СПОРТ

МУГТ Н.Төгсцогт дараагийн тулаан Гари Рассель Жуниор уу

Сонирхогчийн боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга МУГТ Н.Төгсцогт дараагийн тулааныхаа талаар мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн бага хурал маргааш 12.00 цагт “Корпорэйт” зочид буудлын Улаанбаатар танхимд болох аж.

Түүний дараагийн тэмцээний талаар WBA холбооны аваргын төлөө Гари Рассель Жуниортой тулалдахаар болсон гэх мэдээлэл гараад байгаа юм. Н.Төгсцогтын хувьд сүүлийн тулаандаа ялснаар Г.Расселтай тулалдах эрх авсан юм. Гэвч Г.Рассел нь өөр тамирчинтай тулалдана хэмээснээр Н.Төгсцогт-Г.Расселлын тулаан тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан билээ.  

Б.ТОГТУУН  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button