НИЙГЭМНийгэм мэдээ

Жуковын хөшөөний хойно байрлах 6,000 метр газрын зөвшөөрлийг цуцалж цэцэрлэгт хүрээлэн барина

Баянзүрх дүүргийн 4-р хороо Жуковын хөшөөний хойд талд байрлах 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалжээ. Тус газрыг нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн болгох аж.

Тухайлбал, “Ньютур сафарис” ХХК, “Мэргэ ван” ХХК, “Хүрээ-Инвест”, “Алханатрейд” ХХК-д тус газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны “Газар эзэмших эрх олгох, газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" 42 дугаар захирамжаар тус тус анх эзэмшүүлж шийдвэрлэсэн. Гэвч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа хоёр жил гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй учир хуульд заасан энэ үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргасан байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button