Танд хэрэгтэй
АНУ-ын визийн хураамж ирэх сараас 15-110 ам.доллароор нэмэгдэнэ

АНУ-д зочлох цагаачлалын бус визийн хураамжийн үнэ тавдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нэмэгдэх болсныг Монгол Улс дахь АНУ-ын Элчин Сайдын яамнаас мэдээллээ.
Тодруулбал, цагаачлалын бус визийн хураамж 160 ам.доллароос 185 ам.доллар, өргөдөл дээр тулгуурласан (H, L, O, P, Q, болон R) визийн хураамж 190 ам.доллароос 205 ам.доллар, Е визийн мэдүүлгийн хураамж 205 ам.доллароос 315 ам.доллар болж тус тус нэмэгдсэн байна.
Виз мэдүүлэхээс өмнө анхаарах шаардлагатай санамж:
- Энэ өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө визийн хураамжаа аль хэдийн төлсөн бөгөөд хүчинтэй хугацаа нь дуусаагүй төлбөрийн баримттай виз мэдүүлэгчид ярилцлагын цаг товлохын тулд нэмэлт хураамж төлөх шаардлагагүй.
- Ярилцлагад орсон бөгөөд визийн мэдүүлэг нь хянан шалгагдаж буй виз мэдүүлэгчид нэмэлт хураамж мөн төлөх шаардлагагүй.
- Элчин Сайдын яам нь олон улсын зорчигчдыг АНУ-д аялах боломжоор хангахын тулд визийн үйлчилгээгээ сайжруулахыг байнга эрмэлздэг бөгөөд виз мэдүүлэх хураамжийг тухайн үйлчилгээг үзүүлэх зардалд үндэслэн тооцдог.
Эх сурвалж: Монгол Улс дахь АНУ-ын Элчин Сайдын яам
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ нь үнэхээр өндөр хөгжилтэй, ардчилсан орон мөн юм бол яагаад визын хураамжаа нэмэгдүүлж байгаа юм бэ. Нэг бол манай иргэдийг америк руу явуулах дургүй учраас визийн хураамжжа нэмж байна. Хоёрдугаарт украйнд нийлсэн зэвсэг тусламжийнхаа �##�дагдлыг визийн хураамжаас төлөхийг зорьж байна гэж ойлгогдохоор байна.
Виз гарах найдвар Монгол улсад 30__50% шүү дээ.
Хараагаад л бичээд байх юм, битгий яв л даа. Японы эся зураг тавидаг нь ямар учиртай юм
Боломж л гарв�##� яваарай. Үнэхээр амьдрахад сайхан газар шүү. Очоод нэг хэсэг дасахаа тэвчээд аргаа олвол ч. Good luck
Виз гаргахгүй мөртлөө үнээ нэмж арл түмнийг шулж бна