НИЙГЭМНийгэм мэдээЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Хөхүүл ээжийн булан, шил хаягдлыг дахин эргэлтэд оруулсан кодекс засаглалтай "АПУ ХК"

Үндэсний үйлдвэрлэгч АПУ ХК "Тогтвортой хөгжлийн тайлан"-гаа гаргажээ. Эл хувьцаат компаниийн тайлангаас онцлох мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.

НЭГТ. 3000 тн түүхий нүүрсээс татгалзаж, шилний эргэлтийг 3 дахин нэмжээ

Тэдний тайланд дурдсанаар агаарын бохирдлыг бууруулах үүднээс нэг жилд 3000 тн түүхий нүүрсийн хэрэглээнээс татгалзжээ. Ингэхийн тулд "Уурын зуух"-ны төслийг тус компанийн охин компани болох "М-БИ-СИ Азиа пасифик"-ийн "Тайгер" шар айргийн үйлдвэрт хэрэгжүүлсэн байна.

Мөн тэдний зүгээс "Чи чадна-Шилээ дахин амьдруулъя" төслийг хэрэгжүүлжээ. Уг төслийн хүрээнд хэрэглэгч, түгээгч, тээвэрлэлтийн байгууллага болох бүхий л оролцогч талуудыг хамруулж, шилийг үнэ хүргэж, эргүүлэн авч байгаа аж. Нийт 960 гаруй агентыг төсөлдөө нэгтгэж, 3 дахин нэмэгдүүлжээ. Дунджаар өдөрт 900-1000 ширхэг шил татдаг байна. Өнөөдрийн байдлаар 122 мянган шилийг эргүүлэн татжээ. мөн "Шинэ шил" ХХК-тай хамтарч 400 орчим тонн хаягдал шил авчээ.

Харин үйлдвэрээс гарч буй шингэн хог хаягдлын 9.8 хувийг эзэлдэг кизельгурийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлжээ.

ХОЁРТ. Сүүний салбар дахь "Цагаан хувьсгал"

Тус компанийн зүгээс сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь шингэн сүүний нийлүүлэлт, тээвэр логистикоос шууд хамааралтай. Үүний хүрээнд

  • Сүүний бодлогын зөвлөл бий болгох
  • Нэмүү өртгийн сүлжээний стратеги шинэчилж тогтоох
  • Эрчимжсэн кластер ферм хөгжүүлэх
  • Анхан шатны боловсруулах үйлдвэрт татварын хөнгөлөлт үзүүлэх
  • Сүүний татаасын хугацааг нэмэгдүүлэх
  • Сүүний үнээний импортыг нэмэгдүүлэх
  • Хүүхдийн сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • Орон нутаг дахь чанарын лабораторийг чадавхжуулах зэрэг найман уриалгыг дэвшүүлжээ.

ГУРАВТ. Компанийн засаглалын кодексийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна

Компанийн засаглалын кодекс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд, сайн туршлагыг нэвтрүүлэх замаар хөрөнгө оруулагч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, урт хугацаанд тогтвортой үнэ цэн бүтээхэд дэмжлэг үзүүлдэг ажээ.

Кодекс нь компанийн үйл ажиллагааг чиглүүлэх, хянах тогтолцоо бөгөөд байгууллагын зорилго, зорилтыг тодорхойлох, гүйцэтгэлийн хяналтын арга замыг тогтоох, хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалтын тогтолцоо юм.

Мөн энэ ойлголтод хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага болон бусад оролцогч талуудын хоорондох цогц харилцаа багтана. Компанийн засаглалын сайн туршлагыг хэрэгжүүлснээр тухайн компанийн үнэлгээ өсөх, өртөг багатай санхүүжилтийн эх үүсвэр татах, урт хугацаанд тогтвортой хөгжихөд ач холбогдолтой ажээ.

Тэгвэл тус компанийн засаглалын нэгдсэн үнэлгээнд 94 хувийн үзүүлэлтээр "Компанийн засаглал хэвийн, эрсдэлгүй" түвшинд гарсан байна.

Мөн АПУ групп компаний хэмжээнд

  • Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001
  • Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо FSSC 22000 стандартуудын хэрэгжилтийг дэлхийд тэргүүлэгч "SGS" компаниар шалгуулж дахин баталгаажуулжээ.

ДӨРӨВТ. Хүн төвтэй засаглал-Хөхүүл ээжийн булан болон уян хатан ажлын цаг

АПУ ХК нь хүн төвтэй засаглалын бодлогын хүрээнд:

  • Байгууллага болон ажилтнуудын чадамжийг өсгөх
  • Байгууллагын соёлыг бэхжүүлж ажиллахад таатай орчныг бий болгох
  • Эрх тэгш, шударга байгууллагыг бий болгоход чиглэн ажиллаж байгаа талаараа тайландаа тусгажээ.

Түүнчлэн тэд "АПУ академи"-тай бөгөөд 2025 он хүртэлх стратеги, бодлогын баримт бичгийг боловсруулсан байна. Сургагч багш нар нь олон улсын "Master Trainer" хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн анхны багш нар ажээ. Үүний хүрээнд чадварлаг хүний нөөц бүрдүүлэхийн тулд "APU Academy Community and trainers hub" клубийг байгуулжээ.

Ажилтнуудад зориулан уян хатан ажлын цагтай болсон байна. Тодруулбал, 2022 оны дөрөвдүгээр сарас эхэлж ийм зохицуулалттай болжээ. Ажилтнууд ажлын цагт баригдалгүйгээр 07:00-10:00 цагийн хооронд ажилдаа ирж, 16:00-19:00 цагийн хооронд тарах боломжтой аж. Нийт ажилтнуудын 20.9 хувь нь уян хатан цагаар ажилладаг байна.

Өөр нэгэн сонирхол татам зүйл нь хөхүүл ээжийн булантай ажээ. Тэдний тайланд энэ талаар дурдахдаа компанийн гурван байршилд уг жишиг буланг байрлуулсан хэмээжээ. Уг буланд эхчүүд сүү саах, түүнийгээ зохистой хадгалах боломжийг үүсгэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button