Улс төрийн мэдээ

Хуулийн цоорхой: 12 жил батлаагүй журмыг "ашиглаж", сайд нар БЗС-гийн зээлийг тэглэж иржээ

Боловсролын зээлийн сангийн тухай мэдээлэл өндрөө авч, тэр дундаа үе үеийн сайд нар тушаал гаргаж, олон тооны зээлийг тэглэсэн асуудал шүүмжлэл дагуулж байна.

Хамгийн ойрын жишээ нь гэхэд Боловсролын зээлийн сангийн дарга Д.Гарди өөрөө ОХУ-д суралцаж ирээд, Л.Энх-Амгалан сайд зээлээс нь чөлөөлсөн байгаа юм.

Д.Гардиас энэ талаар тодруулахад, "2021 оны 347-р тогтоолоор, “...Тухайн төгссөн мэргэжлээрээ үр бүтээлтэй, таваас доошгүй жил ажилласан бол хөнгөлөлт, чөлөөлөлтөд орно...” гэсэн заалт нэмэгдсэн. Миний хувьд 2014 онд суралцахаар явж, 2016 онд буцаж ирээд таван жил БШУЯ-нд ажилласан. Энэ хугацаанд яг гадаад харилцааны чиглэлээр, үр бүтээлтэй ажилласан. Тиймд миний зээлийг дээрх тогтоолын хүрээнд, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тушаал гаргаж чөлөөлсөн. Би өөрийгөө чөлөөлсөн гэсэн үг биш шүү" хэмээж байв.

Гэтэл угтаа 2011 онд батлагдсан "Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай" хуульд энэ талаарх зохицуулалт бий.

Тодруулах юм бол, 8.8 дахь заалтад нь "Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмыг Улсын Их Хурал тогтооно" гэж заажээ.

Харин УИХ энэ хуулийг баталснаас хойших 12 жилийн хугацаанд энэ журмаа БАТЛААГҮЙ байна. Тэгэхээр, УИХ-ын журам батлагдаагүй нөхцөлд яаман дээр тогтоол, тушаалын хүрээнд албан бичиг үйлдэж, зээлийг чөлөөлж ирсэн дүр зураг харагдаж байгаа юм.

Үе үеийн БШУ-ы сайд нар БЗС-д холбогдох тогтоолыг жил бүр шинэчлэхдээ холбогдох журам, тэргүүлэх мэргэжлийн жагсаалт зэргийг өөрчилж байсан. Харин 2021 оны өөрчлөлтөөр холбогдох тогтоолдоо ийн "Салбартаа үр бүтээлтэй, таваас доошгүй жил ажилласан бол..." гэдэг тодорхойгүй заалт нэмсэн байна. Үр бүтээлтэй ажилласан эсэхийг нь юугаар үнэлэх нь бүрхэг. Сайд өөрийн үзэмжээр үнэлэх нь.

БЗС-гаас ил дэлгээд буй нэрс дотор 921 суралцагчийн зээлийг чөлөөлсөн байгаа юм.

Л.Гантөмөр БСШУ-ы сайд байх үедээ хамгийн олон хүний зээл тэглэх шийдвэр гаргасан.

Тэрбээр 2012-2016 онд 435 суралцагчийг 40.6 тэрбум төгрөгийн зээлээс чөлөөлсөн аж. Түүний дараа сайдын албан тушаалд томилогдсон Г.Чулуунбаатар 51 хүний 4.8, Ц.Цогзолмаа 73 суралцагчийн 6.3, Ё.Баатарбилэг 82 иргэний 8.5, Л.Цэдэвсүрэн 26 хүний 1.9, Л.Энх-Амгалан 89 суралцагчийн 9.05 тэрбум төгрөгийн зээлийг тус тус тэглэжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2023-05-22 09:50

Сайд нараас гадна үе үеийн БЗС-ийн захирлууд юу хийж байсан байна аа?

Зочин
Зочин
2023-05-22 13:10

Зээлийг эргүүлэн төлүүлэх, ямар нэгэн асууд�##� гарв�##�, зээл тэглэсэн хүнээр төлүүлж хариуцлага тооцох хэрэгтэй

Зочин
Зочин
2023-05-22 16:43

Улсын их хурлын бүрэн эрхэнд х�##�дсан дээрх сайд нэртэй нөхдүүдэд хариуцлагыг нөхөж тооц, бүх зээлийг бүгдийг бүрэн төлж барагдуул, тэр цагт шударга ёс тогтох эхлэл болно.

Холбоотой мэдээ

Back to top button