УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Төрийн зөвлөмжийг үл тоогч АМГТГ-ын дарга Л.Баярмандал

АМГТГ-ын дарга Л.Баярмандал төрийн зөвлөмжийг үл тоосоор сууна.

Тодруулбал, ХЗДХ-ийн яамнаас гуравдугаар сарын 10-ны өдөр БШУЯ-ны ТНБД Л.Цэдэвсүрэн, АМГТГ-ын дарга Л.Баярмандал, ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Мөнхтуяа нарт "Төрийн болон орон нутгийн зардлаар суралцаж буй иргэдийн мэдээллийг ил тод болгох" тухай зөвлөмж өгсөн байдаг.

Ингэхдээ Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль үйлчлэхгүй байхаар зохицуулсан.

Энэхүү зөвлөмжийн дагуу ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Мөнхтуяа тус төрийн зардлаар одоо суралцаж буй 14-хөн хүний нэрийг л зарлаж халтуурдаж байсан билээ.

Тэгвэл Л.Баярмандал ХЗДХЯ-ны зөвлөмжийг үл тоосоор даруй бүр 40 хоног гүрийчихлээ. Одоо ч таг чиг.

Энэ тухай ХЗДХ-ийн яамнаас сураглаж үзэхэд "АМГТГ сайтдаа байршуулахаар ажиллаж байгаа, гэхдээ засвар хийж буй тул болоогүй гэх утгатай хариулт өгсөн" гэв.

Мөн Н.Учрал сайдын хариуцаж буй ЦХХХЯ-ны шилэн ажиллагааны багийн мэргэжилтэнтэй холбогдоход "Манай АМГТГ төрийн мөнгөөр оюутан тэтгэлгээр суралцуулдаггүй тул энэ төрлийн нээлттэй мэдээлэл байхгүй гэх утга бүхий хариулт бидэнд өгсөн" гэв.

Өөрөөр хэлбэл АМГТГ нь дээрх хоёр байгууллагад ялгаатай хариулт өгсөн болж таарав.

Тэгэхээр Л.Баярмандалын толгойлж буй АМГТГ нь төрийн мөнгөөр үнэхээр оюутан сургадаггүй юу. Эсвэл ХЗДХ-ийн яам нэрсийг ил болго гэх зөвлөмждөө АМГТГ-ыг тусгасан нь андуурал болж таарав уу.

Ямартай ч "Шилэн ажиллагаа"-наас нэрсийг нууцлахыг хүссэн үү ч гэдэг асуулт байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-25 08:07

МӨНХТУЯА ГЭЭД ШААЛ ХӨЛДҮҮ ТЭНЭГ ХӨДӨӨНИЙ АВГАЙГ ИНЕГ-ЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТАВЬЧДИЙМ ДАА ЭРГҮҮ БЯМБАЦОГТ....БЯМБАЦОГТОД ГАР ХУРУУНЫ ҮЗҮҮРЭЭР ХӨДӨЛГӨЖ БАЙХАД ИХ Л АШИГТАЙ БАЙЖ ДЭЭ....ХАЛТАР БАЙХДАА ТОЛГОЙ НҮДГҮЙ ЗАГНАСААР БАЛБАСААР БАЙГААД �######�УУЛАХ ДӨХСИЙМДАГ

Зочин
Зочин
2023-04-25 10:41

Энэ Баярманд�##� хараажийн хөлдүү тэнэг нөхөр байна. Энэ этгээд аягүй бол мэргэжлийн бус этгээд л байх. Хэний суганы үс юм болдоо.

Холбоотой мэдээ

Back to top button