УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Цэнгэл: Хэмнэлтийн хуулиар 427 машин татан төвлөрүүлж, 120-ийг нь тараасан

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Нийт хэчнээн төрийн байгууллагуудаас машин хурааж авсан юм бэ. шаардлагатай газруудад нь өгөх гэж байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд бүрэн бүтэн байдлыг нь хэн хангаж байгаа юм. Эд анги нь бүрэн бүтэн байгаа юу. Хэрэгцээтэй газар нь өгч чадаж байгаа юу. Найзан дундаа явчхаж байна уу. Энэ талаараа мэдээлэл өгнө үү" хэмээлээ.

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл: Машин тэрэгний хэрэгцээ байгаа тухай хөдөө орон нутгаас болон УИХ-ын гишүүдээс гээд нийт 1000 гаруй санал ирсэн. Хэрэгцээ шаардлага хүсэлт их байгаа. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд 427 машин татан төвлөрүүлсэн. Хөдөө орон нутагт 120-ийг нь шилжүүлэх үйл ажиллагааг гүйцэтгээд байна. Татан төвлөрүүлсэн автомашинаа хэрэгцээ шаардлагын хүрээнд эрэмбэлж байгаад тараах процесс явагддаг. Автомашинуудыг актаар хүлээлцдэг" хэмээн хариулав. Зарим нь машинаа голдог тул нэг аймгаас нөгөө аймагт шилжүүлэх зохицуулалтуудыг хийдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэ
Эрдэнэ
2023-04-20 17:04

Эд ангиудыг нь солиод бантангий нь хутгаж байгаа. Авсан газар нь баахан сэлбэгийн өрөнд орно. Кодлогдсон тохиргоо нь �##�дагдаад юм юм л болж баахан чирэгдэл учирна байхдаа.

Зочин
Зочин
2023-04-20 17:30

Хүрэлсүхийн тавиул энэ хогоо хурдан шүүрдээчээ Амарбаясг�##�аан

Зочин
Зочин
2023-04-28 16:40

Энэ нөхөр энэ ажлын байрны шаардлагыг хангаж чадах уу. Их л дульхан нөхөр харагддаг шүү. Хэлж ярьж байгаа нь үнэн инээдтэй. Хувийн компанид бол нярав ч хийж хүчрэхгүй амьтан Монгол улсын бүх төрийн өмчийг хариуцна гэхээр арай юмаа. Засгийн газар энэ нөхөрөө солиочээ ажил яаж явах юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button