УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ц.Идэрбат гишүүнд цэцэрлэгийн багш нар "эмээ гэж дуудуулмааргүй байна" гэх үг дайжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргжилж байна. Хуралдаанаар ТАЗ-ийн дарга Б.Баатарзориг "Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны үйл ажиллагааны тайланг танилцуулаа.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

Тэрбээр "Асууж тодруулах зүйлс байна. Төрийн албыг чадварлаг цомхон болгоно гэсэн зорилго байгаа. Цомхон болгоно гэдгийг юу гэж ойлгох юм бэ. Олон арван жил ярьж байгаа асуудал. Төрийн үйлчилгээнийхэн юм уу, төрийн албан хаагчдыг юм уу яг аль хэсгийг цомхон болгох гээд байгаа юм.

Тухайлбал, боловсролын салбарынхныг цомхон болгоно лав гэвэл бүтэхгүй байх. Жил бүр өчнөөн мянган хүүхэд багачууд сургуульд элсэж, бас төгсч байгаа. Эрүүл мэндийн салбарт сувилагчийн тоо хүрэлцээгүй. Цагдаагийн алба хаагчдын тоо ч бас тийм хангалттай биш. Тэгэхээр төрийн захиргааны алба хаагчдаа цомхотгох гээд байгаа юм уу. Үүнийгээ тодорхой болгоё.

Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг танилцуулахаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллаад ирлээ. Сумуудад удирдах, удирдагдах ёс алдагдаж байна. Төрийн албан хаагчдын цалинг аль яам, агентлаг хариуцаж байна вэ. Яагаад ийм газар, тэнгэр шиг ялгаатай болчихов оо.

Цэцэрлэгийн багш нар "Бид нар хүнд нөхцөлд ажиллагсдын тоонд ормоор байна. Яагаад гэвэл би эмээ гэж дуудуулмааргүй байна" гэдгээ нэг багш илэрхийлсэн. Тэгэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгааг нь ялгаж салгамаар байгаа юм" хэмээлээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 6, 2023 12:33

Цэцэрлэгийн багшийн ц�##�ин бага, хүнд нөхцөлд ордоггүй учраас хүүхдүүд тэднийг "эмээ" гэж дуудаад бна гэсэн логиктой юм ярьжээ. Аймгийн дарга байсан,УИХ-ын гишүүн хүн гэхэд боловсролоор тун ч нойль заасан м�##� юмаа, ер нь хаа сайгүй л ийм юмнууд байдаг болжээ дээ !

Зочин
Зочин
4 сар 6, 2023 14:18

Өмссөн хувцас аар ньуу

иргэн
иргэн
4 сар 6, 2023 15:05

хэ хэ энэ нөхөр УИХ-ын гишүүн юм уу,яана даа яана ийм тэнэг юм ярьж байдаг,үнэхээр УИХ-ын гишүүдэд эрүүл саруул ухаантай хүн байна уу

Холбоотой мэдээ

Back to top button