Танд хэрэгтэй

Бямба гарагаас ихэнх нутгаар дулаарна

2023 оны дөрөвдүгээр сарын 13-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

13-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтай, Хангай,  Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 13-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, 14-нд Алтайн уулархаг нутаг, 15, 16-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2...-3 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна. 14-нд нутгийн баруун хагаст, 15-наас ихэнх нутгаар дулаарна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button