Нийгэм мэдээ

“УБТЗ” ХНН: Иргэд вагоны тасалбараа цахимаар түлхүү захиалдаг болсон

УБТЗ үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод, чирэгдэлгүй болгох, төмөр замын тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үүднээс мэдээлэл технологийн дэд бүтцээ улам боловсронгуй болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Энэ талаар “УБТЗ” ХНН-ийн Мэдээлэл, технологийн албаны дарга Х.Анараас тодрууллаа.

Тэрбээр, манай албаны хувьд УБТЗ-ын нийт 68 программ хангамжийн хөгжүүлэлтийг хариуцан ажилладаг. Эдгээрээс хамгийн олон хэрэглэгчтэй нь Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем /АТҮЦС/ болон Зорчигч тээврийн үйлчилгээний систем /ЗТҮС/. Дээрх системийг улам боловсронгуй болгон хөгжүүлснээр үйлчлүүлэгчдэд хүндрэл, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Мэдээж, эдийн засгийн хувьд ч хэрэглэгчид хэмнэлт хийх давуу талыг олгодгоороо онцлогтой юм. 2018 онд энэ хоёр цахим үйлчилгээг нэвтрүүлж эхэлснээс хойш хэрэглэгчид ам сайтай байх болсон. АТҮЦС-ийг ашиглан 2021 онд 1686 захиалга хийсэн бол 2023 оны эхний улирлын байдлаар 2850 захиалга хийлээ. ЗТҮС-ийг ашиглан 2022 оны нэгдүгээр сард УБТЗ-аар үйлчлүүлсэн нийт 114.227 зорчигчийн 87.386 буюу 39 хувь нь цахимаар тасалбар захиалсан. Энэ оны хоёрдугаар сард 150.748 зорчигч зорчсоны 84.020 буюу 55.73 хувь нь цахим үйлчилгээг ашигласан статистик бий. Энэ статистик тоо баримтаас дүн шинжилгээ хийвэл дээрх хоёр төрлийн цахим үйлчилгээг хэрэглэж байгаа хэрэглэгчийн тоо тогтмол өссөн дүнтэй харагдаж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-04-26 06:52

Тээш эрт хаагаад дүүрсэн гэж худлаа хэлээд явдаг. Гэтэл вагон Явах болохоор нээгээд 1 хайрцагнаас 15000 төгрөгийг хувийн дансаараа тээшний ажилтнууд авч байна. Анхаараарай

Зочин
Зочин
2023-05-11 18:25
Reply to  Зочин

угаасаа 15000 болцын

Зочин
Зочин
2023-04-26 08:04

Болж л байш дээ

Холбоотой мэдээ

Back to top button