Тусгай хамгаалалттай газар нэвтрэх хураамжийг хэмжээг шинэчлэн тогтоолоо

Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамж шинэчлэгдэн тогтоогдлоо. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2023 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо.

Цаашид дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, байгалийн дурсгалт газар нэвтрэхэд иргэд 1000-5000 төгрөг, мотоцикл 1000-5000 төгрөг, суудлын автомашин 3000-15,000, автобус 10,000-120,000, ачааны машин 10,000-50,000, нисдэг тэрэг болон онгоц суудлын тооноосоо хамааран 60,000-500,000 төгрөг байхаар тусгажээ.

Нэвтрэх хураамжийн төлбөр төлөгчийн ангиллыг давхардуулахгүй бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гэрээгээр гүйцэтгүүлж буй хамгаалалтын захиргаадын үйл ажиллагаанд хураамжийн хэмжээ хамаарахгүй юм байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Байшин бариад суучихсан дарга анги Зайсанд гэртээ харихдаа өдөр бүр төлөх үү?