З.Мэндсайхан: Татварын багц хуулийн төсөлд ААН-үүдийн НӨАТ төлөх хугацааг хоёр сараар хойшлуулж тусгасан

Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр УИХ дахь намын бүлгүүдэд Татварын багц хуулийн төслийн талаар танилцуулга хийлээ. Тэрбээр МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэр танилцуулах үеэр НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван болгон нэмэгдүүлэх тухай өмнөх Засгийн газрын шийдвэр, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын гишүүдийн өргөн мэдүүлээд буй Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн холбогдох заалт зэрэг асуудлын хүрээнд хэвлэлийнхэнд хариулт өглөө.
Тэрбээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын дөрвөн хууль, хувь гишүүдээс өргөн мэдүүлсэн ижил төстэй хуулиудыг хамтатган хэлэлцэх эсэх нь УИХ-ын эрх хэмжээний асуудал. Иргэнээс авч байгаа татварын орлого буцаад зөв зүйлд зарцуулагддаг байх талаар их ярьдаг. Гэхдээ тэрхүү орлогоо байхгүй болгох зүйл хөндөж болохгүй. Татварын орлого бүхэн нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй зүйлд зарцуулагдаж байх ёстой гэдэг агуулгаа барьж явах ёстой гэдгийг тодотгов.
Тухайлбал,
Хүн амын орлогын албан татварын 10 хувийг нэг хувь болгоно гэдэг сайхан сонсогдож магадгүй. Гэтэл энэ орон нутгийн төсвийг бүрдүүлдэг томоохон суурь бааз мөн. Энэ хэмжээгээр төсөв унах эрсдэлтэй.
Иймд Засгийн газраас хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ дэмжих, ажлын байрыг хангах зорилгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөгөөр ХАОАТ-өөс чөлөөлж, жилд нийт 950 орчим мянган төгрөгийг хөдөлмөр эрхэлж байгаа хүнд буцаан олгодог байдлаар хуулийн зохицуулалт оруулсан.
НӨАТ төсвийн орлого бол 20 хувийг бүрдүүлдэг. Хэрэв буцаан олголтыг таван хувь болгох заалт хэрэгжээд явбал төсвийн орлого 1.8 их наядаар тасарна. НӨАТ төлөх боломжийг бүрдүүлж өгөх ёстой. Өргөн барьсан хуулийн төсөлд ААН-ийн НӨАТ төлөх хугацааг хоёр сараар хойшлуулахаар тусгасан. Энэ нь орлогоо олсныхоо дараа татвараа төлдөг байх боложийг гаргаж өгч байгаа гэлээ.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жирийн иргэн бол ч яана гэхэв, харин Төрийн сайд хүн гадаад төрх, биеэ авч явах байдалдаа онцгой анхаарах үүрэгтэй!!! Энэ хүн наад сахал үсээ арилгаж цэвэрлэх хэрэгтэй!!! Эсвэл албаа өгөх хэрэгтэй!!!
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud