Орон нутгийн даваануудад гулгаа үүсэж, зорчиход хүндрэлтэй байна

Өнөөдөр /2023.04.26/ Дундговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Булганы өмнөд, Архангайн зүүн, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг анхаарууллаа.
Мөн баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг, авто замын зорчих хэсэгт шар ус урсах, шөнөдөө мөстөж халтиргаа гулгаа нэмэгдэх эрсдэлтэй байна. Тухайлбал, Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто зам, Солонготын давааны хэсэгт цас орж, халтиргаа, гулгаа үүсэн тул анхаарал, болгоомжтой зорчино уу.
Орон нутагт зорчиж буй иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах, замын нөхцөл байдалд тохирсон хурдыг сонгож тээвэрлэлт хийх мөн холын замд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.