Н.Эрдэнэбадам: Нэг алхам газраас атга тамхины иш түүлээ

MIU сургуулийн оюутан Н.Эрдэнбадам болон хэсэг залуус дүүргээс зохион байгуулж буй нийтийн их цэвэрлэгээнд оролцжээ.
Тэдний төлөөлөл Н.Эрдэнэбадам хэлэхдээ "Дүүргийн хэмжээнд болж буй их цэвэрлэгээнд анх удаа оролцож байна. Өдөр бүр явдаг газар, сургуулийнхаа ойр орчмыг хоггүй байлгахын төлөө 90 минутын цэвэрлэгээнд оролцож байгаадаа баяртай байна. Өнөөдөр найзуудтайгаа нийлээд тамхины иш түүлээ. Нэгхэн алхам газраас атга дүүрэн тамхины иш гарсан.
Хүн бүр хогоо хогийн саванд хийгээд хэвшчихвэл хоггүй орчинд амьдрах боломжтой. Өнөөдөр бид нар 90 минут цэвэрлэгээнд оролцоод сургуулийнхаа ойр орчмыг цэвэрлэсэн. Багахан хугацаа ч гэсэн олон хүн цэвэрлэгээндээ идэвхтэй оролцвол илүү их үр дүн гарна. Тиймээс 90-хэн минут цэвэрлэе гэж уриалж байнa" гэв.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.