Гишүүдийг жагсаалтаар айлгаж, намуудыг хуулиар найрч, ҮХНӨ явуулах операц
Сонгуулийн хууль өргөн баригдахтай зэрэгцээд, тойроггүй үлдэх гишүүдийн айдас ҮХНӨ рүү түлхэнэ гэх агуулгаар бичиж байв. Ердөө арваад хоногийн өмнө л дөө. Гэхдээ энэ операцид бусад намууд гомдолтой хандана гэдгийг тодотгоод, уг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээр улс төрийн намын тухай хуулийн төсөл боогдож буйг тайлбарласан байв, бичвэртээ.
Тэгвэл яг энэ улс төрийн намуудын гомдолтой хандах өнцөгийг эрх баригчид тооцоолж, өнөөдрөөс Улс төрийн намын тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлэн болгосноо зарлав. Уг төслийг бэлтгэхэд Дээд шүүхэд бүртгэлтэй 30 гаруй намуудаас санал авч, АН-ын бутарсан талуудаас тэгш тэнцүү бодол санааг нь цаасаар авчээ.
Мэдээж бүх намын хүслийг нэг хуулийн төсөлд хамаад, чихчих боломжгүй. Гэхдээ л нэлээд дөхүүлсэн гэдгээ ЕТГ-аас онцолсон нь анхаарал татав.
Манай улс 1990 оноос хойш улс төрийн намын тухай хуульдаа ердөө хоёр удаа шинэчилсэн найруулга оруулсан. Ерөнхийдөө 10 гаруй жилийн үечлэлтэй хөндөгдөж иржээ. Одоогийн энэ өөрчлөлт Сонгуулийн тухай хуультай зэрэгцэж буйгаараа онцлогтой. Төслийг яг тусад нь илүү сайн тайлбарлаж уншуулах тул ингээд орхиё.
Гол нь, Сонгуулийн тухай хуулийн төсөл, улс төрийн намын тухай хуулийн төслийг олны анхааралд оруулсны дараа ҮХНӨ-ийг шууд өргөн барихаар тооцсоныг онцолж байна. Олон нийт ҮХНӨ явуулахыг дэмжээгүй гэх мессижтэй зэрэгцүүлээд, эрх баригчид ийм төрлийн Б хувилбар зурж, тэр ч замаараа дээрх агуулгуудыг хөврүүлж буй.
ҮХНӨ-ийг хийхдээ л ихэд энгийншүүлж, гишүүдийн тоог 109-150 болгох, хотын статусыг өргөх, хүний эрх чиглэлд хэдхэн өгүүлбэр л нэмэх хувилбар яригдаж байгаа аж.
Нэгэнт улс төрийн намын тухай хуулийг хөндөх замаар ҮХНӨ дээр ирэх парламентын гаднах ба доторх замаа хаачих тул маш хурдан гэрлийн хурдаар асуудал явчхаар дүр зураг бүрдээд байна. Мэдээж энэ дунд аль нэг хуулийн төсөл нь нийтийн хүсэлтээр буцаж, эргэн засагдаж байгаа зэргээр өрнөлүүд явах биз ээ.
ҮХНӨ хийж чадахгүй ухрах эрсдэлийн өмнөөс Сонгуулийн тухай хуулийн төслийг гаргаж, жагсаалтаар гишүүдээ сайтар айлгаж авсан. Эдүгээ эрх баригч намын бүлэг задгай саналаар ҮХНӨ рүү орсон ч санал уначих эрсдэл бодитоор үүсэхгүй байхаар улс төрийн уур амьсгал бүрдээд байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар нэгэн байдлаар л хоо найруулж байгаа даа
Хулгайч МАН аар үндсэн хуулийн өөрчлөлт хийлгэмээргүй байна.Ард түмэн минь ээ.Нэг нам үндсэн хуулинд дураараа өөрийн үзэмжээрээ , өөртөө тааруулж дахин дахин өөрчлөөд засаад байдаг юм гэж хаана байсан юм бэ.
Үндсэн хуульд өөрчлөлт хийх ямарч боломжгүй. Тийм хугацаа боломж ердөө байхгүй. 2 сая 100 мянган сонгуулийн насны иргэн монголд байна. Иймд 76 гишүүн төлөөлөх бүрэн боломжтой. Хамгийн гол нь эдгээр 2 сая 100 мянган иргэнийг бүгдийг сонгуульд сан�##�аа өгдөг болгох хэрэгтэй. Хэрвээ сан�##�аа өгөхгүй бол гадаад паспортыг нь хүчингүй болгох мөн нийгмийн х�##�амжийн үйлчилгээг нь зогсоох гэх мэт арга хэмжээг авах хэрэгтэй.
Дээр үед гуч дагаж хүзүү өгдөг байсан. Одоо хүзүү дагаж гуя өгдөг болж, улс төрийн намын хуулийг дагуулж ҮХНӨ оруулж, үндсэн хуульд өөрчлөлт хийхгүй гэж ярьж, ард түмнийг тайвшруулж илж байгаад дагзаар нь гзаар тавьж, МАН архаг дарангуйллаа ёстой үзүүлэх шиг боллоо. Бяртай ч байна. Ард түмэн ч үнэхээр өрөвдмөөр, бас их хүчгүй юм аа. Ардын намын энэ их чадварыг гайхамшиг гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна.
у вас мозг курицы, что пишите дневник сумашедшего страшно боитесь от МАН понятно, что вы давно проср�##�и в штанах
Муу хулгайч луйварчид тоо нэмнэ гэвэл хуцваа