Улс төрийн мэдээ

Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда ирэх долоо хоногт Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлууд болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэнэ.

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан томоохон зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд польшийн талтай хамтран ажиллах талаар ярилцана.

Түүнчлэн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, соёл зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцоно.

Айлчлалын хүрээнд Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

А.Дуда Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчөөр 2015 сонгогдсон бөгөөд 2020 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон.

1990 оноос хойш БНПУ-аас хамгийн сүүлд буюу 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилсан юм.

Эх сурвалж: ЕТГ-ын Хэвлэлийн алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-17 13:49

Эсгий хийх газар энэ муу нохойн хэрэг бга юм уу Ирж оросыг муулж өөрийн т�##�даа монголыг элсүүлэх гэж оролдох биз ээ

Зочин
Зочин
2023-04-17 14:09

Хүүк НҮБ д очоод хамгийн түрүүнд уулзсаншдээ

Зочин
Зочин
2023-04-17 14:19

Яасан оростойл байв�##� болох уу тээ оросын хар санаа маш аймшигтай харгис

Зочин
Зочин
2023-04-17 14:44

Z##l z##l natcistuudiig emeerdeg hulgaijuud bol adil natcist bid bol dimdiig barisan uls ta nartai haritcahgui shu

Түүрэн нөхөрсөг улс
Түүрэн нөхөрсөг улс
2023-04-17 19:41

Маш сайхан мэдээ байна.Монгол улс минь ОХУ БНХАУ сайн хөршийн харьцааг хүндэлнэ бас бидний эртний сайн нөхөр Польш улс манай түүхэн гуравдах хөрш. Польшийн ерөнхийлөгч найрсаг Монгол оронд тавтай айлчл�##� хийгээрэй

Холбоотой мэдээ

Back to top button