Нийгмийн

Д.Амарбаясгалан: Ж.Ганбатын бүрэн эрхийг сунгах хүсэлтийг УИХ-д гаргасан

Засгийн газрын өнөөдөр /2023.04.12/-ийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн БЭТ Ж.Ганбатын бүрэн эрхийг сунгаж ажиллуулах хүсэлтийг УИХ-д өгсөн байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан юм.

Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой компанид томоохон шинэчлэлийн ажил хийж, нүүрс олборлолт 2.5, борлуулалтын орлого нь 3.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн нүүрсний борлуулалтыг хил үнээр биржээр худалдаалах томоохон алхмыг хийсэн. Тиймээс нээлттэй ил тод засаглалыг бий болгох үүднээс Засгийн газраас томилсон БЭТ-ийн үүрэгт ажлын хугацааг сунгах хүсэлт бүхий тогтоолын төслийг УИХ-д өглөө.

БЭТ-ийн үүрэгт хугацаа сунгагдсанаар олон улсын мэргэжлийн аудитын байгууллагаар компанид аудит хийлгэж, удирдагчийн менежментийг хийх зохицуулалттай байгаа гэдгийг хэлье. Эрдэнэс Тавантолгойн БЭТ амжилттай ажиллаж байгаагийн нэг том жишээ нь, дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын түүхэнд Гашуунсухайтын авто боомтоор хамгийн өндөр хэмжээ бүхий нүүрсийг гаргасан байна. Тодруулбал, 260 мянган тонн нүүрсийг гаргалаа" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Эрдэнэс Монгол" ХК-тай холбоотой олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар дурдсан. Дүрмийн өөрчлөлтийг сайжруулснаар шинэчлэл хийж байгааг дурдаж, нийт 32 компанийн 270 орчим ТУЗ-ийн гишүүнийг 43 болгон бууруулсан талаар мэдээллээ.

Үүнд,

  • Эрдэнэс Монгол 11
  • Эрдэнэс ТАвантолгой 9
  • Багануур 11
  • Шивээ-Овоо 9
  • Эрдэнэс ассет менежмент 3 ТУЗ-ийн гишүүнтэй байх аж.

Дээрх компаниуд бүгд хувьцаат компани тул ийн ТУЗ-ийн гишүүнтэй байх ёстой ажээ. Тэдний жилийн цалинд 0.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвлөнө гэжээ. Өмнө нь хоёр тэрбум төгрөгийн санхүүжилттэй байсан аж.

Одоогоор "Эрдэнэс Монгол"-ын ТУЗ-ийн хараат бус таван гишүүнийг сонгох ажлыг хийж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
4 сар 21, 2023 13:20

АМАРБАЯСГАЛАН САЙДАА ХОТЫН ДАРГА СУМЬЯАБАЗАР СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙХДАА ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ ГЭЭД ОГЦОРЧ БАЙСАН САЙХАНБАЯРЫГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛСНООС ТУС БАЙГУУЛЛАГА ЗОДООНЫ ТАЛБАР БОЛЛОО. ӨЧИГДӨР САЙХАНБАЯРЫН ГАРЫН ХҮН БОЛОХ ХУУЛИЙН ЗӨВЛӨХ ЧИНЗОРИГ ГЭГЧ НЬ ЭМЭГТЭЙ АЖИЛТНАА ЗОДОЖ ЦАГДАА ОЧИЖ САЛГАСАН. ГЭТЭЛ ЯАГААД ЧИМЭЭ Ч ГАРДАГГҮЙ, ШҮҮРЭНД Ч ӨРТДӨГГҮЙ БИЛЭЭ. ТА НАР ДУУГАРААЧ

Батбаяр
Батбаяр
5 сар 25, 2023 19:05

сайн бна

Холбоотой мэдээ

Back to top button