Т.Бадамжунайн 6.3 сая ам.долларын “ёндоо”-д Ц.Мөнх-Оргил “зуучлагч хийсэн” үү

Т.Бадамжунайг хилийн чинадаас авчран, саатуулан шалгах ажиллагаа явуулаад 14 хоног өнгөрч байна. Энэ хооронд түүнээс хэд хэдэн удаагийн мэдүүлэг авч, мэдүүлгийнх нь дагуу 2-3 хүн дуудсан талаар бид өмнө нь бичсэн. Ерөнхийдөө Т.Бадамжунайд холбогдох 2-3 хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн хахууль өгөх, мөнгө угаах, авлига зуучлах зүйлчлэлүүдээр яллаад байна.
Уг хэргүүдээс хөшигний ард хамгийн их анхаарал татаж буй агуулга нь Х.Нямбаатар сайдын онцолсон, “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалын гэрээ зуучлаад, 6.3 сая ам.долларын хөлс авсан гэх учиг юм. Бид өмнөх бичвэртээ уг гэрээ “Эрдэнэт үйлдвэр”-ийг ТӨҮГ болохоос өмнө, 49/51 хувийн төр ба хувийн хэвшлийн оролцоотой байх үед хийгдсэн талаарх сэжүүрийг хөндсөн.
Тухайн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар Х.Бадамсүрэн ажиллаж байв. Трейдер гэрээ нь Гүйцэтгэх захирлын эрх мэдэлд бүрэн хамаардаг бөгөөд олон улсын худалдааны агуулгаар нууцлагддаг.
Тэгвэл энэ удаагийн агуулгаар бид Х.Нямбаатар сайдын онцолсончлон Т.Бадамжунайн “ёндоо” унагасан гэх компаниудын холболтыг хөшигний ард хэн хэн зуучилсан байж болох талаарх хардлага, сэжүүрийг хүргэж байна.
Бидэнд олдсон мэдээллээр,
Т.Бадамжунайн зуучилсан байж болох компанийн нэрс нь Kingpine, Тaurus. Тэд жилдээ 30 сая ам.доллар орчмын трейдерийн гэрээтэй гэх мэдээлэл байна. Одоогоор тэдний нэрс “Эрдэнэт үйлдвэр”-тэй зэсийн баяжмалын трейдерийн гэрээтэй есөн компани дотор байна.
Өрнөсөн процесс нь,
“Эрдэнэт үйлдвэр” нь ОХУ-ын эзэмшлээс Монголын хувийн хэвшлээр дамжин, манай улсад 100 хувь шилжсэний дараа трейдерүүдийн гэрээг чангалах, олон улсын түвшинтэй уях процессууд өрнөсөн байдаг. Энэ хүрээнд хэд хэдэн трейдерүүд хасагдаж, гэрээгээ хадгалж үлдэх чухал шаардлага компаниудад үүссэн харагддаг. Чухам ийм сэжмээр гэрээгээ авч үлдэх шаардлагаар дээрх компаниуд “ёндоо” амласан гэх логик харагдаж байна.
Холболтыг Т.Бадамжунайд Ц.Мөнх-Оргил нар зуучилсан уу?
Уг холболтыг Т.Бадамжунайд Ц.Мөнх-Оргил гишүүн хийсэн гэх мэдээлэл байна.
Ц.Мөнх-Оргил бол МАН доторх Сү фракц, MCS зүгийн чухал бөгөөд далд тоглогч. Тэрбээр боловсролтой имижээр эдүгээ ч улс төрийн карьер өндөр нэгэн юм. Сү фракц нь Ц.Элбэгдоржийн багтай ойр харилцаатай явсаар ирсэн. Ц.Элбэгдоржийн нэрээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн мөнгөний урсгалыг зохицуулж ирсэн гэгддэг “хар” хочит Б.Отгонбаатарын оффист ажиллагаа явуулах үеэр Ц.Мөнх-Оргил гишүүн тэнд байсан түүхтэй.
Улмаар Б.Отгонбаатар нь Т.Бадамжунайтай ойр харилцаатай явж ирсэн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай хамт яллагдаж, түүнтэй хамт суллагдсан нэгэн юм. Тэрбээр, “Эрдэнэт үйлвэр”-ийн оффшор дансны асуудал, Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байх үед лиценз авсан зэрэг хэргээр яллагдаж байв.
Энэ сэжмээр, Б.Отгонбаатар нь “Эрдэнэт үйлдвэр”-т Ц.Элбэгдоржийн үед нөлөөтэй байсан хэдий ч сахал Д.Эрдэнэбилэгт шилжих цагт хүчгүйдсэн логик харагдаж буй. Тэрбээр Ц.Мөнх-Оргилтой ойр нөхөрлөдөг сэжмээрээ дамжиж, Т.Бадамжунайгаас уг трейдер гэрээнүүдийг хамт гуйсан уу гэх хардлага үүсэж байгаа юм.
Гэхдээ зэсийн баяжмалын дээрх хоёр гадны компани нь ил датагаар Ц.Мөнх-Оргил, Б.Отгонбаатар цаашлаад Т.Бадамжунай, Д.Эрдэнэбилэг нарт хамааралтай иш үндэс үгүй байна.
Үүнээс цааш хөвөрч болох сэжмүүд нь,
- Т.Бадамжунайтай холбогдох хэрэгт “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэн холбогдон шалгагдах нь маш тодорхой болоод байна.
- “Эрдэнэт үйлдвэр” цаашдаа илүү шилэн болох алхам хэрэгжүүлж, трейдер гэрээнүүдийн мэдээллүүдийг хууль хяналтынхан цөмөрч үзэх шаардлага үүсжээ.
- Т.Бадамжунайн мэдүүлгээр хөшигний ард хэдэн томчууд нь сууж байгаад, бүх боломжоо цөөн хүрээндээ авчихдаг байсан “зэрлэг” хуваалтуудын логик тайлагдаж, тэр хэрээр цаасан дээр мөргүй ч олон эрхмүүд шалгагдах боломжтой юм. Үнэхээр хүн нэрлэж яривал шүү дээ.
- Хөшигний ард энэ мэтээр нэр дурдагдаж буй эрхмүүд ил гарч шалгагдах уу. Тохироонд ороод өнгөрөх үү гэдгийг олон нийт анхааралтай ажиглах, шаардах цаг юм.
Г.ИТГЭЛ
Энэ талаарх редакцын өмнөх контент:

Хэргийн явц: Т.Бадамжунайн мэдүүлгээр 2-3 иргэн гэрчээр дуудаж, 18-20 хүн нэрлүүлэхээр зэхжээ бичвэрийг ЭНД ДАРЖ уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
MCS тэй холбоотой том төслүүдийг зуучлагч нь Мөнх-Оргил, Л.Энх-Амг�##�ан 2 шдэ. Оджарг�##� энэ 2 оос өөр хүнээр зуучлагч хийлгэхгүй. СҮ бас томоохон хэмжээний зуучлагч. Хулгай хийх ажил хийхээс 2 дахин их ухаан зарцуулна
Парламентад олон жил суусан туршлагыг нь харж жагса�##�тад оруулах хэрэгтэй гэж сах�##� Батэрдэнэ хуцаж байна лээ
Munkhorgil ugaasaa aaaiimaar ulun sh dee. Ichikh bulchirkhaigyi khogiin gar. MCS-iin tuluu khaana mungu gusakh bolomj bna tiishee sookholzoj, end tend zangaa dokhiogoor n' ajildag khyykheldeinyydee chikhej baidag.
СЭЖГИЙН НӨГӨӨ ЭБЭЭ БҮХ ХУЛГАЙ ЛУЙВАР, ДЭЭРЭМ ТОНУУЛ, АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛЬ ХУДАЛ ХУУРМАГ БҮХЭН ДЭЭР АРГАГҮЙ ИЛ ГАРЧ ИРЭХ ЮМ. ТЭГЭЭД Ч ИХ ОЛОН ГЭРЧТЭЙ, ДЭЭР НЬ НОРОВЫН АЛТАНХУЯГИЙН ИЛЧИЛСЭН БАРИМТ Ч БИЙ. ТЭР БУЗАР ЭТГЭЭДИЙГ ХЭЗЭЭ ДАЙЧЛАН БАРИВЧИЛЖ ХУУЛЬ ШУДАРГА ЁСЫГ НЭХЭЖ СЭРГЭЭХ БОЛ ГЭЖ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХҮЛЭЭЖ НЭХЭЖ БАЙНА.
ЭЛБЭГ ХУЛГАЙЧ ШИГ ӨЛӨН ХУЛГАЙЧ АЛГА
Баттулга илүү өлөн
Мөнх Оргил хуулийн фирмтэй их шун�##�тай хүн Эгүүр зоригтой байна
Л.Энх-Амг�##�ан бас нэгэн төслийн зуучлагч хийгээд байгаа сураг ойрноос дуулдаж эхэллээ. Батлагдв�##� шууд АТГ руу өгөх хэрэгтэй.
МАН-нд хулгай хийгээгүй хүн байдаггүй байхаа. Улс орноос минь хулгайлсан, луйвардсан гэх асууд�##� хэрэг гарах бүрд МАН-ийн гишүүд л холбогдох юм аа. Энэ мөнх- оргил ч дээ харахаас дуугай царайны онцгүй хүндээ. 24 оны сонгуулиар МАН-аас нэгч хүн сонгохгүй байх хэрэгтэй бүгд хулгайч.
yostoi saihan zohiol bichjee. Naad geree chin Badamjunaitai tui ch hamaagui. Jencog shalgaval hamaarch magad daa
Мөнхоргил, Цогтбаатар нар шүү. Битгий замхарчихаасай. Сү бол удахгүй яллагдана. Хүүхдүүд нь насаараа нуугдаж амьдарна
Оюу Толгой, MCS-ийн нөхөр шүү дээ... Энхамг�##�ан, Баярцогт эд нар ч нэг эрх ашиг, нэг карманд оршдог улс
бузрын мэлгэр миеэ хүзүүгүй тарвагдорж женко гэх акулууд ард нь нуугдана
мөнхоргил 5 хүн буудсан төр биш шоронд байх хүн
7 сарын 1-ний гол буруутнуудын нэг яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ...Оросуудаас зөвлөлгөө аваад зогсож байсан зураг байсан...ердөө харагдахаа байсан...сонин шүү...
Нэн яар�##�тай үр дүнд хүртэл нь тууштай шаардаж олон жил манандаж Эрдэнэтийг са�##�ын үнээ болгож завшсан Сү.Батболд Бадамжунай нарын ашиг завшааг илрүүлэхийн төлөө иргэдээ нэгдэж шаардаж хянах нь бид УЛ нэршилийг арилгах үндэслэл юм бишүү?.Иргэдээ бид баялагаа хамга�##�ж эзэн нь болж ирээдүйгээ бат�##�гаатай байлгаж Үндсэн хуулиндаа газрын доорхи дээрхи баялаг ард түмний өмч мөн гэж хуульчилсанаа үр хүүхэд хойч үе минь эзэн нь байж ашиг хүртэх эрхийг бид нээх учиртай бишүү? Одоо бид ашиг хүртэх эрхээ эдлэж байгаа гэжүү?.32 жил олонхи төрыг засаглаад хөдөлмөрийн хөлс тэтгэвэрийн т�##�аар бодит үнэнд орйтуулах сэтгэл гаргаагүйн Зөвхөн өөрсдөө хэдэн их наядаар нь завшихад нэгдэж завшаар өнөөг хүргэсэн тул шаардаж шахъя. Бадамжунай Сү.Батболдтонгуудаас хохирлыг авахад нэгдэж шаардая.