СПОРТ

"UB cup 2019-3х3"-т түрүүлсэн багууд Токиогийн олимпыг үзэх эрхээ авна

Энэ жил Улаанбаатар хотын 380 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд "UB cup 2019-3х3" сагсан бөмбөгийн тэмцээн зургаадугаар сарын 3-8-нд Буянт Ухаа спорт цогцолборт болж байна.

Анх удаа болж буй тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хамтран зохион байгуулагчаар Монголын "3х3" сагсан бөмбөгийн холбоо ажиллаж байгаа аж. Тус тэмцээнд Монгол Улсын 330 сум, нийслэлийн 152 хорооноос шалгарсан багууд 18-аас доош насны эрэгтэй, эмэгтэй, 18-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй гэсэн дөрвөн ангиллаар өрсөлдөж байна.

Түүнчлэн финалын тоглолт Д.Сүхбаатарын талбайд олон улсын стандартад нийцүүлж, тусгайлан зассан талбайд болох ба ангилал бүрийн аваргууд "Токио 2020" олимпын наадам үзэх эрхийн эзэн болох ажээ.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button