Нийгэм мэдээ

“Эрин Эверест Интернэшнл” сургуулийг улсын өмч болгосноор 2000 хүүхэд суралцана

“Эрин Эверест Интернэшнл” сургуулийг улсын өмч болголоо.

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо 10 мянга гаруй хүн амтай. Үүний 4000 орчим нь хүүхэд боловч төрийн өмчийн сургуульгүй. Иймд “Эрин эверест интернэшнл” сургуулийн удирдлагатай хэлэлцээр хийж, тус сургуулийн барилгыг бүх тоног төхөөрөмж, ширээ сандал, гаднах талбайтай нь хамт худалдан авч, төрийн өмчийн сургууль болгохоор болжээ.

Ингэснээрээ хоёр ээлжээр хичээллэж 2000 хүүхдийг хамруулах боломжтой.

Харин тухайн сургуулийг улсын өмч болгоход хичнээн төгрөг зарцуулж байгааг Боловсролын яамнаас тодруулахад, "Үүнийг Сангийн яам санхүүгийн түрээс хэлбэрээр төрд худалдан авна" гэж мэдээллээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button