамжунайг эдгээр чиглэлд л яриулна. Том амжилт гаргалаа гэвэл тэр нь М.Энхболд руу, хотын фракц руу дөхнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бадамжунай Наранхүү нар бол МАНАН-н эзэн урд зүгийн зээ М.Энхболдын хамаг хар ажил хорыг найруулдаг жижиг гарууд шүү дээ.... 1 номерын авилгач бол М.Энхболд данжаад шүү.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Одоо сүгсэлзүүр болсон.

Зочин
Зочин

Бадамжунайг барьж авчирчихаад Хотын фракц,Газры н наймааг ярихгүй өнгөрвөл ард түмэн бослого гарган шүү дээ ! Оюукаа могойг дутуу �##�б�##� эргээд хүзүүгий чинь орооноо ! Гүйцээж л хийгээрэй !!!

Гalsaa
Гalsaa
Reply to  Зочин

тиймээс л Оюунэрдэнийн ард Монголчууд баттай зогсож хөмга�##�ах үүрэгтэй хонь монголчуудаа

Daahui nohoi buluu hurradag
Daahui nohoi buluu hurradag
Reply to  Гalsaa

Ard tumen gej hiireheed yahav dee. Oyukin ard Ihdee l heden terbumaar beldsen trol huuhduud l baigaa bizdee kkk

Зочин
Зочин

УГААСАА НАЙРУУЛСАН ЖҮЖИГ КОХИОЛЫНХОО ДАГУУ Л ЯВЖ БАЙНА

Зочин
Зочин

Нөлөөгүй болсон нэгнээ золигт гаргаж байгаа хэрэг. Чаддаг юм бол Сү-г бариач, чадахгүй дээ.Энэ бодлого яриад байгаа нөхдүүд бүгд авилгаар амьдарч байгаа нь үнэн. Ц�##�ингаар цамц авч хүрэхгүй юм чинь. Ганцаар идвэл баригдаж, хувааж идвэл намдаа үлдэнэ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чинийхээр бол баривчилсан нь буруу юм аа даа тэ

Зочин
Зочин

татаж унагахдаа хүрвэл тэээээээр жилийн 14тэрбумаар хамт тоглосон ерөнхийлөгч болсон гуйлагчин ч хамт шаана

Зочинсонгоиргэн
Зочинсонгоиргэн

Энэ жу гэгч Ми гийн гар хөл, хүслийг нь гүйцэтгэгч. Дээд эзэн нь Ми буюу М.энхболд. Мие газар, хотын төрийн �##�баныг авилгажуулах ажлыг 1998, 2000 оноос жинхэнэ цэцэглүүлж, өргөтгөн үндэсний хэмжээд "60 тэрбум"аар �##�даршсан хулгайч.

Зочин
Зочин

Хадг�##�амж банкны 14 т.бум, мөн хэн хэнтэй Солонгост казинодсоноо хэлэх бх даа

гал
гал

Сү.Батболдыг барах уу

Зочин
Зочин

Пиздакуудыг бүгдийг нь буудаж �##�б�##� таарна. Энэ МАН+АН гээч хулгайч луйварчдын бүлэглэл хэзээ нэгэн цагт бүгд үхэж д�##�д ороосой.

Зочин
Зочин

МАН-ийн нүүрсний хулгайч Мөнхбат Солонгосоос Америк руу зугатаж байгаа гэсэн үнэн бол уу.

Зочин
Зочин

mon uran NARANKHUUg BARIJ horino uu

гал
гал

хугацаа нь дууссан бараа хэнд хэрэгтэй юм. Сү.Батболдыг барах уу

Зочин
Зочин
Reply to  гал

Золбин жингэр минь УБыг гамшиг болгосон хэрэг нь хуучраад хугацаа нь дуусан юм уу?! ????

Last edited 2 Он Өмнө by Зочин
зочин
зочин

Хэрэв Бадамжунай булай юм бол МАН-ын л нэг булай биз дээ?! Тэгэхээр, МАН өөрийнхөө булайг бүтэн уудлана гэж санасны гарз. Хэрэв өөрийнхөө булайг бүрэн ил гаргав�##� МАН түүхийн хог дээр хаягдана биз дээ ?! Тэгж " амиа хорлохгүй"-ээ. Хол хэвтэнэ. Гэхдээ Бадамжунай ямар гэм хийсэн юм бэ, одоохондоо би л лав мэдэхгүй байна. Харж л байя.

Зочин
Зочин

Гэмт хэрэг биш шоу

Daahui nohoi buluu hurradag
Daahui nohoi buluu hurradag
Reply to  Зочин

Oyukiin zohioloor ah nairuulsan popdolt, shou jujig

Эрдэнэ
Эрдэнэ

Шоу кккк

Зочин
Зочин

Нямбаатар явдаг нь но-той шүү. Юу хэлэх яахыг нь заасан байх. Тэгэхгүй бол яана гэсэн болдоо. No rules

ЗочинДжасанДJ
ЗочинДжасанДJ

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙГ 30 ШАХАМ ЖИЛ ЧӨДӨРЛӨСӨН Улстөрийн бохирдуулагч хорлогч НЯН ВИРУС!? ЧУХАМ ИЙМ ВИРУСЭЭ ЯАЖ ШИЙДЭХИЙГ ХАРЬЯ ДАА.БИДНИЙ ӨМНӨ ҮНЭХЭЭР ХҮНДХЭН ЦАГ ҮЕ ТУЛЖ ИРЭЭД БНА ШҮҮ?! ЯДАЖ ТӨРӨӨ ШУДРАГА ЗАРЧИМЧ БОЛГОЖ МОНГОЛ ЭРХ АШГАА БҮРЭН ХАМГААЛЖ ТУСГААР УЛС АА ХӨГЖҮҮЛЖ БЭХЖҮҮЛЭХ ЮМСАН ДАА!!!

zochin
zochin

Mongoliin ard tumnii xurungu mungiig xulgailj bayajsan nuxduud delxiin olon orond nuugdan ami zuux gej zovj zuderch yavna daa Nugel nudeeree gej unen ug shuu

Зочин
Зочин

Их хурлын гишүүн болж байсан юмуу. Ёстой мэдэхгүй юм байна. Улс төрд идэвхгүй чимээгүй ч ард нь байдаг байсан юмуу даа

Зочин
Зочин

Элбэгдорж, Хурц, Баасанхүү нарыг илчлэх байлгүй

зочин
зочин

Намар гэхэд намжина даа энэ асууд�##�

Зочин
Зочин

Бүх булайг нь хэлж дэлгэчихээд түүнийг нохой шиг буудаж �##�ах хэрэгтэй. Тэгээд төрд жу хужаанууд шург�##�ахыг харах юмсан

Zochin
Zochin

Odoo Nyamdorjiig shuuh tsag bolson shuu

Daahui nohoi buluu hurradag
Daahui nohoi buluu hurradag

Oyuk huu troliudaaraa namnuulah sanaatai arai l bolobsrol medlegtei yum uzej nud tailsan,uuruur hevel nud tailj gedes ni ugur huusen hediigee, erliz hurliiz,gazriin naimaachin,Su-g delhiigeer neg hulgaichaar duudaad baigaa meteer harluulah ajildaa ch hamtsui shamlan dairch ehellee. Hiij buteesen yumtai humuus saihan yum oo Nambaital yu ch boloogui yum suuj jingiin tsuvaa yabdagaaraa l yavj jinger adil Ook hutsaj l baina .Ook hor idsen shaazgai gegch shig shagshirch baigaa dur turh ni irgediinhee nudend haragdaa baina oo.evii mini dee

зочин
зочин

БАДАМЖУНАЙ ТӨРИЙН АЛБЫГ ХЭРХЭН НАЙМААЛЦАЖ БАЙСНЫ НЭГ ЖИШЭЭ БОЛ 2016 ОНЫ 8-Р САРЫН 30-НЫ ӨДӨР ИНЕГ-ЫН ДАРГААР ГАХАЙ ХОЧИТ Л.БЯМБАСҮРЭНГ ТАВИХЫН ТУЛД "АЛТАЙ КОНСТРАКШИН" -НЫ ЗАХИРАЛ Х.БАТ-ЭРДЭНЭ ГЭГЧ 400.000.000₮ ТӨГРӨГ ГАРГАСНЫГ БАДАМЖУНАЙ МУУ ХУЛГАЙ 100.000.000₮ -ИЙГ ӨӨРТӨӨ АВЧ ЕС Ж.ЭРДЭНЭБАТ, ЗГХЭГ-ЫН ДАРГА Ж.МӨНХБАТ, ТЕГ-ЫН ДАРГА Б.ХУРЦ НАРТ ТУС БҮРТ НЬ 100.000.000₮ ХУВААЖ ӨГЧ ИНЕГ-ЫН ДАРГА БОЛГОСОН ЮМ. ИНГЭЖ Л ТӨРИЙН АЛБЫГ ЗАРЖ НАЙМААЛЦДАГ БАЙСАН ЮМ.

Жолооч
Жолооч

сү.батболд хулгайч сугараад үлдсэн байх юм .дэлхийн улсууд хулгай луйвар хийсэн сү.батболд гээд зарлаад байхад монголд юу ч болоогүй мэт хулгайчууд нь төрийн эрхийг барьж л байдаг..

ЗОЧИН
ЗОЧИН

Мөн ч дураараа хуцах юмаа Энхболд аргагүй гарцаагүй монгол юм шүү хө

Зочин
Зочин
Reply to  ЗОЧИН

Ягштээ ха ха. Эмээ нь шувуун хөлтэй хужаа авгай байсан нь я�##�тачгүй үнэн

Heree medej byaraa tanih sain shuu
Heree medej byaraa tanih sain shuu
Reply to  Зочин

Hudlaa gutgej haraar budah gej yadah yum. Huurhii dee yamarch chadvargui negnii l har muu atgag sanaa yum daa.Shuvuun hultei bailaa ch yaadag yum. Baigaa l biz. Muu sanaa yavan hatdag geh ugiig Ok duudee daichih,e dee

Холбоотой мэдээ

Back to top button