УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Өнцөг: ҮХӨ-өөр гишүүдийг биш тоог сонгох найруулгын алдаатай заалт

УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох талаар Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хэлэлцсэн юм. Энэ үеэр хуулийн төслийн зүйл заалт утга, үг үсгийн алдаа, найруулгын хувьд хэт муу байсныг түр хорооны гишүүд онцолсон.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Үг үсгийн алдаа их байна. Үг сонголт ч буруу байна. Нэршлийн томьёоллууд нь зөв үү. Хангалтгүй хуулийн төсөл орж ирсэн байна. Дараа нь дахиад засахын тулд хуулийн өөрчлөлт оруулна гэх вий" гэсэн юм.

Хуулийн заалтад "Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. УИХ-ын гишүүний далан зургааг тойргоос, сонгуулийн олонхыг төлөөлөх /мажоритар/, тавийг улсын хэмжээнд нэг тойргоос хувь тэнцүүлэх /пропорциональ/ тогтолцооны зарчмаар сонгоно" хэмээх заалтыг тусгасан билээ.

Хуулийн заалт дахь үг шууд утгаараа хэрэгждэг. Тиймээс дээрх заалт дахь үг нэг бүрийг нарийвчлан харваас бид хуулийн дагуу гишүүнийг биш тоог сонгох төсөөтэй. Учир нь 76 гишүүн бус 76-г сонгоно гэдэг нь утгагүй хэрэг.

Түүнчлэн сонгуулийн олонхыг төлөөлнө гэдэг утгын алдааг яаж ч хичээгээд ойлгох боломжгүй. Олон сонгууль уу, сонгуульд оролцогчдын олонхын саналыг нэрлэж буй юу. Энэ мэтээр найруулга зүйн алдаатай заалтыг хуульд оруулах нь хэр оновчтой вэ. Яаран сандран боловсруулсан нь баараггүй ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 19, 2023 12:16

МАН болон АЯЛДАН ДАГАГЧ НАМУУДЫГ ТАТАН БУУЛГАХ ХАНГАЛТТАЙ, АМЬД БАТАЛГААНУУД БАЙНА. Нам бол сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл. Монгол Улсын бүрэн эрхт байд�##�, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, цэрэгжсэн хүч хэрэглэсэн, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, олон түмнийг үймүүлэх үйл ажиллагаа явуулсан бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлэх хуультай. МАН ХУУЛИЙН ЭНЭ ЗААЛТЫГ ХАНГАЛТТАЙ ЗӨРЧИЖ БАЙНА. МАН ДАНГААРАА ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ХИЙЧИХЭЭД Н.ЭНХБАЯРААР ЗАСГИЙН ГАЗРЫН НЭРИЙН ӨМНӨӨС ГАДААДЫН ЭЛЧИН САЙДУУДЫН ГАЗАРТ ТАРААЛГАЖ, АРД ТҮМНИЙГ ТӨӨРӨГДҮҮЛСЭН. ЦЭРЭГЖСЭН ХҮЧ ХЭРЭГЛЭЖ 5 ХҮН АЛСАН, УЛМААР ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ ЗӨВХӨН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМНЭ ГЭЖ УЛАЙРЧ, ХУУРЧ, ӨДӨР ШӨНӨГҮЙ СУРТАЛЧИЛЖ МАШ ИХ ЗАРЛАГА ГАРГАЖ, ХҮЧ ТҮРЭМГИЙЛЖ БУСАД НАМУУДЫГ ГОНДООМ БОЛГОН АШИГЛАЖ БАЙНА. Үндсэн хуульд ард түмэн “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэний сонгоно” гэж заасны дагуу иргэнийг сонгох үүрэг хүлээсэн байдаг. АРД ТҮМЭН Үндсэн хуулиар нам сонгох эрх эдэлдэггүй, үүрэг хүлээдэггүй. МАН ҮНДСЭН ХУУЛЬ ДАХЬ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ТОГТОЛЦООНЫ ГОЛ ЗААЛТЫГ ТООГООР ЦОХИН АЛЖ, УЛМААР ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР ТӨРИЙН ЭРХИЙГ АВАХ ГЭЖ АРД ТҮМНЭЭР БАМБАЙ ХИЙЖ БАЙНА.

ЗОЧИН
ЗОЧИН
5 сар 19, 2023 12:25

76 хулгайчийг багасгаж байж хулгайч нар цөөрнө биздээ. нэмэхээр нэмэгдэнэ. Нэгээр ч нэмж болохгүй.

Холбоотой мэдээ

Back to top button