Бизнес мэдээНийгэм мэдээ

Хаана ч өрсөлдөх чадвартай инженер бэлдэх нь бидний зорилго

IO институт нь сүүлийн үеийн технологийн дэвшлүүдийг нутагшуулах, Монгол Улсын мэдээллийн технологийн салбарыг эрчимжүүлэх, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор СЭЗИС-ийн дэргэд байгуулагдсан технологийн институт юм. Уламжлалт дөрвөн жилийн хөтөлбөрийг ганцхан жилд багтаан олгодгоороо онцлогтой. Түүнчлэн бизнес болоод бусад салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэхэд технологид суурилсан ухаалаг шийдэл олоход чиглэж буй.

Нэг жилийн кодчиллын эрчимжүүлсэн ангидаа жил бүр 60 оюутан элсүүлдэг бол энэ жилээс 120 болгон нэмэгдүүлжээ. Хөтөлбөрийн төгсөгчид төсөл бичин өөрийн бүтээлтэй болохоос гадна үзсэн бүх хичээл кредит цагийн системээр тооцогдох тул мэдээллийн системийн чиглэлээр СЭЗИС-д хоёрдугаар дамжаанаас үргэлжлүүлэн суралцах боломжтой.

Тус институтын захирал Б.Тэмүүжин: Манай төгсөгчид CU болон IO tech зэрэг компанид UX дизайнераар ажиллаж байна

“Би 2012 онд IT-гийн төсөлд гар бие оролцож байсан. Өөр мэргэжлээр сурсан учраас код, дизайн зэргээс эхлээд ойлгохгүй зүйл их, багагүй асуудал тулгарч байв. Тэр үед яагаад үүнийг их сургуульдаа сурч болоогүй юм бол гэж бодсон. Мэдээлэл технологийн мэдлэг бүх мэргэжилтэй холбогддогийг өөрийн биеэр мэдэрч байлаа. Үүнээс гадна төсөлд ажиллуулах залуу боловсон хүчин олддоггүй үе байсан. Иймд бүтэн дөрвөн жил сурах хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд олгоё, цаашлаад СЭЗИС болон Австралид сурах боломжийг залуучуудад нээж өгөхийг зорьж IO институтийг 2019 онд байгуулсан” гэлээ.

Тус эрчимжүүлсэн хөтөлбөрийн эхний төгсөгчид СЭЗИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан болсон бөгөөд технологийн компаниудад орж, ажлын гараагаа эхлүүлсэн нь ч бий. Тухайлбал, CU болон IO tech зэрэг компанид UX дизайнераар ажиллаж байна. Эдгээр үр дүн нь залуучууд богино хугацаанд IT-ийн чанартай мэдлэг эзэмших боломжтойг харуулж буй юм.

Эрчимжүүлсэн хөтөлбөрөөр арван төрлийн хичээл орох бөгөөд хичээл тус бүрээр мэргэшсэн 5-15 жилийн туршлагатай багш нар хөтлөн явуулна. Сургалтын гол давуу тал туршлагатай, чадварлаг багш нар гэдгийг онцлууштай. Ямар ч сайн хөтөлбөрийг суралцагчид хүргэж, ойлгуулах гол үүргийг багш гүйцэтгэдэг билээ.

Түүнчлэн хамгийн тренд болж буй болон ирээдүйд өргөн ашиглагдах программ хангамжийн хэлийг сонгож, үүнд суурилж хичээлээ явуулдаг. Программ хангамжийн онолын мэдлэг, кодчилол дээр дадлага хуримтлуулах явцад оюутнуудад алгоритм сэтгэлгээ суудаг. Энэ нь цаашид өөр мэргэжлээр ажиллахад ч давуу тал болдог буюу ирээдүйн карьерт хэрэгтэй чадварын нэг юм. Түүнчлэн IO институт чадварлаг төгсөгчдөдөө ажлын байр санал болгодог.

Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Тулга: Эхний зургаан сар онол, сүүлийн зургаан сар дадлага

“Би дөрөвдүгээр дамжааны оюутан байхдаа ажилд орсон. Ажлын талбарт надад юу тулгарсан бэ? Дөрвөн жил сурсан мэдлэг хэрэг болохгүй байгаа юм шиг санагдах болов. Би бүгдийг дахин шинээр сурч эхэлж байгаа юм. Дахиад нэг жил ажилласны дараа арай дөртэй болж ирсэн. Одоо бодоход би их сургуулийн дөрвөн жилд онолын мэдлэг сайн авсан бол туршлага суугаагүй байжээ. Энэ нь зөвхөн надад тохиолдоогүй бөгөөд залуучууд ажилд ороод эхний 1-2 жилийг зайлшгүй дадлагажихад зарцуулдаг. Тиймээс дөрвөн жил сураад дээр нь тодорхой хугацаанд дадлагажсаны дараа код бичихээр болдог гээд бодохоор хугацаа их алдаж байна. Тиймээс программ хангамжийн инженер болоход хамгийн гол, хэрэгтэй агуулгыг нэг жилд заая.

Эхний зургаан сар онолын мэдлэгийг олгоно. Бид их сургуулийн эхний жилүүдэд түүх, математик зэрэг ерөнхий эрдмийн хичээл үздэг бол үүнийг орохгүй. Сүүлийн зургаан сард дадлага хийнэ. Үүнд одоо маш эрэлттэй байгаа ур чадварыг олгох хичээлүүд багтдаг. Ажлын байранд очоод хамгийн сайн ахлах программистын удирдлагад ажиллахад хүн хурдан хөгждөг. Тэгвэл тэр бодит туршлага олгогчид нь бид өөрсдөө байя. Мөн бид сургалтын хөтөлбөрөө олон улсын богино хугацааны хөтөлбөрүүдтэй харьцуулан боловсруулсан.

Гадны жишээ татахад хүн хичээвэл ютүбээс хараад программ хийж байна шүү дээ. Тэгвэл бид нэг жилийн хугацаанд зөв, цэгцтэй мэдлэг олговол хаана ч гологдохгүй мэргэжилтэн бэлтгэх боломжтойг харуулахыг зорьж буй юм. Үүнийг дэлхийн жишгээс ч харж болно. Сүүлийн үед нэг жилийн сургалт, хөтөлбөр олон болж байна. Программ хангамжийн инженер гэхээр код бичээд, онол яриад суудаггүй. Туршиж үзэж байж энэ багажаар тийм зэвсэг бүтээх боломжтойг мэдэж авдаг. Тиймээс бид оюутнуудаараа практик хийлгэхийг чухалчилдаг. Түүнчлэн оюутнууд тус мэргэжлээр яаж мөнгө олж, хэрхэн ажилладгийг бодитоор харах нь чухал. Энэ бүхнийг бид өөрсдийн IO tech компанидаа суралцагчдыг дадлагажуулан бодитоор мэдрүүлэхийг зорьдог. Үүгээрээ давуу талтай”-гэлээ.

Товчхондоо оюутнууд тус институтэд суралцангаа хоёр хүртэлх оюуны бүтээлтэй, технологид суурилсан төслүүд дээр ажилласан туршлагатай болж төгсөнө. Энэ нь тухайн суралцагч ажилд орох, цаашлаад олон улсын сургуулиудад дэвшин суралцахад томоохон хөшүүрэг болох юм.

Тус салбарын мэргэжилтнүүд орон зайд үл хамааран ажиллах боломжтой байдгаараа давуу талтай бөгөөд асуудлын шийдлийг олохыг эрмэлздэг хүн бүр мэдээлэл технологийн инженер болох боломжтойг багш нар онцоллоо. Учир нь бидний өдөр тутамд тулгарч буй асуудал бүрийг технологийн тусламжтай шийдэх арга замыг хайж, цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх шийдэл олон мэдээлэл технологийн салбар хөгжсөөр байгаа билээ.

Эцэг эхчүүдэд дуулгахад “The Wall Street Journal”-ийн мэдээлснээр хөрөнгө оруулагчид төгсөх ангийн сурагчид санхүү бус технологийн салбарын мэргэжил сонгох нь зүйтэйг зөвлөжээ. Тодруулбал, судалгаанд оролцсон 556 мэргэжлийн хөрөнгө оруулагчийн 52 хувь нь цахим платформ, хиймэл оюун ухааны нөлөөлөл улам нэмэгдэж буй өнөө үед технологийн мэдлэгтэй байх нь маш чухал давуу тал гэжээ.

Монголд төдийгүй дэлхий нийтэд үр ашигтай, цаг хугацаа, зардал хэмнэх системийг хөгжүүлэх, үүнд ажиллах боловсон хүчин эрэлттэй байна. Бид алхам тутамдаа технологитой харьцаж байна. Хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон гар утас, компьютер, зурагт зэрэг нь технологийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүн. Эдгээр зүйлс ирээдүйд ч байна. Тиймээс ч эцэг эхчүүд хүүхдээ шаардлагатай ур чадварыг эзэмшиж,  технологийн энэ эриний нэг хэсэг байгаасай гэж хүсэж буй. Тэгж чадвал ирээдүй нь илүү баталгаатай гэж харж байна. Өнөөдөр технологи шингээгүй салбар гэж үгүй бөгөөд бүх мэргэжил дижитал ур чадварыг шаардаж буй.

#TakeTheOpportunity #БоломжОлгоно

http://ioi.mn/

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-17 13:50

Программ бичмээр байдаг, сонирхдог з�##�ууст зориулагдсан газар байна ????

Зочин
Зочин
2023-05-17 14:01

Олон олон з�##�уусыг бэлдээрэй, манайд инженерүүд ховордоод байгаа

Холбоотой мэдээ

Back to top button