Top StoriesУлс төрийн халуун сэдэв

Хэргийн явц: Т.Бадамжунайн мэдүүлгээр 2-3 иргэн гэрчээр дуудаж, 18-20 хүн нэрлүүлэхээр зэхжээ

Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн,

  • 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/,
  • 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/,
  • 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, цагдан хориод буй.

Цагдан хоригдсоноос хойш эдүгээ долоо хонож байна. Үүний ажлын өдрүүдэд хэд хэдэн удаа мэдүүлэг авах процесс явагджээ. Одоогоор түүний биеийн байдал хэвийн, мэдүүлгээ өгч байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.


Түүнийг чухам ямар хэргүүдэд холбон шалгаж байж болох талаарх мэдээллийг багцлахад,

-Нэг. Т.Бадамжунайгийн холбоотой гэх трейдерийн гэрээ-

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар,

"Т.Бадамжунайг албадан авчирсан НЭГ шалтгаан нь 6.3 сая ам.долларын хэрэгтэй холбоотой асуудал. "Эрдэнэт" үйлдвэрт зэсийн худалдааны гэрээ хийсний ёндоонд 6.3 сая ам.доллар Монголд орж ирсэн байдаг. Үүний таван сая ам.долларыг "Женко"-гийн цэргүүд зарцуулсан. Харин 1.3 сая ам.долларыг Т.Бадамжунайтай холбож тайлбарладаг" хэмээн онцолсон.

Эх сурвалжийн өгч буй мэдээллээр уг гэрээ нь "Эрдэнэт" үйлдвэрийг Х.Бадамсүрэн удирдаж байх үед хамаарч байна. Гэхдээ УИХ-ын 23-р тогтоолын дагуу ТӨҮГ болохоос нь өмнө буюу ТӨХК байх үед нь хийгдсэн зэсийн баяжмалын трейдерийн гэрээнүүдийн нэг аж.

Уг гэрээнүүд нь шилэн данс ба бусад байдлаар нийтэд ил тавигддаггүй. Үйлдвэрийн удирдлагын хүрээнд явдаг нууцлалтай гэрээнүүдийн төрөлд хамаардаг. "Эрдэнэт" үйлдвэр нь ТӨХК байх үедээ 51/49 хувийн хувьцаа эзэмшигчдээс бүрдсэн ТУЗ-өөс Х.Бадамсүрэнг Гүйцэтгэх удирдлагаар сонгож байсан түүхтэй.

Улмаар "сахал" Д.Эрдэнэбилэг, Т.Бадамжунай нар ойрын харилцаатай байсан үед уг гэрээ хийгдсэн байж болох логик харагдаж байна.

-Хоёр. Т.Бадамжунайг хүргэн Э.Анартай нь холбон шалгах үндэслэл-

Эх сурвалжууд одоогийн байдлаар түүний хүргэн Э.Анарыг хэрэгт татан шалгаагүй гэх мэдээлэл өгч буй. Гэхдээ Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-аар яллагдагчаар татсан нь анхаарал татаж буй.

Тодруулбал, 2018 оны үед тэрбээр ямар нэгэн албан тушаалгүй байв. Ийм тохиолдолд авлигад зуучилсан бол дээрх зүйл ангиар яллах үндэслэл болдог.

Хөшигний ард яригддагаар, Т.Бадамжунай 2016 оны сонгуульд МАН-ын зардлыг босгож өгөх ажлыг нугалсан. Тэр утгаараа сонгуулийн дараах томилгоонуудад ихээхэн нөлөөлөл өндөртэй оролцсон байдаг.

Энэ хүрээндээ өөрийн хүргэн Э.Анарыг нийслэлд ямар барилга баригдахыг шийддэг, хотын даргаас илүү далд эрэлттэй байдаг албан тушаал болох Хотын ерөнхий архитуктерын албан тушаалд томилсон байдаг.

Чухамдаа Т.Бадамжунайтай уулзахаар Твин товерт дугаарлагдсдын ихэнх 2018 оны үес барилгын зөвшөөрөл хүсч байсан. Энэ хүрээнд маш их талбайг барилгуудаас авах тохироо хийсэн байсан ч албажуулж чадалгүй, хилээр гарсан гэгддэг. Энэ сэжмээр хүргэн Э.Анар нь шалгагдах бүрэн боломжтой бөгөөд гэр бүлийнх нь хүрээнд эдүгээ ажиллагаа явагдаж байгаа гэх мэдээлэл байна.

Бусад: Т.Бадамжунайг ХАА-н сайд байх үеийг хамруулан шалгана гэх мэдээлэл явсан. Гэвч эдүгээ ил болж буй сангуудын мэдээлэлд ч тэр түүний холбоос төдийлөн илрэхгүй байгааг онцлууштай. Харин хот тойрсон газар олголт, барилгын зөвшөөрлүүдийг хуулийнхан хөөж байх бүрэн боломжтой юм.


Түүний мэдүүлгээс ямар сэжим хөврөх вэ гэсэн асуулт үүсч буй. Үүнд,

Нэг. Т.Бадамжунайгийн мэдүүлгэд үндэслэн, 2-3 хүнээс мэдүүлэг авч эхэлжээ

Т.Бадамжунай саатуулагдснаасаа хойш хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн талаар дээр дурдсан. Уг мэдүүлгэд үндэслэн, 2-3 хүнээс мэдүүлэг авч эхэлжээ.

Түүнийг тойрсон хэргүүдийн хүрээнд 18-20 хүнээс мэдүүлэг авч, яллагдагчаар татах боломжтой гэж хөшигний ард хуулийнхан тооцоолсон аж.

Анхнаасаа түүнийг монголд "Шувуу" ажиллагааны хүрээнд хамгийн түрүүнд авчирсан зорилго нь мэдээллийн хамгийн том эх сурвалж гэж үзсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, хууль хяналтынхны логикийг нь ойлгож, "үнэрлэчхээд" байгаа мөртөө батлах иш үндэс олохгүй байгаа хэргүүд дээр Т.Бадамжунай тодорхой чиглэл, мөр зааж өгөх боломжтой юм.

Хоёр. Цаашаа хөврөх сэжим улс төрийн хүрээнд айдас үүсгээд байна

Түүнийг ирсний дараа охидууд, түүний хүргэд гэхчлэн гэр бүлийн хүрээн дэх шалгалт нь гүнзгийрэх нь үндсэндээ тодорхой болсон. Тэрбээр, хамгийн том эрх мэдэлтэй яам буюу Б.Чойжилсүрэнгийн үед нэг хүргэнээ түүний зөвлөхөөр тавьсан. Тэр нь ТНБД-ын хэмжээнд эрх мэдэлтэй байсан гэгддэг.

Улмаар дээр дурдсанчлан нөгөө хүргэнээ хот руу Ерөнхий архитуктераар оруулж, охиноо ТӨБЗГ-т томилуулсан зэрэг холбоо хамаарлууд ихээхэн анхаарал татаж байна.

Нөгөө талд Т.Бадамжунайтай хэдэн жилийн турш дөрөө харшуулан явсан М.Энхболд, түүний нэрээр асар нөлөөтэй байсаар ирсэн 10 жилийнх нь найз, дэд сайд асан Т.Гантулга, туслах асан Ё.Баатарбилэг, Э.Батбаясгалан, Ж.Мөнхбат тэргүүтэй Архангайн фракцийнхан, сахал Д.Эрдэнэбилэг, Ажнай, Алтай Бат-Эрдэнүүд гэхчлэн уртаас урт жагсаалт хөврөх юм.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:

  • Б.Ганхуягийн мэдүүлгээр баахан улс төрч агнана гэж тооцсон ч үнэндээ талаар болсон дүр зурагтай л буй.
  • Т.Аюурсайхан өчнөөн хүн нэрлэнэ гэсэн хүлээлт байсан ч өнөөх нь гишүүний эрхээ түдгэлзүүлснээс хойш нам чимээгүй л болжээ.
  • Сахал Д.Эрдэнэбилэг авлига өгсөн хүмүүсээ нэрлэсэн гэгдээд л байсан, түүн шиг худал романс байсангүй.

Ийм кэйсүүд дараалан өрнөж, хамрынх нь урдуур хаалга хаагдчихаад байхад одоо Т.Бадамжунайгаас дахиад л нэр хүлээж суугаа нь манай хууль хяналтынхан болоод энэ операцыг удирдаж суугаа улс төрчдийн итгэл ерөөс тасрахгүй. Гэнэн, цайлган хэвээр буйг, мухардалд орсон замаараа дахиад л алхаж буйг нь харуулна. Гэхдээ яахав, их том зүйлийн сэжүүр нь өөрөө яах аргагүй Т.Бадамжунай. Нэр хүлээгээд л байж дээ.


ӨМНӨХ КОНТЕНТ:

"Жу" ирлээ: Тэр "Алтай" Х.Бат-Эрдэнээс Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, хамгийн томдоо М.Энхболдыг ТАТАЖ УНАГАНА

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 13, 2023 09:26

Энэ Бадамжунай п�####�гийн дөрөө харшуулан хамт явсан гээд байгаа тэр эрлийз Миег яагаад барьж ш�##�гахгүй байгаа юм бэ.

ЗОЧИН
ЗОЧИН
4 сар 13, 2023 09:33

МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД ХҮССЭН Ч ХҮСЭЭГҮЙ Ч ДУУДАГДАНА ШАЛГАГДАНА ЯЛЛАГДАГЧ БОЛНО АЯГҮЙ БОЛ ХЭД ХОНОГ СУУХ ХЭРЭГ ГАРНА ГЭЖ ОЛОН ТҮМЭН ЯРИАД УДАЖ БНОО

Зочин
Зочин
4 сар 13, 2023 10:36

Kkkk

Зочин
Зочин
4 сар 13, 2023 10:38

Хамтарч хөзөр тоглосоор байгаад цагдаа дарга болсон нөхөр хөлд нь үрэгдлэх нь дээ кк

Зочин
Зочин
4 сар 13, 2023 11:47

МОНГОЛЫН ТӨРИЙН САЙД БАЙЖ АН ГЭЭД Л ХУЦААД БАЙХ ЮМ .ЧАДДАГ ЮМ БОЛ ХАДГАЛАМЖ БАНКНЫ 14 САЯ ДОЛЛАР СҮ ГИЙН ХЭРГИЙГ БАС ГАРГААЧ СУМЬЯА ТА 2 Ч АРИУН АМЬТАД УУУ

Зочин
Зочин
4 сар 14, 2023 10:26
Reply to  Зочин

АН-Н 4200 КГ АЛТНЫ ХУЛГАЙЧ НАР ХЭЗЭЭ ТӨЛӨХ ВЭ

suhee
suhee
4 сар 19, 2023 08:29
Reply to  Зочин

TAMD CHUKAA TOLJ BAIGAA

Enebish.
Enebish.
4 сар 13, 2023 12:43

АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛГҮЙ САЙД, ТҮШЭЭ НАР БАЙДАГГҮЙ.БҮГД Л ГИНЖИН ХОЛБООС ШҮҮ ДЭЭ.....МАНамд 4 жил үасаглах эрхийг авах зардлыг бүрдүүлэх аргачл�##� нь ЮУ БАЙСАН ГЭДЭГ НЬ Л ИХ УУРХАЙ ДАА....БАРИВЧЛАГЧИД МИНЬ.

Зочин
Зочин
4 сар 13, 2023 12:50

Үйлийн үрийн бодит жишээ. Өмнө нь хэн хэнийг дэвшүүлэхийг нэрлэдэг байсан бол одоо хэн хэн шоронд орохыг зааж сууна. Өөрөө ч өр төлөөсөө төлнө. Хорвоогийн тоглоом гэж. Энхбаяр гэж бас амьд жишээ байна. Нэг хэсэг Энхбаяргүй юм гэж байхгүй, хүмүүс индүүгээ з�##�гахаас ч эмээдэг байсан. Дараа нь Энхбаяраас хортой дайсан үгүй болж билээ. Түүнийг үхээсэй гэж 8 настай б�##�чираас 80 настай хөгшид хүртэл з�##�бирдаг болсон байв. Одоо тэр амьд үхдэлээс ялгаагүй болж. Ил гарч болдоггүй. Бас д�##�дардаггүй. Үйлийн үр, өр төлөөс хоёрыг ямагт санаж явагтун, Монголчууд аа. Нийгэмд хоргүй хүмүүс болгож хүүхдүүдээ төлөвшүүлэгтүн!

Зочин
Зочин
4 сар 13, 2023 13:04

М.энболдыг ш�##�гах бол оюун эрдэнэ хүрэлсүх хоёр цүнхийнэ барьж гүйж байснаараа өөрсдөө ш�##�гуулаарай

Зочин
Зочин
4 сар 13, 2023 13:07

М.Энхболдыг ш�##�гах бол цүнхийнэбарьж гүйлдэж бсан оюун эрдэнэ хүрэлсүх 2 өөрсдөө ш�##�гауулаараа

Зочин
Зочин
4 сар 13, 2023 13:18

Нэрлээд байх юу бна. Хүрэлсүхтэй нийлж 14тэрбумаар лав тоглосон. Ил нь тэршдээ...нууж бол нилээд бгаа

Зочин
Зочин
4 сар 13, 2023 14:06

Бүгдийг өчөөд нүглээ наминчил үр хүүхдүүд байдаг л байх аав маань үнэнээ өчсөэ зоригтон гэж хэлүүлэх юм хий нас чинь дээр гарсан бнашдээ

Зочин
Зочин
4 сар 13, 2023 14:07

Junaigiin oxinii xurimaar barilgiin kompanii zaxiraluud xadagnii uzuurt bair baishingiin tulxuur uyachixsan oocherlood zogsoj baijiij bilee

Эрдэнэ
Эрдэнэ
4 сар 13, 2023 14:12

6.3 сая доллар та нарын нэг удаагийн цайны мөнгө юм биш үү 44 их наяд яасан бэ кккк

Зочин
Зочин
4 сар 13, 2023 14:22

Илчлээд нэрлэх юм бол ар гэрийг нь зан�##�хийлж амь насанд нь х�##�ддаг улс төрийн �##�лага хийдэг болохоор айж байгаа бизээ

Зочин
Зочин
4 сар 13, 2023 21:48

Б�##�айжунхуй

Grl
Grl
4 сар 13, 2023 21:53

MANi Jujig

Зочин
Зочин
4 сар 14, 2023 02:46

Зохион байгуул�##�ттай гэмт бүлэг байгуулсан гэдэг зүйл за�##�т нь яасан

Зочин
Зочин
4 сар 14, 2023 07:24

Эрдэнэтийн зэсийн гэрээг бүгдийг ш�##�гах хэрэгтэй авилгагүй гэрээ гэж байхгүй үеийн үед

иргэн
иргэн
4 сар 14, 2023 11:54

Жунайгийн үед ажиллаж байсан Хөдөө аж ахуйн яамын газрын дарга нарыг бүгд ш�##�гах хэрэгтэй дээ.

Зочин
Зочин
4 сар 14, 2023 11:58

Сах�##�, Жёнко 2 хулгай луйвар болгонд л нэр орсон байх юмаа

Зочин
Зочин
4 сар 15, 2023 05:33

ene shuvuu ajillagaa udahgui zamharnaa. MANAN g ta nar barj idehgui shuu. ted huchtei. ene chini songuulid zoriulsan show gedgiig oilgohgui uhernuud baihiimaa. kkk.

Зочин
Зочин
4 сар 15, 2023 08:02

Бадамжунай МАН ын санхүүжилтыг бэлдэхэд олон жил хүчин зүтгэсэн байхаа.Аль 2000 д оны үед л шар сонинуудад Бадамжунайг газрын наймаа хийдэг гээд л бичдэг байсан. Тэр үеийн шар сонин хэвлэлүүдийн хадг�##�агдсан эх хувиудыг ухаж үзвэл байж л байгаа даа.

зочин
зочин
4 сар 15, 2023 08:37

энэ бол утсан хүүхэлдэй энэ новшийн авилг�##�чийн ард хүзүүгүй тарвагдорж мэлгэр миеэ баярцогт хурц гээд манай том том акулууд нуугдчихсан байга бүх насаар нь бүгдийг нь хорь цэвэрлэ цаг нь болчихоод байна

зочин
зочин
4 сар 15, 2023 08:39

Энэ шун�##�т дэв урд нь бүх агентлаг с�##�барын дарга нарийг томилдог байсан бол одоо томилсон гар хөлүүд нь бүгдээрээ авилг�##� хээл хахуулийн хэрэгтэй болчихсон байна бүгдийг нь а�##�зны торыг хуугаар нь дэлгэж энэ мэт хогийн ургам�##� хүн дүрс а�##�знуудыг цэвэрлэх цаг нь болжээ

Зочин ҮГ
Зочин ҮГ
4 сар 19, 2023 12:11

өмхий овшнууд МАН-ын хулгайид цөм сүйрээсэй

Зочин
Зочин
7 сар 26, 2023 13:06

Баттулгатай яаж ийгээд холбох гээд үзээд байдаг нөгөөдөх нь тавьсан торонд нь тордогүй нэр цэвэр юум элбэгдорж юу гэж л баттулгатай хоолоо хувааж идэээд байв гэж нөгөө баттуллага нь өлөн биш яасан ч гэж элбэгдорж болон ман-ан мафын хусам долоох гээд гүйж очихын билээ нямбаатар өрөөнд нь мэдээлэлийн хэрэгсэлийн камерын өмнө баттулгад загинуулсан өсөө эрх мэдэлгүй болсон хойн нь тайлчих санаатай байгаа юум биз дээ ядарсан ч эр болдоо бас нэг х�##�тар гишүүн нямбаатартай хоршиж хошигорноо хөөрхийс ийм байхдаа хөөрхөн гэдэг нь ядаж байхад яр гэж яач ч сэвээд түүнд нь ард түмэн тэр хоёрт итгэж баттулагаасаа нүүр буруулж гудамжинд гарч жагсаж өгдөггүй тэр хоёрыг зовоогоод байдаг яана даа өм цөм идсэн уусан гээд зарлацан байдаг ичсэн хүн хүн �##�даг л байх даа ядахад нөгөө бадамжунай нь баттулга идсэн гэж хэлж өгөхгүй зовоож байгаан бол уу даа тэгээгүй бол өдийд жунай ах хэлсэн баръя хорьё гээд баяр тэмдэглэж баймаар юум

Холбоотой мэдээ

Back to top button