УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Ганбаатар сайд санаачилж, өргөн барьсан хуулийн төслөө татлаа

УУХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрийн снаачилж өргөн барьсан хуулийн төслөө татжээ. Тодруулбал, тэрбээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулаад 2020 оны тавдугаар сарын 1-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ.

Гэвч УИХ-ыннэгдсэн чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанд дээрх хуулийн төслөө татан авах хүсэлт ирүүлсэн байна.

Хүсэлтэд “Засгийн газрын шийдвэрээр Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгасантай холбоотойгоор өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн үзэл баримтлалд зарчмын өөрчлөлтүүд орохоор байгаа тул Улсын Их хурлын тухай хуулийн дагуу хуулийн төслөө татан авах хүсэлт гаргаж байна” гэжээ.

УИХ-ын дарга хүсэлтийг уншиж танилцуулсны дараа уг хуулийн төслийг татан авсанд тооцлоо хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button