Төрөөс малчдад олгох урамшууллаас НДШ суутгах хуулийг баталлаа

УИХ-ын өнөөдөр /2023.04.21/-ийн чуулган эхэллээ.
Чуулган 73 гишүүнээс 44 гишүүний ирцтэйгээр эхэлсэн юм. Нийт гишүүдийн 60.3 хувь нь өнөөдрийн чуулганд оролцож буй.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хууль баталсантай холбогдуулан авсан арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл хийгээд Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Улмаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 44 гишүүнээс 40 гишүүн зөвшөөрсөн юм. Харин Ш.Адьшаа, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар, О.Цогтгэрэл нар татгалзлаа. Улмаар хуулийн төслийг эцэслэн батлав.
Мөн холбогдуулан авсан арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг 33 гишүүн дэмжсэнээр эцэслэж баталлаа.
Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг 100 хувь дэмжсэнээр хуулийн төслийн эцэслэн батлав.
Уг хуулийн зорилт нь төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаан буудайн урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг урамшууллаас нь суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ 76 ер нь ёонгууль дөхөхөөр худлаа жүжиглэдэгээ болих хэрэгтэй өөрсдийнхөө төлөө м�##�чид тарм�##�анчид НДШ төлөх ёстой шүү дээ бусад татвар төлөгчдийн мөнгөнөөс эд нарт урамшуул�##�о өгөөд тэрэннс нь НДШ суутгах энэ санааг ятар тэнэг инь бодож олдрг байнаа Энэ 76 тэгээд дахиад 76 нэмээд 152 болно гэх шиг Яана даа 2024 онд эд нар л бүгд биш шүү ард түмэн минь 76 тай тооцоогоо дуусгацаая Тасвийн мөнгө эд нарынх биш болохоор л идэж ууна хулгай хийнэ одоо м�##�чид тарм�##�анчдад хайртай болж гэнэ Жирийн ажилчид багш эмч цэрэг цагдаа гээд татвар төлөгчид баялаг бүтээгчид яах вэ 76 м�##�нуудаа