УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ц.Идэрбат: Эрх баригч нам гишүүдийн тоог хүчээр нэмсэн мэт харагдаж байна. АН байр сууриа илэрхийл

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл /Засгийн газар 2023.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/-ийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуултад хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат "Тогтолцооны хувьд Ж.Батсуурь гишүүн ард түмний дэмжиж байгаа хэсгийг ярьж байна. Улс төрийн намууд зөвшилцсөний үндсэн дээр өнөөдрийн хэлэлцэж буй асуудлуудыг оруулж ирсэн болов уу. Тойрогт нэр дэвшвэл Хэнтийн аймгийн Дадал сум руу зорьж очих юм билээ. Харин пропорциональ байвал телевиз сайтаар гүйж, сурталчилгаагаа хийх юм байна.

126 гэх тоог гаргахдаа улс төрийн намууд зөвшилцсөн үү. Ардчилсан нам ямар байр суурьтай байгаа вэ. Иргэд харахад эрх баригч нам л хүчээр хийсэн мэт харагдаж байна. Сөрөг хүчний хувьд өөрийн байр суурийг хэлэх хэрэгтэй. Дэмжиж байвал зоригтойгоор дэмж. Үгүй бол тайлбар хий" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сонгогч
Сонгогч
5 сар 19, 2023 14:31

Явж явж АН-ын анхны хувилбар дээр л бууж бна даа ! Энэ хүн үүнийг ухаараагүй л омогдож бна доо !

Зочин
Зочин
5 сар 19, 2023 19:35

АН 98 гэж байсан.Бас гээгдсэн сан�##� дээр үндэслэж гишүүдийн тоог 1/3 гэсэн сан�##� зөв хувилбар байсан шүү. Одоо бүр ард иргэдийн сан�##�гүйгээр хууль батлах юм байна .МАН МАНдуулж өгөх юм байна даа. Тэгээд түүхийн ТАВЦАНГААС арчигдаад �##�га болооч ээ МАН аа

Сонгогч
Сонгогч
5 сар 19, 2023 22:23

Сүүлийн 30-аад жилд, �##�иваа асуудлын шийдлийг АН санл болгодог,МАН түүний нь няцаадаг, хэдэн жил ийн дараа асуудл даамжраад ирэхээр МАН нөгөө санлыг өөрийн болгож тавьдаг, асуудл шийдэгддэг, автор нь МАН болдог, ийм л давтамж хэд хэд боллоо !

Холбоотой мэдээ

Back to top button