Нийгэм мэдээУлс төрийн мэдээ

Түгжрэлийг бууруулах төлөвлөгөө буюу агаарын бохирдлыг нэмэх дизель автобус

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны III хуралдаан өчигдөр боллоо. Энэ үеэр нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар дурдав.

Тодруулбал, энэ онд авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд нийтийн тээврийн зорчилтын тоог нэмэгдүүлж, 1597-д хүргэхээр зорьж буй.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2023-2024 онуудад хийж дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Ингэхдээ ирэх сараас эхлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимжүүлэх юм. Энэ хугацаанд нийт 810 автобус авах ажээ.

Тодруулбал,

  • дизель автобус 600
  • дунд багтаамжийн 50
  • цахилгаан 160 автобус авах юм байна.

Түгжрэлийг бууруулахын тулд худалдан авч буй автобуснуудынх нь 74 хувь нь дизель хөдөлгүүртэй болж таарч буй. Улаанбаатар хотод олон жилийн турш тулгамдсан хоёр томоохон асуудал байдаг нь түгжрэл хийгээд агаарын бохирдол. Товчхондоо түгжрэлийг бууруулахын тулд агаарын бохирдлыг тоогоогүй хэрэг.

Дизель хөдөлгүүрт автомашин агаарт тоосыг үүсгэж, шаталтын явцад жижиг ширхэгт тортог үүсгэдэг нь хүний эрүүл мэндэд хамгийн хортой зүйл. Тэгэхээр түгжрэл агаарын бохирдол хоёрын аль нэгийг нь сонгох ёстой бол агаарын бохирдлоос салах нь зүй. Харин сайдын хувьд түгжрэлийг бууруулах нь хүний эрүүл мэндээс илүү чухал асуудал болон хувирч буй.

Саутхэмптоны их сургуулийн агаарын бохирдлын хордлого судалгааны ажилтан, доктор Матью Локсхамын хэлснээр нарийн ширхэгт тоосонцорт хамгийн их аюул байдаг ажээ. Нарийн ширхэгт тоосонцор нь уушгины гүнд буюу хүчилтөрөгч цус руу ордог хэсэгт байрлаж, цусанд ордог гэх. Улмаар өвчинд хэт мэдрэмтгий хүмүүсийн зүрхний шигдээс, тархины цусан хангамж алдагдах зэрэг өвчлөлийг хүндрүүлдэг аж.

Дэлхийд агаарын бохирдлоороо тэргүүлдэг 10 хотын нэг болоод удаж буй Улаанбаатарын хувьд агаарын бохирдлын улмаас эрүүл мэндээрээ хохирсоор. Нийтийн тээврийн автобусыг сайжруулж буй нь авууштай ч хэрэв ийм хэмжээний дизель автобусыг нэмж авч буй бол агаарын бохирдол, эрүүл мэндэд зориулах төсвүүд ч ирэх жилүүдэд нэмэгдэх эрсдэлтэй. Нөгөө талаар дэлхий даяар дизелиэс татгалзаж, цахилгаан автомашиныг эрэлхийлж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 19, 2023 13:07

Дандаа цахилгаан автобус авах хэрэгтэй, одоо дизель бол эко бгаад ч нэмэргүй, нэл утаа угаар.

иргэн
иргэн
4 сар 19, 2023 15:46

энэ нэг сайхан дүнхүү байнаа

Зочин
Зочин
4 сар 19, 2023 17:29

Дизел хөдөлгүүртэйг манайхаас өөр улс орон сонгохгүй. Эко ч гэсэн дизел л бол адил шдээ. Цахилгааныг нь авах чух�##� бна. Бага зэрэг үнийн зөрүү яах вэ..Агаарын бохирдлыг тооцох нь зөв.

Зочин
Зочин
4 сар 19, 2023 20:14

Хотын дарга энэ 2 байж бгаад нэг төөнөг юм ярьж зүхүүлэх юмаа зүхүүлэх та�##�агддаг баймааргүй л юм

Зочин
Зочин
4 сар 20, 2023 07:24

Дэд бүтцээ л хөгжүүлдэгийн.их тойргийн замыг 2 давхар болгож болдог юм.та хэд өөрсдөдөө ашиг унахгүй болхоор хүчлэхгүй л дээ.тэрний оронд баахан автобус оруулж ирж танил т�##�тай гаа хувааж идхэд л толгой нь ажиллана даа

Билгээ
Билгээ
4 сар 20, 2023 09:32

Ажил хийсэн нэр л авч сонгуульд өрсөлдөх эрх авахын тулд хийж байгаа ажил юм. Үүнд хүний эрүүл мэнд хохирох,эдийн засгийн хувьд үр ашиггүй гэсэн тооцоо тэр Хотын гэх сайдад Түй ч хамаагүй. Ийм нэр зүүж түгжрэл нь багас уу?

Холбоотой мэдээ

Back to top button