УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Нөөцийн махыг гуанзууд авч, иргэдэд хүрэхгүй байгааг спикер анхааруулав

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн /2023.04.06/ хуралдааны эхэнд чуулганаар хэлэлцэх асуудлуудын дарааллыг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Э.Батшугараас гаргасан горимын санал гаргасан юм. Тэрбээр Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг санал гаргасныг УИХ-ын гишүүд дэмжиж, ирэх долоо хоног болгон хойшлууллаа.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Махны үнэ инфляцийн тал хувийг эзэлж байна. Махны үнэ өндөр байна. Нөөцийн мах гуанзуудаар зарагдаж, ард иргэдийн гар дээр очихгүй байна. Үүнийг Засгийн газрын гишүүд анхаарч ажилла. Бид махны үнэ ярихгүй бол өөр хэн ярьж, анхаарах вэ" хэмээн анхааруулж, зэмлэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг удаа хүн гэе
нил ясыг гуанз авах уу
Нил ясыг гуанз авах уу