ДЭЛХИЙ

30 улс оролцсон илтгэх урлагийн тэмцээнд 16 настай Монгол охин ялжээ

Томоохон хэмжээний илтгэлийн олон улсын тэмцээнд Ж.Эгшиглэн нэртэй 16 настай Монгол охин ялсан байна.

Илтгэх урлагийн олон улсын уралдаан нэртэй тэрхүү тэмцээнийг 1980 оноос хойш Их Британид үйл ажиллагаа явуулдаг “English Speaking Union” нэртэй олон улсын байгууллага зохион байгуулсаар иржээ. Тус байгууллага нь 1918 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхлэхдээ нэг зууны турш өөр хэл, соёлтой хүмүүсийг нэгтгэж харилцааны ур чадварыг нь дэмжих зорилготой ажилласан байна. Илтгэх урлагийн олон улсын уралдаан нь жил бүр Лондон хотод нэг долоо хоногийн турш болдог илтгэл болон соёлын солилцооны өдөрлөг юм.

Тэрхүү тэмцээн дэлхийн 54 улсын нэг сая гаруй сурагчдад хүрдэг байна. Өрсөлдөхийн тулд эхлээд улсдаа илтгэх уралдаанд хожиж, дараа нь “English Speaking Union”-ээс гаргасан сэдвийн дагуу илтгэл бичиж илгээдэг.

Энэ жилийн Илтгэх урлагийн олон улсын уралдаан нь өргөн цар хүрээтэй болж, дэлхийн 30 орнуудаас 16-20 насны сурагчид ирж ур чадвараа сорин өрсөлдөж, улсынхаа өв соёлыг хуваалцжээ. Тэмцээн тавдугаар сарын 8-ны өдөр эхлэж оролцогчид 12 үеийн турш ширүүн өрсөлдөсний дараа зургаан сурагч эцсийн шатанд тунаж үлдсэн байна. Тэр зургаан оролцогчид бол Маврики улсын Мохаммед Сухайл Ан-Наас Хуссейн Тавкалкан, Чилийн Мария Тринидад Гузман Шмидт, Мексикийн Валерия Фонсека, Румыны Беатрис Мария Паун, Шри Ланкийн Шаакья Натхавитарана мөн Монгол Улсын Ж.Эгшиглэн нар юм.

Финалын шат Хааны институтэд тавдугаар сарын 12-ны өдөр болжээ. Шилдэг зургаан оролцогч эцсийн шатанд “Улс хоорондын харилцаа нь зөвхөн засгийн газруудад даатгахад хэтэрхий чухал” гэсэн сэдвээр илтгэл тавьсан байна. Өрсөлдөгчид чадварлагаар илтгэж, тэмцээн маш ширүүн явагдсан ч шүүгчид эцсийн шийдвэрээ гаргахдаа Эгшиглэнг ялалт байгуулсан гэж үзжээ. Харин хоёрдугаар байранд Румын улсын Беатрис Мария Паун орсон байна.


Шүүгч нарын бүрэлдэхүүн багтсан “TedxLondon”-ы захирал Марьям Пашар оролцогч нарт хандан үг хэлэхдээ “Залуудаа эдгээр чадваруудыг эзэмшсэн байна гэдэг нь цаашдын амьдралд нь их хэрэг болно. Үзэгчидтэй хэрхэн харилцах, илтгэлийнхээ үндэслэлийг ойлгож мэдрэх болон өгүүлж хүүрнэн, учир шалтгаантай өөртөө итгэлтэй ярих чадвар нь насан туршийн баялаг болж үлдэнэ. Үүнээс гадна, энэ тэмцээнд оролцсоноороо дэлхийн нөгөө хагаст байгаа хүмүүс хамт нэг ангид сурдаг хүүхдүүдээс илүүтэй өөртэй нь ижил төстэй байж болдгийг ойлгуулдаг. Оролцогчид хүмүүсийн өөр, олон талт байдлыг хэр баялаг вэ гэдгийг харч ямар үнэ цэнтэй болохыг ойлгож эхэлдэг” гэж хэлжээ.
16 настай Ж.Эгшиглэн тус тэмцээний түүхэнд оролцож байсан хамгийн залуу сурагч нарын нэг юм. Тэрээр ялалт байгуулсныхаа дараа “Би маш их зүйлийг сурч авлаа. Хэрвээ дэлхий нийтээрээ бид энэ долоо хоногийн дотор бусад улсын соёлын талаар суралцсан шиг ойлголттой болбол улс орнуудын хооронд үүсээд буй олон хурцадмал байдлыг зогсоож чадна гэж би бодож байна. Би Лондон руу аялсан ч 30 өөр орноор аялсан юм шиг санагдлаа” гэсэн юм.

“English Speaking Union” нь Илтгэх урлагийн олон улсын уралдаанд сурагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой мөнгөн тэтгэлгийг оролцсон улс орнуудад олгодог. Энэ жил Монгол Улс болон Румын энэхүү тэтгэлгийг авсан байна. Румын энэхүү мөнгөн тэтгэлгийг багш нарт зориулна хэмээжээ. Харин Монгол Улс хөдөө орон нутагт буй сурагчдыг интернэт холболттой болгож, тэмцээнд оролцох замыг нь нээж өгөх зорилгоор ашиглах болсон байна.

Эх сурвалж: English Speaking Union

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цэрэнханд
Цэрэнханд
2023-05-21 00:19

Мундаг

Зочин хн
Зочин хн
2023-05-21 18:16

“Улс хоорондын харилцаа нь зөвхөн засгийн газруудад даатгахад хэтэрхий чух�##�” ГЭЖ ЮУ Ч ГЭСЭН ҮГ ЮМ ДЭЭ. УЛС ХООРОНДЫН ХАРИЛЦААНД ИРГЭД ХООРОНДЫН ХАРИЛЦАА БАС МАШ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ. ЗӨВХӨН ЗАСГИЙН ГАЗАР Ч БИШ Л БАЙЛТАЙ

Зочин
Зочин
2023-05-21 22:07

Орчуулга буруу байхаа. Ядаж " Улс хоорондын харилцааг зөвхөн Засгийн газруудад даатгах нь учир дутагд�##�тай " ч гэдэг юмуу. Би гэхэд л засгийн газрынхаа оролцоогүйгээр 30 оронд аяласан мэт боллоо гэх мэтээр илтгэл цаашаа хөвөрсөн байлгүй дээ.

зочин
зочин
2023-05-21 23:38

Энэ ч ёстой бахарх�##� шүү!

Unshigch
Unshigch
2023-05-22 03:06

Mundag ohinoor mash ih baharhaj baina.
Bayar hyrgej az jargal, eryyl enh, amjilt sain saihan byhniig hysen erooe

Ккккк
Ккккк
2023-05-22 19:26

Ул�####�а хожих ур�##�даанд ялжээ гээд буруу л бичээд байна даа яаж хэлбэл ойлгодог усгүй хатцарсан тархитай хог вэ ялах... тэргүүн байр эзлэх, 2 нь утгын их зөрүүтэй ойлголт ккк...Бас ул�####�а хожих гэж бас ямар марзан хэллэг вэ хөзөр тоглоод хожих наймаанд хожих л гэж хэлдэг биз дээ кккъ

Зочиннн
Зочиннн
2023-05-24 18:07

Ялжээ биш түрүүлжээ гэж бичнэ сэтгүүлч нэртэй моншоо

Холбоотой мэдээ

Back to top button