Ням гарагт 20 грудус хүрч дулаарах ч, дахин хүйтэрнэ

ЦУОШГ-аас гаргасан цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээг хүргэж байна.
2023 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 04-нийгхүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 5 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 30-нд Алтайн уулархаг нутгаар, 5 дугаар сарын 01-нд ихэнх нутгаар, 2, 3-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 5 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2 -нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.
Харин энэ амралтын өдрүүдэд Бямба гарагт 12 градус, Ням гарагт 20 градус дулаан байх нь.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
баян буур�##� хангай минь
Өдөрт 4 улир�##� болдог үзэгдэл Монголд л бна.жуулчид ирж үзэх гэж их яардаг байхдаа.
Уур амьсг�##�ын өөрчлөлт, цөлжилт манайд оронд ихээр хурдацтай явагдаж бна даа.
Манай Монголын цаг агаарыг эрс тэс гэж нэрлэсний учир энэ шүү дээ. Хавар өглөө гэрээсээ гарахад бороо орж байгаад өдөр нь нар гарч шараад оройдоо цас ордог учраас хаврын тэнгэр шиг ааштай эмэгтэй хүн байдаг гэж эмээ маань хэлдэг байж билээ. Монголын хаврын улир�##�д жилийн 4 улирлыг 1 өдөр харж болдог шүү.