УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Хөгжлийн банк ашиг олохгүй бол удаан ажиллах боломжгүй"

Засгийн газрын өнөөдөр /2023.05.17/-ийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны талаар онцлон ярьсан юм.

Тэрбээр "Хөгжлийн банкны захирал Б.Мандуулын удаа дараа гаргасан хүсэлтийн дагуу түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Хоёрдугаарт, Хөгжлийн банкны үзүүлэлтүүд нь дампуурч, татан буугдахуйц хэмжээнд байлаа. Жил гаруй хугацааны үр дүнд тус банкны санхүүгийн үзүүлэлтүүд нь дээрдсэн. Манай улсын дефолт болох эрсдэл бүрэн арилсан.

Есдүгээр сард төлөх Евро бондын 400 сая ам.долларыг төлөх том даваа үлдээд байна. Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг төлүүлэх ажил эрчимтэй үргэлжилсэн. Хэдийгээр Хөгжлийн банкны жилийн баланс ашигтай гарсан ч банкны үндсэн үүрэг болох цэвэр хүүгийн зөрүүнээс ашигтай ажилласан гэх зүйл байхгүй. Цаашид тус банк нь ашигтай ажиллахгүй бол удаан үргэлжлэх боломжгүй" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Хөгжлийн банк хуульд заасан банкны чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Үгүй бол урт хугацаанд ажиллана гэх баталгааг өгч чадахгүй. Жилийн эцэс гэхэд тэнцлийг дахин сайжруулж, аудит хийлгэнэ. Цаашид институт болгохоор ажиллах юм" хэмээлээ.

Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Төсвийн тодотгол хийнэ хэмээж байгаа. Энэ талаар тайлбар өгөөч?

-Төсвийн тухай хуулийг эхэлж харах хэрэгтэй. Манай Төсвийн тухай хууль тус жилийн орлого дутаад, зарлага танах концепцоор баталдаг. Тиймээс төсвийн тодотгол хийх хүнд нөхцөл байдал үүсээгүй гэдгийг хэлмээр байна.

Гэвч цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийн тулд зохицуулалт хийх шаардлагатай байгаа. Цалин, тэтгэвэр нэмэх гэхээс илүүтэй зөрүүг арилгахаар тооцоо хийж байна. Мөн эдийн засаг тогтворжиж ирлээ. Өнгөрсөн долоо хоногт 20.7 сая тонн нүүрс гаргасан байна. Энэ жил 36 сая тонныг гаргана гэх тооцоотой байгаа. Цалин орлого нэмсэн ч гэсэн инфляц өсөх эрсдэлтэй туллаа. Цалин дагасан инфяцын тойрогт ороод байна. Бүх талаа харж шийдвэр гаргахгүй бол макро эдийн засаг эмзэг байгаа гэдгийг санах хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 17, 2023 13:36

Иргэн, аж ахуйн нэгжүүд ялтан болно гээд айгаад зээл авахгүй. Ажиллаж байгаа ажилтнууд нь гэмт хэрэгтэн болно гээд зээл олгохгүй харж л байгаарай

Зочин
Зочин
5 сар 17, 2023 14:29

Max hadand garlaa, chenguudiin garaas maxiig gargah arga oloochee.

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
5 сар 17, 2023 16:07

мэдээж ш дээ хамаг мөнгийг нь төрт шург�##�сан хулгайч нар зээл луйвардаад байхлаар яаж удаан ажиллаж ашиг олох юм

Холбоотой мэдээ

Back to top button