Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хашаа яах вэ, Улс төрийн намын тухай хууль руу өнгийх ЗУРГААН өнцөг

Та биднийг хашаа ярьж шуугилдан шаагилдаж байх хооронд саарал ордонд хэд хэдэн чухал хуулийн төсөл хэлэлцэж байна. Хуулийн заалт руу чих, нүд тавихаас илүү хашааны өнгө ямар байвал зохилтойг нийгмээрээ шүүж сууцгаана.

Маргааш гэхэд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх юм.

Улс төрийн намуудын хуулийг Ерөнхийлөгч санаачлан өргөн барьсан.


ОЛЗУУРХУУШТАЙ НЬ: Ялангуяа намын санхүүжилтийг шилэн болгох хүрээнд тодорхой сайн заалтууд оруулж ирсэн гэж хэлж болно.

Улстөрийн хүчинд нэг жилд иргэн 6 сая хүртэлх, ААН, байгууллага 27 сая төгрөгөөс дээшгүй хандив өгнө. Намуудыг ганц данстай байна. Хандив, санхүүжилт авсан мэдээллээ шилэн дансандаа нээлттэй байршуулна. Хандивлагчийн мэдээллийг ил тод нээлттэй байлгана. Мөн жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж, жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан цахим хуудсандаа байршуулж нээлттэй танилцуулж байна.

Сонгуульд нэр дэвших эрх олгохдоо намын гишүүн, дэмжигчээсээ барьцаа, дэнчин болон мөнгө, мөнгөн бус хөрөнгө авах, өгөхийг хориглосон нь онцлох заалтуудын нэг.

Нам хандив авахыг хориглосон тодорхой субьектуудыг нь ч оноож зааж өгсөн. Үүнд, гадаадын иргэн, шашны болон ОУ-ын байгууллага гэхчлэн нэгбүрчлэн нарийвчлан тусгаж, хориглосон заалтууд оруулсан.


УЧИР ДУТАГДАЛ БИЙ ЮУ: Шүүмжлэх агуулгууд нь юу вэ. Хэлэлцүүлгийн явцад алийг нь засч сайжруулах ёстой вэ. Одоогоор эдгээр асуултуудад хариулт хэлж дорвитой дуугарах хувь хүн, УИХ-ын гишүүн, улстөрийн сөрөг хүчин, цаашлаад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага алга байна.

Нэгдүгээрт: Заавал парламентад суудалтай бус, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа намуудад төрийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, нийт сонгогчдын хоёроос дээш хувийн санал авсан улс төрийн намуудад төсвөөс дэмжлэг өгнө гэх заалт бий. Төрөөс буюу улсын төсвөөс санхүүжүүлэх сонгогчдын саналын болон суудлын санхүүжилтыг тооцох аргачлал

Хоёрдугаарт: Намуудыг хариуцлагатай болгоход чиглэсэн зарим босго, шалгуур нь хэт өндөр буюу зөвхөн эрх барьж байгаа нам л хангаж чадахуйц түвшинд байна хэмээн үзэж буйгаа илэрхийлж эхэлжээ.

Гуравдугаар: Төрийн буюу хөндлөнгийн байгууллагын оролцоог түлхүү оруулж, намын гишүүд өөрсдөө өөрсдийгөө хэрхэн засаглах тухай зохицуулалт бага байгаа. улс төрийн харилцаанд төрийн оролцоог хэт нэмэгдүүлсэн.

Дөрөвдүгээрт: Эрх баригч нам Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн оролцоог хангах үүднээс хүйсийн эрх тэгш байдлыг тусгасан. Харин улс төрийн намын тухай хуульд жендерийн тэгш байдлыг хангаж буй болон улс төрийн намын дотоод ардчилал, бүтцийн төлөөллийг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтуудыг хэрхэн хэрэгжүүлэх, хянах гэсэн

Тавдугаарт: Тунхгийн шинжтэй хууль болчих вий гэсэн болгоомжлол туршлагатай хуульчдад бий. Энэ үүднээс процессын нарийвчилсан зохицуулалтыг оруулах ёстой гэх агуулга бий. Энэ үүднээс хуулийн төсөлд улс төрийн намуудын дүрэмд зааж болох, эс болох асуудлуудыг тодорхой тусгаагүй нь учир дутагдалтай. Ингэхгүй бол Үндсэн хуулиар олгогдсон төрийн эрх мэдэлд халдах эрсдэл үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа аж.

Зургаадугаарт: Олон нийт, ард түмнийг төлөөлөх чадвар бүхий нэр дэвшигчидтэй байх нь улс төрийн намуудын гол зорилго. Тиймээс хүний нөөцийг чадавхжуулах, дотоод ардчиллыг бэхжүүлэх тодорхой зохицуулалтыг хийх шаардлагатай байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button