Эдийн засгийн мэдээ

Эрдэнэс Монгол “Шивээ энержи” төслөө орхиж, энэ онд 2.5 их наядын ашиг олно

“Эрдэнэс Монгол” компани 34 охин компанийн хэмжээнд нийт 44 төсөл хөтөлбөр хэрэгжүүлдгээс хэд хэдэн төслийг цуцалж, зарим компанийг татан буулгана гэдгээ мэдээлэв. 

Тодруулбал, “Эрдэнэс шивээ энержи” компанийг татан буулгана гэдгээ толгой компани болох “Эрдэнэс Монгол”-оос мэдээлсэн. 

“Эрдэнэс шивээ энержи” нь Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн өндөр хүчин чадалтай цахилгаан станц барьж, БНХАУ-ын хойд бүс нутгийн хэрэглэгчдэд эрчим хүч борлуулах төсөл юм. Төсөл нь цахилгаан станц, нүүрсний уурхай, усан хангамж, дамжуулах шугам гэсэн дөрвөн хэсэг бүрдэлтэй. 

Тодруулах аваас 5280 МВт хүчин чадалтай эрчим хүчний экспортын цогцолбор, Шивээ-Овоогийн ордыг түшиглэн баригдах 200 мВт хүчин чадалтай цахилгаан станцын төсөл юм. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх замаар байгалийн нөөц ашиглан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх онцгой ач холбогдолтой төсөл хэмээн олон жилийн тодорхойлсон.

Гэтэл тус компани байнгын алдагдалтай ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгжүүлж буй төсөлд нь толгой компаниас их хэмжээний санхүүжилт өгч байжээ. “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Шивээ-Овоо энержи төслийг татан буулгана. Тус төсөлд төрөл бүрийн будлиантай зүйл болсоор өнөөдрийг хүрсэн. Хөрөнгө оруулагчдын асуудал ч үүссэн. Хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр шүүхэд өгөх төлөвлөгөөтэй байгаа” гэв.

Товчхондоо тус төслийг хэрэгжүүлэхийн тулд сүүлийн олон жилийн хугацаанд зээл хэлбэрээр мөнгө өгч байсан агаад төслийг зогсоох нь гарцаагүй болсныг захирал өөрөө мэдэгдэв. 

Олон жилийн турш алдагдалтай ажиллаж, үйл ажиллагааны чиглэл нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрсэн “Эрдэнэс Монгол” ч цаашдын зорилтоо шинэчилж, нэгдсэн стратеги төлөвлөгөөтэй болж буй. Тэдний шинэчлэлийн эхлэл нь магадгүй энэ мэт урагшгүй, алдагдалтай төслүүдээс ангижрах явдал биз. 

Учир нь эл төслүүдээ үргэлжлүүлсээр байх нь магадгүй цоорхой саванд ус хийхтэй адил байсан болов уу. Харин дээрхийн жишээ мэт төслүүдээ орхиж, эцэст нь өөр өөр компаниудыг нэгдэлдээ нэгтгэсэн. 

Тодруулбал, 

  • “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ
  • “Монголросцветмет” ТӨҮГ
  • ”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК
  • ”Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК
  • ”Эрдэнэс Баянбогд” ХХК юм.

Тиймээс ч шинэ компаниудын нэгдлийн хүрээнд 15 жилийн үндсэн чиглэл, таван жилийн стратеги төлөвлөгөөг боловсруулсан байна. Энэ дунд онцлох нэгэн зүйл нь охин компаниудын ТУЗ-ийг татан буулгаж, нэгдсэн нэг ТУЗ-тэй болох аж. Одоогоор ТУЗ-өө 33 гишүүнтэй байхаар төлөвлөж буй ажээ.

Ингэснээр 2024 онд нэгдлийн цэвэр ашгийг 20 хувь өсгөхөөр төлөвлөж байна. Харин энэ онд 2.5 их наядын цэвэр ашгийг нэгдлийн хэмжээнд олно хэмээн тооцоолжээ.

Түүгээр ч зогсохгүй “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-ийг нэгдэлд оруулсан нь нийт орлогыг тав дахин өсгөн хэмээж буй. Энэ оны орлогоо тэд 10.3 их наяд төгрөг хэмээн тооцоолсон. Мөн нэгдлийн хөрөнгөө 33 их наяд төгрөгт хүрч, өөрийн хөрөнгө нь 24.9 их наяд төгрөгт хүрнэ гэх тооцооллыг шинэчлэлийн бодлогынхоо хүрээнд гаргажээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2023-04-12 09:05

Танай ЭМонголд ашигтай ажилладаг охин компани ер нь бдаг юм уу? Одоогийн охин компаниудын захирлуудыг бүгдийг нь солих хэрэгтэй шүү. Бас танайх яагаад хувийн компанийн байр түрээсэлдэг юм бэ!

Зочин
Зочин
2023-04-12 09:37

зөв дэмжиж байна нэг дор байхгүй бол бүгд ту�####�а вант улс шиг дураараа дургиж үнэтэй массажны санд�##� хүртэл аваад юу вэ

Зочин
Зочин
2023-04-12 10:50

Энэ Наранцогт сан6ийн яаманд байхдаа хөгжлийн банкны ТУЗ даргаар ажиллаж дампууруулсан хүн яагаад хариуцлага хүлээхгүй бултаад явна вэ

Зочин
Зочин
2023-04-12 18:48

Өгөөд байх юу байхав дээ. Идэж л байсан хэрэг. Татан буулгасан нэр зүүгээд чимээгүй дараад өнгөрөх нь. Энэ сэргээгдэх эрчим хүчний татаас гэж улаан цагаан дээрмийг зогсоож өгөөч.

Холбоотой мэдээ

Back to top button