Гадаадын хэвлэлд: Монголын барилгын "тэсрэлт" тэднийг бетонон ширэнгэд амьдруулж байна

"France24" сайтад манай улсын талаар гарсан нийтлэлийг орчуулан хүргэе
Монголчуудын олон зуун жилийн турш уламжилсан нүүдэлчин амьдралын бэлгэ тэмдэг болох өргөө гэрийг Улаанбаатар хот даяар барилгаар сольж байна. 10 жилийн турш үргэлжилсэн уул уурхайн гэнэтийн ашгийн нөлөөгөөр бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, шинэ эмнэлгүүдээс эхлээд хүүхдийн тоглоомын талбай хүртэлх нэн шаардлагатай байгууламжуудыг барьж байгаа ажээ. Энэ талаар нутгийн иргэд ч ярьсаар.
Тэдний нэг болох Отгоо "Багадаа өдөржин гадаа гүйж, тоглож, өнгөрөөдөг байсан. Одоо миний хүүхдүүд бидэн шиг гүйж чадахгүй. Учир нь бүхий л газар шинэ орон сууцаар дүүрсэн" хэмээв.
Монголын уул уурхайн тэсрэлт хоёр оронтой тоогоор өсөж, 2022 онд нүүрснээс олсон асар их ашиг тус улсын ДНБ-ий дөрөвний нэгийг бүрдүүлсэн. Энэ салбар Улаанбаатар хотод оффисын талбай, тансаг зэрэглэлийн орон сууцны эрэлтийн давалгааг үүсгэлээ.
1990-ээд онд хагас сая хүн амтай байсан бол өдгөө хоёр сая болж өсөх нийслэл хотын хүн ам борооны дараах мөөг шиг олширсоор. Улмаар өдөр бүрийг зам түгжрэхэд хүргэж, хүмүүсийг ажилдаа явах, буцах үеэр олон цагийг зам дээр саатахад хүргэж байна.
Барилга байгууламжийн тоо өссөн ч иргэдийн амин чухал хэрэгцээ болох дэд бүтцийг багтаагаагүй бөгөөд олон хүүхэд гадаа амралт чөлөөт цагаа өнгөрөөх байгууламжгүй өсөж байна хэмээн эцэг эхчүүд Франц Пресс агентлагт мэдээллээ.
Тэд "Хүүхдүүд маань гадаа тоглох цорын ганц боломж нь амралтын өдрүүд. Бусад үед тэд гэртээ үлдэж, дэлгэц ширтэхээс өөр аргагүйд хүрдэг" гэв.
-Хот төлөвлөлтийн стратеги замын түгжрэл үүсгэдэг-

Парламентын ордноос ердөө чулуу шидэх зайд байрлах Шангри-Ла зочид буудал нь гайхалтай үзэмжтэй, олон зуун өрөөнүүдтэй, дундаж монгол хүний төлөхөөргүй үнэ ханштай. Уг газарт нэгэн цагт хүүхдүүдэд зориулсан парк барихаар төлөвлөж байсан ч эл зочид буудлыг барьсан юм.
Шинэ барилгуудын улмаас сургууль, цэцэрлэг зэрэг одоо байгаа төрийн үйлчилгээ хязгаарлагдах хэмжээнд хүрч, нэг ангид дунджаар 50-60 хүүхэд суралцаж байна. Мэргэжилтнүүд нийтийн эзэмшлийн талбайн менежмент муу байгаагийн шалтгаан нь хот төлөвлөлтийн хуучирсан стратеги хэмээн үздэг.
Хот төлөвлөлтийн шинжээч Л.Ану-Үжин "AFP"-д өгсөн ярилцлагадаа "Хүн амын өсөлтөөс өмнө хот төлөвлөлт хийсэн ч оновчтой тооцоолол байгаагүй. Нэгэн цагт хогийн цэг байсан газрууд одоо хамгийн үнэтэй суурьшлын бүс болон хувирсан. Улаанбаатар хот суурин хорооллоос зайдуу ажлын байрыг байрлуулсан Зөвлөлт маягийн төлөвлөгөөг хуулбарласан" хэмээлээ.
Энэ төлөвлөгөө нь ажилчин ангийн хүмүүсийг хотын ядуусын хорооллоос гаргаж, менежмент сайтай хотын зах руу татаж, амьдруулах зорилготой байсан. Ажлын байрууд одоо төв талбайн эргэн тойронд төвлөрч, замын түгжрэл үүсгэж байгаа ажээ.
-Илүү том асуудлууд-
Хотын иргэд барилга барихыг эсэргүүцэж байгаа тул 2021 онд хотын дарга 2040 он хүртэл сургуулиас бусдаар шинэ барилга байгууламж барих зөвшөөрөл олгохыг хориглосон.
Гэсэн хэдий ч энэ хориг хэдийн батлагдсан төслүүдийг хамардаггүй. Тиймээс л барилгын бригадууд хот даяар шаргуу ажиллаж байгаа хэрэг. "1990 онд улс орон даяар ардчилсан нийгэм бий болоход монголчууд гадаадад аялж, Нью-Йорк, Сингапур зэрэг мега хотуудыг харж, тэнгэр баганадсан гялалзсан барилгуудыг хүсэж, Улаанбаатарт тийм барилга байшин барьдаг байлаа" хэмээн хөрөнгө оруулалтын банкны ажилтан Д.Ачит-Эрдэнэ Франц Пресс агентлагт ярилаа.
Ядуурал зогсонги хэвээр байгаа тул тус улсад барилгын өсөлт нь томоохон асуудлууд, тэр дундаа төрийн албан хаагчдын авлига, хээл хахуулийн гол талбар болж байгаа хэмээн зарим хүмүүс үздэг.
Д.Ачит-Эрдэнэ "Уул уурхайн экспортын орлого хаашаа орсон бэ хэмээн асуудаг. Хариулт нь барилгын эрчимтэй өсөлттэй холбоотой" гэлээ.
Мөн Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батцэцэг "Өнгөрсөн онд төрийн өмчит томоохон нүүрс экспортлогч компанийн гүйцэтгэх захирал завшсан хөрөнгөнийхөө дийлэнхийг үл хөдлөх хөрөнгө рүү орсон гэж АТГ-д мэдүүлсэн. Авлигачид дансандаа, гэртээ бэлэн мөнгө байлгахын оронд орон сууц худалдаж авдаг. Бид жижиг орон зайд амьдардаг. Заримдаа зорчиж, явахад ч хүндрэлтэй байдаг. Бидэнд өндөр барилга хэрэггүй. Ашиглаагүй газар байвал ард түмнийхээ сайн сайхны төлөө ашиглах хэрэгтэй" хэмээв.
Д.Батцэцэг нэг жилийн турш олон давхар оффисын төслийг эсэргүүцсэн жагсаал цуглааныг удирдаж, эцэст нь хэд хэдэн төслийг цуцлахад хүргэсэн байна. Одоо тус газар дээр цэцэрлэг барьж байгаа ажээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хотын дарга нэртэй хоосон толгойт минь хүүхэд хөгшид нарлах тоглоомын т�##�бай заав�##� бариулах шаардлагатай байна.
үнэнийг л бичсэн байна
Монголын дарга нар нь энэ аюултай битонон ширэнгүүдээ хөгжил гэж солиороод бгаашд
Хөгжил барилга байшин , иргэншил, нягтарлаасаа хамаарч хөгждөг юм аа. Бетон ширэнгэ гэж бодож байв�##� хөдөө уулын ж�##�ганд очооч ээ.1920-1930 онд америк бетонон ширэнгэн ой босгож байгаад хөгжсөн түүхтэй.Ганцтоосго , хүрз бетон барьж үзээгүй хөдөө сэтгэлгээгээр бүү ханд
Хуучин төлөвлөлтөөс болсийм биш миёэ тэргүүтэй хотын дарга, газрын үё үёийн авилгачидтай холбоотой. Одоо тэд өөрсдийгөө төдийгүй үр хүүхэдээ түгжээнд оруулчихаад машин дотороо маасайгаад явжийнээ
Unen unen . Natur hudaldaani tuviin urd tald zhuvshuuril ugsun humuus ochood haraach, Arai denduu shiguu.