УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Цэнгэл Н.Учралын даалгаврыг биелүүлжээ

Өнгөрсөн пүрэв гарагийн /2023.04.20/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЦХХХ-ны сайд Н.Учрал ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлд нэг даалгавар өгсөн билээ.

Тодруулбал тэрбээр, Б.Цэнгэл дарга аа, даваа гараг гэхэд төрийн өмчийн байруудыг 5, 6 мянган төгрөгөөр түрээсэлж байгаа нөхдүүдийг ил болго. Энэ мэдээллийг явуулж өгөөч. 5, 6 мянгаар түрээслээд дотор нь барилга барьчихдаг. "Гар, эсвэл зах зээлийн үнээр түрээслэ" гэхээр "Мөнгөө нэхэмжилнэ. Хэдэн тэрбумаар засвар үйлчилгээ хийчихсэн" гэдэг. Ингэж төрийн өмчийн байруудыг ашиглаж паразит байдлаар шимэгчилж амьдардаг хэсэг бүлэг нөхөд төрөөр дүүрчихлээ" хэмээсэн билээ.

Н.Учрал сайдын энэхүү шаардлагын дагуу Б.Цэнгэл өнөөдөр төрийн өмчийн байруудын түрээсийн тухай мэдээллийг shilen.gov.mn сайтад байршуулсан нийтэд ил болгожээ.

Мөн "ТУЗ-ийнхний нэр, цалин хөлсийг зарлаж, дуусгаж өгөөч ээ" хэмээсэн хүсэлтийг нь ч гүйцээн мэдээллийг ил болгосон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-24 12:56

Хулхи нь нам буужээ

Зочин
Зочин
2023-04-24 13:09

ТӨХК-иудын ТУЗ-ийн гишүүдийн ц�##�инг нуугаад л бнауу даа, Цэнгэл хүүхэлдэй !!!

Зочин
Зочин
2023-04-24 16:32

zov l yum hiitsgeesen bainshde.

Холбоотой мэдээ

Back to top button