Нийгэм мэдээ

Баянзүрх дүүрэг 100 ортой гэр цэцэрлэгтэй боллоо

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 201 дүгээр цэцэрлэгийн дэргэд “Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” буюу 100 ортой гэр цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, монгол өв уламжлал, ёс заншлаа түгээх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг "Норовхан" ХХК хийж гүйцэтгэжээ.

Тус цэцэрлэг нь нийт 429.88 м.кв талбайтай бөгөөд 175,4 м.кв хэмжээтэй, нэмэх тэмдэг хэлбэртэй барилга болон 63,61 м.кв x 4 ширхэг цомцог гэр бүхий зохион байгуулалттай баригджээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button